НИЙГЭМ

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн Чингэлтэй дүүрэгт боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг цахимаар зохион байгууллаа. Хуралдааны эхэнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн талаар товч мэдээлэл болон, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг танилцууллаа.Чингэлтэй дүүрэг 1992 онд Монгол Улсын Их хурлын 18 дугаар тогтоолоор байгуулагдсан.

Одоогоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн анхан шатны нэгж 19 хороо, 8.930 га газар нутагтай. Нийт 39.113 өрхтэй, 351.203 мянган хүн амтай.Дүүргийн ерөнхий боловсролын төрийн өмчийн 18, төрийн бус өмчийн 9 сургуульд нийт 29.578 хүүхэд, сургуулийн өмнөх боловсролын 45 цэцэрлэгт нийт 5642 хүүхэд тус тус суралцаж байна. Эрүүл мэндийн салбарт 100 гаруй эмч мэргэжилтэн ажиллаж байна.Чингэлтэй дүүрэгт төрийн эрх барих дээд байгууллага, яам, агентлагууд, нийслэлийн төр захиргааны байгууллага, элчин сайдын яамд болон худалдаа, үйлчилгээний томоохон байгууллагууд төвлөрөн үйл ажиллагаагаа явуулдаг.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хуралдаанд оролцож буй дүүргүүдийн удирдлагуудад хандаж иргэдийн ая тухтай амьдрах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд газар чөлөөлөлт хийгдсэн талбайг тохижуулах, явган хүний зам талбай нэмэгдүүлэх, зүлэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо.Мөн Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулах ажил эхэлсэн. Үүнтэй холбоотой энэ сарын 29-ны өдрөөс аравдугаар сарын 29-ныг хүртэл иргэдээс тусгах саналыг авах юм. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан нийслэл хотын 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах энэ ажилд иргэдийн саналыг тусгах нь чухал гэдгийг онцоллоо.Олон нийтийн цахим хуудас сүлжээ, харьяа хороодоор дамжуулан Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийн талаар иргэдээс санал авахад дүүргийн Засаг дарга нарын оролцоо чухал гэдгийг онцлон тэмдэглээд, уг ажилд ач холбогдол өгч хамтарч ажиллахыг даалгалаа.

Мөн Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотой арга хэмжээний талаар дүүргүүдийн удирдлагууд мэдээлэл өглөө. Иргэдэд үйлчлэх эмнэлгийн үйлчилгээ, чанар хүртээмж болон эмч эмнэлгийн ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг анхаарч ажиллахыг нийслэлийн Засаг дарга үүрэг болголоо.Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангах, цахилгаан дулаанаар хангах эх үүсвэрүүдийг цаг хугацаанд нь хангах, түлшний нөөцийг хангалттай бүрдүүлэх, иргэдэд үйлчлэх түлш борлуулах цэгүүдийг нэмэгдүүлж ажиллахыг даалгав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button