НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

COVID-19| Хэн нэгний үхэх шалтгаан бүү болоорой

"Нэг хүний үхэл эмгэнэл, сая хүний үхэл зүгээр л статистик” Иосиф Сталин

Өнөөдөр 19 иргэн коронавирусийн халдвараар амиа алдав. Нас барсан иргэд цөм 61 наснаас дээш байсан гэх л мэдээлэл бий. Өдрөөс өдөрт мэдээлэгдэх мэдээлэл танагдахын хэрээр хяналт, шалгалт суларсаар... Яг л "нэг хүний үхэл эмгэнэл, сая хүний үхэл статистик” гэгчээр 1000 гаруй хүний амийг авч одсон цар тахал бидний хувьд дэлгэцэн дээрх статистик болоод хоногшив. Үхэл хагацалд бид хэдийн дасжээ.

Одоо өөрийгөө хянах, өрөөлийг өвчлүүлэхгүй байх нь төрийн мэдлээс гарч, бидний ухамсар л болсон гэдгийг ойлгох цаг ирээд байна. Шинж тэмдэг илэрч, хар төрж л байвал оношоо батлуулах гэж хүлээлгүй, цаг алдалгүй өөрийгөө тусгаарлах хэрэгтэй.

Өнгөрөгч амралтын өдрүүдэд нэгэн бүсгүй өөрийн цахим хуудастаа оруулсан мэдээлэл эрхгүй эмзэглүүлнэ. Тэрбээр хажуу өрөө хөлсөлдөг залуусын ухамсаргүй байдлаас болж 70 гаруй настай ээжийнх нь амь нас хутганы ирэн дээр буйг бичжээ. Тухайн залуус халдвар авч, шинж тэмдэг илэрсэн /өөрсдөө ч үүнийгээ мэдэж байсан/ хэр нь нуужээ. Шинж тэмдэг илрээд долоо хонох хугацаандаа өөрсдийгөө тусгаарлалгүй, гадуур гарч гэрт байсан гишүүдийг өвчлүүлсэн байна. Тэд хэдийгээр хөнгөн хүрээд эдгэрсэн ч, тухайн гэрт байсан өндөр настай өвчилж, өдгөө сэхээнд ороод буй тухай охин нь бичсэн байв. Магадгүй энэ нь нэг л айлын кэйс мэт боловч, сайн тунгаагаад үзвэл бид бүгдээрээ ухамсарлахгүй бол мянга, мянган иргэний үхлийн шалтгаан болох эрсдэлтэй.

Хэн нэгний үхэх шалтгаан бүү болоорой. Ердөө л гэртээ 10 хоног л өөрийгөө тэсвэртэй тусгаарлаарай. Ингэснээрээ та олон хүний үнэт амийг аварч чадах юм шүү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button