ДЭЛХИЙНийгмийн

Конгод найман эмэгтэйг амьдаар нь шатаажээ

Конго Улсад найман эмэгтэйг амьдаар нь шатаасан хэрэг гарчээ. Найман эмэгтэйг “шулам”-ын үйлдэл гаргасан хэмээн буруутгажээ.

Тэднийг тус улсын Өмнөд Киву мужийн гурван дүүрэгт ийнхүү амьдаар нь шатаалаа.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн харъяа Эмэгтэйчүүдийн Холбоо Төрийн Бус Байгууллагын Нелли Адиджа хэлэхдээ, тус улсын 324 эмэгтэйг “шулам” хэмээн буруутгаж, ялласан гэжээ.

“Шулам” гэгдсэн тэдгээр дөрвөн эмэгтэйг өөрийгөө хамгаалах зэвсэгт бүлэглэлийнхэн үл мэдэгдэх чиглэлд авч явсан байна.

Мужийн төв Букаву хотод Хөдөөгийн Хөгжлийн Дээд Хүрээлэнгийн захирал, социологийн профессор Боско Мучукива “шулам” эмэгтэйчүүд рүү халдах хэрэг “Засгийн газрын буруутай бодлого”-ын улмаас болсон гэж тайлбарлав. Түүний хэлснээр, төр үндсэн үүргээ биелүүлж чадахгүй байна, цагдаа, шүүхийн систем нь ажлаа хийхгүй байна гэж буруутгалаа.

“Шулам” гэдгийг тус улсад “бажакази” гэж нэрлэдэг гэнэ. Өөрсдийгөө зөн совинтой, зөн билэгтэй гэж нэрлэдэг хүмүүс бөгөөд ихэвчлэн эмэгтэйчүүд өөрсдөө байдаг аж.

Мучукива профессорын хэлснээр тэд ийм замаар илүү олон дагалдагчдыг өөртөө татаж, нэр хүндээ өсгөж, тосгонд илүү их нөлөөгөө тогтоохыг хүсдэгтэй холбоотой.  

(Эх сурвалж: mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Шударга иргэн
Шударга иргэн
2021-10-01 16:52

Ардчиллын сул т�##�уудын нэг шүү дээ. Мухар сүсэгийг дэмжиж өөгшүүлж санхүүжүүлдэг хэтэрхий газар авдаг. Мухар сүсэг шашин шүтлэг 30 жилийн өмнө ямар байлаа, одоо ямар байгаа билээ.

ҮНЭН
ҮНЭН
2021-10-01 17:25

БИТГИЙ Ш.А.А. Г.И.Ч.И.Й МИНЬ

Зочин
Зочин
2021-10-01 23:41

Бүдүүлэг бас толгой нь хоосон хүмүүс юм биш үү.

Холбоотой мэдээ

Back to top button