Нийгмийн

НАМРЫН УЛС ТӨР: МАН-ынхан Засгаа унагах сонирхолтой ч шүгэл үлээх зоригтонгүй гацжээ

“Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёр Засгаа унагахгүй байх бүх тохироогоо хийчихсэн. Херогийн Б.Баатар ах нь хэвлэлүүдтэйгээ тохирчихсон. Одоо Сү.Батболд л ууртай байгаа. Гэвч түүний хөрөнгүүд гадаадад царцаад байгаа тул дотоодод үйлдэл хийхгүй” .

ЗАСАГ УНАГАХ ГАРЫН ҮСГИЙГ БЛАНКАН ДЭЭРЭЭ ЗУРУУЛАХ ГИШҮҮН ОЛДОХГҮЙ БАЙНА-

Энэ бол улстөрийн хүрээнд Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаарх ерөнхий тойм мэдээлэл. Гаднаа ч эдгээр логикууд батлагдаж буй. Томчууд нь жаахан дургүйг нь хүргэвэл захаасаа эхлүүлээд хар мянган гэм нүгэлтэй гарын хүмүүсийг нь авлигын хэргээр шууд саатуулчихна. Гэрт нь очоод нэгжлэг хийхэд л мөнгө нь овоолоостой хэвтэж байдаг төрийн дарга нарыг хүсвэл хаанаас ч яаж ч саатуулж болно. АТГ угаас Засгийн харьяанд шууд орчихсон учраас томчууд нь үүнийг маш сайн ойлгож, гялс бууж өгнө.

Ийм товьёог нь Засгийн газрын гадаад нэр хүндэд ч асар ашигтай. Авлигын индексээ бууруулж чадвал экспортоо тэлэх замаар өрийн таазаа ч нэмэгдүүлчих боломжтой. Нэг сумаар хоёр туулай буудна гэж энэ. Гадаад, дотоод байдлаа ингэж зохицуулах ажлыг Х.Нямбаатар сайд ахалж байна.

Мэдээж 2016 оноос Засгийн эрхийг дангаар барьсан намын гишүүдэд “но” асар их. Тиймээс гишүүд бөөн айдас. ҮХНӨ-өөс өмнө УИХ-ын гишүүд ер нь л сайдын статустай байсан. Одоо ч тэр эрэмбэлэл амархан арилчихгүй. Аж ахуйн асар их асуудалд хошуу, амаа дүрцгээсэн улсууд тул Засгийн газар огцруулах асуудлыг бланк дээрээ эхлүүлэх зоригтон МАН дотор гарч ирэхгүй байгаа аж.

Нөгөө талд ордонд төөрсөөр хоёр жилийг үдэж буй шинэ гишүүд, аймгийн засаг дарга нарын фракц, хуучин гишүүдийг Засгаас сайхан ангилж байгаад, төсөв дээр хүслүүдийг нь суулгах ажлыг хийжээ. Үүнд Сангийн сайд Б.Жавхлангийн тархи жинхэнэ утгаараа супер ажиллана. Хуучин бие даагч гишүүд дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө тулж ажиллаад, Ц.Даваасүрэн хүртэл “Засгийн газартай би санал нийлж байгаа” гэхчлэн бурах болсон нь санамсаргүй үг ерөөс биш юм. Тэд хэзээд ч наймаа, тохирооны ард үлдэх хүмүүс биш юм.

НАМРЫН ЧУУЛГАНЫ ЭХНИЙ БҮЛГИЙН ХУРАЛ ЖИНХЭНЭ ГАЛТАЙ БОЛОХ Ч…-

Дүрмийн дагуу намрын чуулганы эхний УИХ дахь МАН-ын бүлгийн хурал нэлээд галтай болж, уурлаж гомдсон гишүүд засаг төрдөө сайхан агсамнахаар ам хэлээ нийлүүлж байгаа аж. Тэд бол тохирооноос олигтой зүйлс салгаж чадаагүй, аа бүр орхигдсон, мөн ахмад гишүүд юм. Одоо 50, 60 оныхон үндсэндээ жийгдэж, Ц.Нямдорж мэт нь ганц нэг суудал эзэлж, залуусаасаа чимээгүй байх даалгавар авчхаад байна. Тэр хэрээр тэдний уур ихээр хүрэх ч яг бланк бариад, гарын үсэг цуглуулаад гүйхгүй. Дотоод хурлууд дээр бол сайтар хэмлэж, үгээр идэх нь тодорхой. Ингэж эхний хурлын уур амьсгалыг Засгийн газар дахь дөрвөн сайд гишүүн нь сайтар ажигласнаар цаашдын тохироонууд хийгдэхээр байна.

Дээрээс нь Ерөнхийлөгчийн институцийнхэн илтэд Засгийн газраа муулж, өөрсдийн ажиллаж байсан үеийг өргөх болов. Ил тод шүүмжилсэн залуусыг МАН-ын хөгшчүүд далд шордож, баахан хөөргөсөн нь ч бий. Ерөнхийлөгч сая НҮБ-ээс ирээд МАН-ын томчуудыг  “Удирдах зөвлөлөө хуралдуулж, зарим сайд нартаа арга хэмжээ авах” талаар сануулаад амжсан гэх.

Мэдээж залуус нь хэдийнэ У.Хүрэлсүхээ бэлгэдлийн утгаар нь харж, улстөрөөс холдуулчхаад байгаа тул шуудхан Удирдах зөвлөл цуглуулахгүй өнгөрчээ. Гэхдээ л их эвтэйхэн байхгүй бол саяхан Хэнтийн дүүгийнхээ аварга цолыг хураасан шигээ Ерөнхийлөгч гэнэт огцом үйлдэл хийж мэднэ. Наанадаж л, уул уурхайн лиценз, баялгийн тэгш хуваарлилт хөндөхөд Засгийн лоббинд автсан хэдэн сайд нь сандрахаараа нэг болох юм.

Уг нь төрийн гурван институц “цэвэр цусны МАН”-аас бүрдсэнээрээ онцлог цаг үе тохиож байна. Гэвчиг эцсийн мөн чанартаа гурван өөр хүсэл, амбиц. Эдгээр нь салаад хэдэн арван мянган хувь хүмүүс, бүлэглэлийн эрх ашиг явж буй тул Үндсэн хуулийн зарчмаараа төрийн эргэх холбоо зохицуулагдахад асар бэрхтэй юм. Ялангуяа парламентын бүр угжраад тогтчихсон данхгар эрх, Ерөнхийлөгчийн хагас засаглал монголоос амархан арилчихгүй. Тэгэхээр эдгээр олон хүсэл дунд Засгийн газар тэлчилж, баахан тохироо хийсэн нэгж институц хэвээр л байна. Энэ дунд хэний тархи хамгийн хорчноор сайн ажиллана. Тэр удаан улстөрд явах агаад ард нь Херо Баатар тэргүүтэй хэдхэн “муу залуус” сууж буй нь өнөөдрийн байгаа царай нь юм.

-ЭЦЭСТ НЬ ҮНДСЭН ХУУЛИА САНАЦГААЯ-

Эцэст нь, Үндсэн хуулийн Засгийн газрыг огцруулах, сайд нарыг чөлөөлөх агуулгаар нэмэлт өөрчлөлтийг хавсаргав. Эл өөрчлөлтөөр Ерөнхий сайд харьцангуй данагар эрхтэй болсон ч хөрсөн дээрээ сайтар бууж өгөхгүй тул улс төрийн тогоо нэг их тохироо явагддаг бохир орчин хэвээр байгаа гэлтэй. Нэр бүхий сайд нарыг огцруулах эрх мэдэл зөвхөн Ерөнхий сайдад байгааг басхүү сайн анзаараарай. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хэнийг нь ч чөлөөлөхгүй, ажлаа хийцгээ” гэж тэдэндээ амласнаа ил тод зарласан билээ.

Үндсэн хуулийн 43:  Ерөнхий сайдыг огцруулах

1.Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.

2.Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.

Үндсэн хуулийн 39:  Засгиийн газрыг гишүүнийг чөлөөлөх

4. Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

18 Сэтгэгдэл

    1. Засгын газрыг унагаах гээд байгаа хүмүүс бол рио тинтогиин захи####гатай манай төрд шург####сан улс төрчид Иим цаг үед төр засаг сольж байх цаг ч биш Тэгээд ч Оюунэрдэниин ЗГ аас сайн ажиллах хүмүүс байгаа гэх ямарч бат####гаагүй Тэд 30жил улс орныг самарсан хүмүүс л байгаа шүү дээ

  1. Хүрэлсүхийнхээ үгэнд намын ажил ярив#### орохгүй. МАН-ын з####уу үе сүүлээ сэрвээн дээрээ тавьсан

  2. Дараагийн ээлж хоолондоо орох гэж нойр нь хүрэхгүй бгаа юу минии эх орон даанч баян юмдаа

  3. Үнэн бичжээ. Одоо тэгвэл ард түмэн л буулгах нэг арга байгаа юм байна л даа. Хэвлэлийнхэн амаа үдүүлчихсэн. Шантаажчин 4 сэтгүүлч нь мөнгөөр амаа таглуулчихсан. Намыхан нь пактаа дэлгүүлчихгүйхэн шиг байя гэж бодоод дуу гарч чадахаа байсан. Өрөвдөлтэй ч юм дээ.

  4. Эрдэнэбаярыг Аюурсайханы бланкаар унагаж байлаа. Шударга тав шиг попууд уих-д байгаа ш тээ. Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар гээд.

  5. Сү.Батболд хулгайч яахлаараа Хятадын Ч####ко компанитай Зүүн Цанхи аас 59.6 $ гэрээ хийснийг одоо хүртэл цуцлаагүй байнаа

  6. Rio tinto gej gutsaj baigaa pyaldaga, bugs doloogchid hol ochij gutsaarai. Oyun-Erdeniig 400 say juulchin, Mongoliin tuuh soyol gej chaaj baij barisan hoinoo nuraaj mongo idsen 2 TERBUMIIN HOSHOONIIH tuloo, DIGITAL NATION zohion baiguulj onoodor HALDVAR, UHEL HOYORIIG nemegduulsniih ni tuloo, GADAAH ARGA HEMJEEH ZOVSHOORNO gej AMRAG HUUHNEE omgoolson atlaa ARD TUMNEE orlogiinhn 30-60 HUVIIG BURDUULDEG TSAGTS ni uil ajillagaag ni HYAZGAARLASANIIH tuloo, EMNELEG, EMCH NART ogoh tsaling nemeegui atlaa ONOO TSUGLUULJ URELGEN handsan 300.000×3.200.000=960.000.000.000 terbum togrognii URGUI ZARDLIINH ni tuloo uter turgen ####uulah heregtei. ENE BUH BULAIG NI BID HERHEVCH MARTAJ BOLOHGUI!!!…

  7. Зөв дөө угшил нь мөн б.а . Намынхан нь дандаа Гүнд####айн хэлдэгээр чацага царайлсан бэртэгчингүүд байдгийн илрэл. АН ынхан бол өдийд ########цаж байгаа. Зөрөө нь ийм

  8. одоо засаг унагаах юм ярьв#### хэцүү юм.Дэлхийн улс орнууд яаж зүтгэж бна.яманайх ч ялгаагүй.Гэтэл т####бай дээр гарч тодроод үасагаа муу хэлээд л нэг л их эрх чөлөө ярьсан дуулсан хэрэлдсэн улс.Цагдаагаиа доромжилчихно.Түүнийг нэг нам нь очиж өмөөрнө.Одоо цагдаагаас зодож нүдээд үүнийгээ ардчил#### ойлгоод явж бай.Их сонин болчихсон.Өтөлж чадаагүй Сосорбарам гуай энэ хүмүүс юу бүтээсэн.Хэрүүл сайн хийсэн.Одоо Со гийн дууг сонсдог эмгэн ч байхгүй.Нас намбандаа баймаар.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button