СПОРТ

Д.Отгондалай “Рио-2016”-д С.Үмияд луйвраар ялагдсан баримтыг ил болгожээ

Монгол Улсын Гавьяат тамирчин, олимп, ДАШТ-ий хүрэл медальт Д.Отгондалай “Рио-2016” олимпод өрсөлдөхдөө мөнгөн медалийн төлөөх тоглолтод Францын тамирчин Софьян Үмияд ялагдсан. Тухайн үед гавьяатын ялалтыг луйвардчихлаа, шүүлтэд нөлөөллөө гэсэн шүүмжлэл их гарсан билээ. Д.Отгондалай ч мөн эргэлзээтэй шүүлтийн улмаас ялагдсан гээд гомдолтой яваагаа илэрхийлж байв.

Тэгвэл уншигч та бүхэнд баяртай мэдээ дуулгахад, Д.Отгондалай гавьяат “Рио-2016” олимпын мөнгөн медалиа нөхөж авч магадгүй нь. Учир нь Канадын хуульч Ричард Макларен тэргүүтэй хуулийн баг Риогийн олимпын наадмын боксын тэмцээний луйвар, шүүгч нарын авлигын хэрэгт хараат бус мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.  Улмаар Д.Отгондалай “Рио-2016” олимпод луйвраар ялагдсан луйврыг мөн ил болгож. Ричард Макларены баримтдаа “Францын тамирчныг ялуулахын тулд шүүгч нарт 250.000 ам.долларын хахууль санал болгосон” гэж онцолжээ.  

Мөн Олон улсын боксын холбооны шүүгчдийн дунд эрэмбээр айлган сүрдүүлэх, дарамт шахалтад оруулах, шударга шүүгчдийг гадуурхах, хуйвалдаанаар үр дүн нь шийдэгдсэн тоглолтын шүүлтийг шүүмжлэхэд бурууг өөрт нь тохох зэрэг олон зөрчилж илэрсэн байна.

Энэ талаар Гавьяат тамирчин Д.Отгондалайгаас тодрууллаа.

-Канадын хуульч Ричард Макларены хуулийн баг таныг С.Үмияд луйвардуулаад ялагдсан баримтыг ил болгож. Тэд тантай холбоо барьсан уу?

-Ийм мэдээлэл өчигдөр гарсан. Одоогоор надтай холбогдоогүй байна. Риогийн олимпын боксын зарим тоглолтыг шударга шүүсэн эсэхийг тэд өөрсдөө шалгаж байгаа юм билээ. Шалгаж буй 11 тоглолтын дотор минийх багтаж.

-ОУОХ, AIBA-гаас танд ямар нэгэн хариу илгээсэн үү?

-Ирүүлээгүй. Одоогоор ОУОХ, AIBA-гаас ямар нэгэн тодорхой шийдвэр гараагүй. Би Риогийн олимпод Үмияг ялсан. Эргэлзээтэй шүүлтийн улмаас ялалтаа луйвардуулсандаа гомдолтой явдаг. Тухайн үед намайг олон, олон хүн дэмжиж “Чи ялсан” гэдэг байсан. Харамсалтай нь, олимпын дараа нэг хэсэг шуугиад л өнгөрсөн. Энэ асуудлыг таван жилийн дараа сөхөж, луйвардуулсны улмаас ялагдсаныг маань ил болгож. Мэдээж Риогийн олимпын мөнгөн медалиа нөхөөд авчихвал сайхан байлгүй яах вэ.

-Олимпын мөнгөн медалийг нь нөхөж өгнө гэх итгэл танд хэр байна вэ?

-Риогийн олимпод би тэгж харамсалтай ялагдаад таван жил болж байна. Ийм олон жилийн дараа энэ асуудлыг шударгаар шийдэн, надад мөнгөн медаль нөхөж олгоно гэдэг эргэлзээтэй. Цаг хугацааны хувьд олон жил өнгөрсөн болохоор. С.Үмия намайг луйвардсан, миний олимпын мөнгөн медалийг шударга бус шүүлтээр авсныг нотолчихвол надад том ялалт.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Шударга иргэн
Шударга иргэн
2021-10-01 13:07

Юун Монголын үндэсний бөхийн луйвар. Олимп дэлхий өөрөө луйварчдын үүр уурхай болчихсон юм биш үү

зочин
зочин
2021-10-01 21:25

Тэнэг монголчууд англи хэлээ зөв ойлгодог болоосой. Хэцүү л байна даа.

Холбоотой мэдээ

Back to top button