УЛС ТӨР

В.В.Путин Монголд айлчилж, Ерөнхийлөгчтэй ганцаарчилсан уулзалт хийнэ

Эдгээр өдрүүдэд Халх голын ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнүүд Монгол улсад үргэлжилж байна. Өнөөдөр /2019.08.27/ 20:00 цагт А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын зэвсэгт хүчний эрдмийн чуулгынхан 20:00 цагт Д.Сүхбаатарын талбайд тоглолтоо хийнэ.

Харин ОХУ-ын улсын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад есдүгээр сарын 02-нд  айлчлан ирэх болсон тухай эх сурвалж мэдээллээ. Тэрбээр энэ удаагийн айлчлалаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай ганцаарчилсан уулзалт хийж, хэвлэлийн хурал хийхээр төлөвлөсөн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Монголд нэг хоноод, есдүгээр сарын 03-ны өдөр буцах аж.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button