НИЙГЭМ

Говь-Алтайчууд шинэ усан бассейндаа цагийг өнгөрүүлж байна

Говь-Алтай аймагт 4,3 тэрбум төгрөгийн өртөг бүхий усан бассейн шинээр ашиглалтанд орлоо. Ингэснээр алслагдсан говь нутгийнхан усанд сэлж сурах боломж бүрдэж байгаа аж.

“Алтай усан спорт чийрэгжүүлэлтийн газар” 2020 оны тавдугаар сард нээгдсэн бөгөөд Улаанбаатар хотоос усанд сэлэлтийн багш урьж, усан бассейны багш дасгалжуулагчаа сургаж бэлтгэж байна. Тус газрын захирал М.Мягмарбаяр:

"Нутагтаа ирээд харж байхад ялангуяа залуучуудад чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, гарааны бизнесээ эхэлж байгаа залуучуудад бизнесийг нь дэмжих орчин нөхцөл муу байдгийг анзаарсан. Манай аймагт өмнө нь усан бассейн байгаагүй. Сэлж чаддаг хүн ховор. Харин усан бассейн ашиглалтанд орсноор алслагдсан говь нутгийнхан маань усанд сэлж сурах, эрүүл мэнддээ анхаарах, цаашлаад энэ чиглэлийн тамирчдыг бэлдэхэд маш том түлхэц болж байгаа юм. Залуу хүний хувьд бас нэг анзаарсан зүйл бол хүмүүсийн харилцааны соёл, хувь хүний хөгжил нилээн хоцрогдсон юм уу даа гэж ажиглагдсан. Тийм учраас усан бассейнаа ажиллуулахын зэрэгцээ шинэ соёлыг түгээе, хувь хүний хандлагын талаар сургалтуудыг ч бас тогтмол явуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа” хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button