Цагдаагийн ахмад Б.Зоригоо: Долдугаар сарын 1-нээс хойших торгуулийг өршөөлд хамруулахгүй

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон тогтоол гарсан.
Уг хуулиар 2017 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 24 цаг 00 цагаас энэ оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө Зөрчлийн тухай хууль заасан зөрчил үйлдсэн зөрчлийг өршөөх тухай. “Хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д #Зөрчлийн_тухай 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан торгох, баривчлах, эрх хасах шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө” гэж заасан билээ.
Улмаар аравдугаар сарын 1-нээс өмнө торгуулийн 50% төлсөн нөхцөлд, дээрх хуульд хамрагдах боломжтой юм. Хугацаандаа амжих гэсэн иргэд торгуулиа төлөхөөр нэг цэгийн үйлчилгээнд урт дараалал үүсгэх, цаашлаад сайт гацах асуудлаар болж иргэдэд чирэгдэл учирч буй тухай цахим ертөнцөөр хөвөрч буй. Бид уг асуудлаар ТЦА-ны ахмад Б.Зоригоогоос тодрууллаа. Тэрбээр:
"Аравдугаар сарын 1-нээс өмнө төлөгдөх торгуульд долдугаар сарын 1-нээс өмнөх торгуулиуд үйлчилнэ. Жолооч нар үүнийг сайн мэдэхгүйгээс үл ойлголцол гараад байгаа. Мөн торгуулийг заавал урт дараалал үүсгэж, биеэр төлөх бус бүхий л төлбөрийн хэрэгсэл, сайтаар дамжуулан төлөх боломжтой” гэв.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.