Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

НЭРС: У.Хүрэлсүхийн нөлөөгөөр ТӨРД НААЛДАГСАД ажлаа үл хийх ч, халаас нь түнтийжээ

Өнөөгийн улс төрд У.Хүрэлсүх гэдэг нэр ихээхэн жинтэй. Хүн нь ч өөрөө хүчтэй. Одоо тэр Монгол Улсын Ерөнхийлөгч. Харин энэ хугацаанд түүнтэй найз, нөхрийн харилцаагаа ашиглаж, төрийн өндөр албан тушаалд томилогдсон, том мөнгөн дээр суусан хүмүүс цөөнгүй. Нэрийг нь барьж, энд тэндхийн суудал эзлэгсэд ч багагүй. Мөртлөө тэд ажлаа хийдэггүй. “Би У.Хүрэлсүхийн хүн шүү” гэх ганц хэлэх үг, хамгаалах бамбайтай гэлтэй.

Тэгвэл, улс төрийн хүрээнд ил, далд хэлэлцэгддэг У.Хүрэлсүхийн хамаарал бүхий сайд, дарга нарын талаар өгүүлээд үзье.


НАЙЗ НАР: У.ХҮРЭЛСҮХЭЭР “КРАНДУУЛААД” АЖЛАА ҮЛ ХИЙГСЭД

УУХҮ-ийн сайд Г.Ёндон.

Тэр У.Хүрэлсүхийн дотнын найз гэгдэнэ. “Монголросцветмет” ТӨҮГ-т орлогч захирлаар очиход нь У.Хүрэлсүх шууд нөлөөлсөн гэж яригддаг. Сайд болоод У.Хүрэлсүхийн танхимаас Л.Оюун-Эрдэнийнхэд дамжиж үлдсэн.

Түүнийг УУХҮ-ийн салбарыг хариуцаж байх үес Монгол Улс уул уурхайн түүхийн эдийн экспортоос үлэмж ашиг олох боломжийг алдаж, хилийн боомтуудаа удаа дараа доголдуулсан. Хамгийн сүүлд улсаараа шатахууны нөөцгүй болсон асуудалд ч түүний ажилдаа хойрго, санаачилгагүй хандсан асуудал нөлөөлсөн.

“Монголросцветмет”-ийн Орлогч захирал байхдаа хүүхдийнхээ сургалтын төлбөрийг байгууллагын данснаас төлсөн нь ил болж байв.

ХОМ: Хадгаламж нь гурван жилд гурав дахин өссөн

Тэр 2018 онд анх “Монголросцветмет” ТӨҮГ-д Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогчоор томилогдоход:

  • Өөрийн орлого нь 152.4 сая төгрөг
  • Хадгаламж нь 91.9 сая төгрөг байсан.

Харин жилийн дараа орлого нь 1.3 дахин өсөж, 204 сая төгрөг болсон. Харин гурван жилийн дараа хадгаламж нь гурав дахин өсөж, 277 сая төгрөгт хүрсэн.


ЗТХ-ийн сайд Л.Халтар.

Л.Халтар сайд Зам тээврийн хөгжлийн яаманд мөн 2018 оны үес, У.Хүрэлсүхийн нөлөөгөөр хөл тавьсан. Тэд тодорхой төсөл, хөтөлбөрүүд дээр У.Хүрэлсүхийн чиглэлээр хамтарч ажилласан гэгддэг.

Мөн л Л.Оюун-Эрдэнийн танхимд дамжиж үлдсэн сайд нарын нэг. У.Хүрэлсүх, Л.Халтар нарыг дотнын найзууд гэж улс төрийн хүрээнд ярьцгаана. Ерөнхийдөө энэ суудалд очоод У.Хүрэлсүхийн имиж болох ажлуудыг зүтгүүлж өгсөн үү гэхээс толгой мэдэж салбарын ирээдүйн төлөө ажилласан нь бага гэх.

Зам тээврийн хөгжлийн яаманд хоёр жил дэд сайд, нэг жил сайд хийхэд нь Налайх, Дарханы замын ажил ч гүйцэд гараас гарсангүй. Гол нь, цар тахлын үед тэр салбараа зүгээр л “унтуулав”. Экспорт, импортын урсгал хил, гаалийн шалтгаанаар саатаж байхад тэр тээвэр, ложистик талаас нь юу ч хийсэнгүй.

ХОМ: Хадгаламж тогтвортой, орлого нь буурсан

Тэр 2015 онд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Орлогч даргаар томилогдоход:

  • Өөрийн орлого нь 75.8 сая төгрөг
  • Хадгаламжийн хэмжээ мэдүүлэгдээгүй байв.

Харин 2018-2019 оны хооронд ЗТХ-ийн Дэд сайдаар ажиллахад орлого нь 3.4 дахин өсөж, 264 сая төгрөг болсон. Харин хадгаламж нь 315.6 сая төгрөг гэдэг дүн дээр өдгөөг хүртэл тогтвортой мэдүүлэгджээ.


АМГТГ-ын дарга Х.Хэрлэн.

Х.Хэрлэн Хэнтийнх, У.Хүрэлсүхтэй нэг нутаг. Түүнийг АМГТГ-т Кадастрын хэлтсийн дарга байхдаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг хууль бусаар, давхардуулан олгосон гэх хэргээр шалгуулж байсан талаар хэвлэлд бичжээ.

“Монгол шуудан”, “Монголын төмөр зам”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” гэхчлэн төрийн өмчит компаниудад даргын албан тушаал хашиж ирсэн. Харин дахиад л 2017 оны арванхоёрдугаар сард У.Хүрэлсүхийн нөлөөгөөр АМГТГ-ын даргаар томилогджээ.

Очсоноосоо хойш гялтайх ажил ганцыг ч хийсэнгүй. Шатахууны асуудалд түүний хариуцлага ч мөн сөхөгдөх учиртай. Дэд дарга Ц.Эрдэнэбаяр нь бүхний өмнө ил гарч мэдээлэл хийх боловч Х.Хэрлэн үргэлж тайзны ард.

ХОМ: Дөрвөн жилд орлого нь 12.5 дахин өсжээ

2017 онд түүний:

  • Өөрийн орлого 115.3 сая төгрөг
  • Хадгаламж нь мэдүүлэгдээгүй байв. 2018 онд 151.6 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.

Харин дөрвөн жилийн дотор түүний орлого бүхэл бүтэн 12.5 дахин нэмэгдэж, 1 тэрбум 401 сая төгрөг болсон байна. Түүнчлэн 1.1 тэрбум төгрөгийн хадгаламжтай болжээ.


ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл.

Б.Цэнгэл У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан. Ойрын хүн, дотнын найз гэгдэнэ. Тэр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нь 2017 он.

Харин 2020 онд Ковидын үеийн түр хуулийг ашиглаж, тэр сонгон шалгаруулалтгүйгээр ТӨБЗГ-ын даргаар томилогдсон. Тэгээд эндээ гүрийчихсэн. Дарга нар төрийн өмчит компаниудыг дураар “сааж” байхад тэр үл дуугарна.

Энэ албан тушаалд асар их лоббины огтлолцол дээр л сууж буй агуулга харагдана уу гэхээс өөр гялтайх зүйл үгүй. Хувийнхаа ажлыг л амжуулдаг нэгэн гэж яригддаг.

ХОМ: Орлого нь 4.7 дахин өсжээ

Тэр 2017 онд “Монголын төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал байхдаа:

  • Өөрийн орлого 2.4 сая төгрөг гэж мэдүүлсэн бол
  • Хадгаламжаа мэдүүлээгүй байсан. Харин 2018 онд 90.7 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.

Ийн 2020 онд, ТӨБЗГ-ын дарга болсон хойно өөрийн орлого нь 4.7 дахин өсөж, 11.4 сая төгрөг болжээ. Харин 164.5 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.

ТЭМДЭГЛЭЛ: Тэдний орлого, хадгаламж У.Хүрэлсүхийн нөлөөгөөр тодорхой албан тушаалд томилогдсоноос нь хойш өссөн зүй тогтол харагдана. Компанийн хувьцаа эзэмшил нь өөрчлөгдөөгүй, нэмж бизнес эрхлээгүй. Мөн томилогдсон огноо нь 2017 оны сүүл, 2018 онд давхцаж байгаа нь ч У.Хүрэлсүхийн нөлөөтэй гэдгийг илтгэнэ.


НЭР БАРИГСАД: “У.ХҮРЭЛСҮХ” ГЭЖ ТАРНИА УНШААД, ТӨРД НААЛДАНА

У.Хүрэлсүхтэй бүр нэг их найз нөхрийн харилцаа байхгүй ч нэрийг нь барьж, төрд “наалдагсад” бол цөөнгүй. Хөшигний ардах нюансаар бичвэл нэрс урсаж өгнө.

Тэднээс товчхон нэрлэвэл:

  • Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр. Мөн У.Хүрэлсүхийн найз гэгдэх бөгөөд, сайдын албандаа тогтвортой үлдсэн шалтгаан нь үүнтэй холбоотой.
  • БОАЖ-ын Дэд сайд Ц.Батбаяр. У.Хүрэлсүхийн нэрийг барьж, албан тушаалдаа үлддэг, бамбайлдаг. Нэг их идэж, хөлжсөн нь бага ч Дэд сайдын ажлаа ер хийж гавьдаггүй нэгэн гэгдэнэ.
  • ИНЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн. Тэр өчнөөн балбуулавч энэ суудалдаа “У.Хүрэлсүх” гэдэг тарниа уншсаар л төдий хүртэл тэссэн. Асар их авлигын хэргүүдэд холбогдох боловч энэ шугамаар эр зориг нь эрчилж байв.
  • ШШГЕГ-ын дарга Д.Загджав. Мөн У.Хүрэлсүхийн нэрийг барьж, төрийн өндөр албан тушаалд дамжин томилогдогч. Муу нэр ихтэй. Гэвч “У.Хүрэлсүх” гэдэг нэр мартуулан баллуурдана.
  • Худалдан авах ажиллагааны газрын дарга Х.Улам-Өрнөх. Сайд асан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хүү. Энэ шугамаар У.Хүрэлсүхийг “найрч”, мөн  төрийн өндөр албан тушаалд томилогдсон гэгдэнэ.
  • БНХАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Т.Бадрал. Тэр ОБЕГ-ын дарга байсан. Ноднин Элчин сайдаар явахаас нь өмнө түүнийг АТГ-аас шалгаж, нэлээд сандаргасан гэх. Гэвч У.Хүрэлсүхийн нэр, нөлөөгөөр мөн л мултарч, БНХАУ-д Элчингээр томилогдсон.
  • ЗГХЭГ-ын Дэд дарга асан Б.Энх-Амгалан. Тэр 2020 онд эл албан тушаалд томилогдохоосоо өмнө У.Хүрэлсүхийн ахлах зөвлөхөөр гурван жил ажилласан. Түүнтэй дотно андлах бөгөөд бүр цэргийн найз нь гэгдэнэ. Албаны, амины олон ажилд хамтарч, ажилласан түүхтэй.
  • АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар. Тэр У.Хүрэлсүхийн ойрын хүн бөгөөд Ерөнхий сайд байхад нь ажлын албаны дарга, ахлах зөвлөхөөр нь ажиллаж байв.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: У.Хүрэлсүхээр “крандуулж”, төрийн өндөр албан тушаалд томилогдсон үй олон эрхмүүдийн үрээр түүний халаас түнтгэр явдаг ч байж болох. Тэр бизнес эрхэлсэн түүхгүй боловч 1.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай.

Одоо У.Хүрэлсүх магадгүй хаанчилж байна. Гэвч улс төрөөс халаагаа өгөхдөө дагуул олон найз нараа, нэрийг нь барьж төрд наалдагсдаа зэрэг “хуулаад” л буугаасай билээ. Төрийн албаны мерит зарчмаа барих эрүүл тогтолцоог залуу үедээ үлдээгээсэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-09-28 08:18

Одоо Хүрэлсүхийн энэ б�##�ай найз нарыг ажлаас нь х�##�

Амгтг ажилтан
Амгтг ажилтан
2021-09-28 08:25

Хэрлэн хамгийн түрүүгд явах ёстой авлигажсан дарга шүү

Зочин
Зочин
2021-09-28 08:40

Дандаа тийм хүмүүсийг нь цуглуулсан юм сонирхолтой

Zochin
Zochin
2021-09-28 08:56

Хүнийг найзаар нь шинж гэдэг үг байдаг даа. Хөөрхий ийм найз нартай. Манай Ерөнхийлөгчийн хэмжээ нь л энэ юм даа. Улс орныг самарч дууслаа. Одоо болимтоор юм даа.

Ёөк
Ёөк
2021-09-28 09:04

Ёстой нэг бүтэхгүй хэдэн найз нараа төрд үүрлүүлсэн хүн дээ

Зочин
Зочин
2021-09-28 09:26

Ямар ч боловсролгүй цэргийн нэг нөхөр хаан болчоод, найз нарыг нь хараад байгаарай. Хүнийг нөхрөөр нь шинждэг дээ

Бас
Бас
2021-09-28 09:55

Эмшуис хүрэлбаатар захир�##� бас дотний хүн

НИСЭХИЙН ДАРГА НЭРТЭЙ ХУЛГАЙЧ НАРТ
НИСЭХИЙН ДАРГА НЭРТЭЙ ХУЛГАЙЧ НАРТ
2021-09-28 11:35

ИНЕГ-ЫН ДАРГААС ШИВШИГТЭЙГЭЭР ХАЛАГДСАН Л.БЯМБАС. ҮРЭН Т. Ү. ҮНИЙ ОЙРЫН ДОТНО Х. ҮРЭЭЛЛИЙН АВИЛГАЧИН ТЭНДЭРЧИН ХУЛГАЙЧИД БОЛОХ ДЭД ДАРГА Б.АЛТАНЦОМ, ГАЗРЫН ДАРГА Д.ЭРДЭНЭБААТАР, ХЯНАЛТЫН АЛБАНЫ ДАРГА Е.ЭРДЭНЭБАТ, П.М. ӨНХЖАРГАЛ НАР МААНИА УНШИЖ ХЭДХЭН МЭГЗЭМ АМАНДАА БУВТНУУЛСААР ЭЭЛЖЭЭ Х. ҮЛЭЭЖ АРГА ЧАРГАА БАРАН ШУДАРГА ИРГЭДИЙН . ҮЗЭГНИЙ . ҮЗ. Ү. ҮРТ ХОНОГ ТООЛОН ЯДАЖ СУУНА. ТЭДЭНД ШОРОН ЭСВЭЛ ИРГЭНИЙ НИСЭХЭЭС Б. ҮРМ. Ө. С. Ө. Н �######�АХ . ҮЛДЖЭЭ.....

yaanaa
yaanaa
2021-09-28 14:34

ene medrel muutai yu ch bicheed baigaa ni oilomjgui hun ooriigoo shudarga geed baigaamuu

ккккк
ккккк
2021-09-28 16:11
Reply to  yaanaa

аа чи их айж байн уу тэгнээ дээрх дервийн нэг оромцог нь л бндаг

Зочин
Зочин
2021-09-28 18:54

Анх авилгатай амь хайргүй тэмцэнэ,М.Энхболд гэдэг мафийн толгойлогч ажил хийлгэхгүй байна түүнийг �######�уулчихв�##� монгол орныг ёстой мандуулаад өгнө гэж Энхболдыг �######�уулсан.Өнгөрсөн үйл явдлууд Хүрэлсүх ямар муухай жүжигчин популист,олон үл бүтэх хүмүүсийг төрийн том �##�банд шургуулж улс орныг самарч байгааг харууллаа.Нөгөө ад үзэгдэж �######�уулагдсан Миеэ Энхболд нь түүнтэй харьцуулахад хамаагүй дээр байжээ.

Зочин
Зочин
2021-09-28 21:47

Занданшатарынх эд нараас муу хүмүүс байдаг

Зочин
Зочин
2021-10-02 11:29

Сэтгүүлчид дэмий юмны араас хөөцөөлдөж хов жив тараадгаа больмоор юм. Хүрэлсүх өөрөө шударга, шаардлага сайтай хүн болохоор хаа хамаагүй хүмүүсийг өндөр �##�банд тавихгүй, шилж сонгож ш�##�гарсан хүмүүсийг татаж байгааг олон жишээнээс харж болно. Энд нэр дурьдсан сайд дарга нар гэхэд л с�##�бартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, туршилт давсан, авъяас чадвараа харуулсан хүмүүс, энэ �##�бандаа ч нэр төртэй зүтгэж болох бүхнийг амжуулж байна. Монгол төрийн зүтгэлтнүүд, төрийн түшээдийг захи�##�гаар муулаад байж болохгүй гэдгийг зохих газрууд нь анхаарч, тас цохиж баймаар байна.

ҮНЭН
ҮНЭН
2021-10-03 18:44

ХҮРЭЛСҮХИЙН ГАЙ БОЛ ЯГ ЭНЭ Ш ДЭЭ ПИЗДА. ХОНОЦЫН СЭТГЭЛТЭЙ ПИЗДАНУУД

Холбоотой мэдээ

Back to top button