НИЙГЭМ

Дөрвүүл гэртээ унтаж байхад нь гаднаас түгжиж, галдан шатаахыг оролджээ

2021 оны есдүгээр сарын 28-ны өдрийн 05.45 цагт “Манай гэрийг гаднаас нь цоожлоод шатаасан байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсний дагуу тус дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид хэргийн газарт ажиллахад “Чингэлтэй дүүргийн 9-р хороо .. тоотод оршин суух С нь хүүхдүүдийн хамт дөрвүүл байжээ. Ингэхэд охин нь “Ээж ээ, утаа үнэртээд байна” гэж сэрээсний дагуу гаднаас нь цоожилсон байсан хаалгаа эвдэн гэрээсээ гарцгааж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн нөхцөл байдал тогтоогдсон.

Хэргийн шалгалтын явцад /урьдчилсан байдлаар хувийн өс хонзонгийн сэдлээр/ тухайн тоотод оршин суудаг М-тэй хувийн харилцаатай З-гэгч /27 настай, эр/ нь иргэн С, Н, А, Н нарыг монгол гэрт унтаж байхад нь гэрийн хаалгыг гадна талаас нь цоожлон, гэрийн баруун урд талаас санаатайгаар галдан шатаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдон Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хүн
Хүн

Олдог юм бол шууд алах юмсан ьиим олон хүн шатаах гэж байдаг тэр хүүхэнтэйгээл тооцоо хиинэ биз хөөрхии хүүхдүүдииг яах нь вэ

Холбоотой мэдээ

Back to top button