
Крымын амьтны хүрээлэнгийн бар нэг настай хүүхдийн хурууг хазсан хэрэг гарчээ.
Крымын Белогорск хотын “Тайган” нэртэй сафари амьтны цэцэрлэгт хүрээлэнд Краснодар хотын 22 настай оршин суугч эмэгтэй нэг ойтой хүүхдийнхээ хамт зугаалж явах үеэрээ хүүхдээ амьтдын торонд хэт ойртуулснаас болж хүүхдийнхээ хурууг баранд хазуулжээ.
Амьтны хүрээлэнгийн ажилтнууд үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс заавар, шаардлага байнга тавьдаг ч зарим нэг хүмүүс дүрэм журмыг үл тоомсорлодог гэнэ.
Хуруугаа хазуулсан хүүхдийн хурууг тайрахаас өөр аргагүйд хүрсэн байна.
Нярайг эмнэлэгт хүргэсэн бөгөөд шаардлагатай эмнэлгийн тусламж үзүүлсэн гэж прокурорын газраас мэдээлэв. Шалгалтын явцад хүүхэд гэмтсэн бүх нөхцөл байдлыг прокурорын байгууллага тогтоох аж.
Мөн олон нийтэд үйлчилгээ үзүүлэхдээ, тэр дундаа махчин амьтад зэрэг аюул эрсдэлтэй газрын аюулгүй байдлын шаардлагыг хангаж ажилласан эсэхийг шалгах юм байна.
(Эх сурвалж: rg.ru)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.