ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Японы эрх баригчид БНАСАУ баллистик пуужин хөөргөсөн гэж үзэв

“Кёодо” /Kyodo/ агентлагийн мэдээлснээр, Японы Засгийн газар БНАСАУ буюу Умард Солонгосыг өнөөдөр мягмар гараг /2021.09.28/-т Япон тэнгис рүү чиглүүлэн баллистик пуужин хөөргөсөн байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа гэжээ.

Уг мэдэгдэлд “Японы Батлан ​​Хамгаалах Яам Умард Солонгосын тал баллистик пуужин харвасан гэх мэдээлэлтэй холбогдуулан Японы ЗГХЭГ-ын мэдээлэлд дүн шинжилгээ хийж байна” хэмээн мэдэгдэлд дурьджээ.

Умард Солонгос ойрын тусгалтай пуужин хөөргөсөн гэж мэдээлж байгаа бөгөөд үүний дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал Өмнөд Солонгост боллоо. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Умардын тал хэрвээ пуужин хөөргөсөн нь үнэн бол үнэхээр харамсалтай хэрэг гэсэн байна.

(Эх сурвалж: Ruptly)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button