Нийгмийн

АМГТГ-ын дарга Х.Хэрлэн УЛАЙРЧ, МАК-ын Н.Цэлмүүн ГЭДИЙЖ сууна

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, түүний аав Н.Нямтайшир нарын “Монголын алт компани” /МАК/ Завхан аймгийн Шилүүстэй суманд хайгуулын лиценз авчхайгуулын ажил эхлүүлэхээр зэхэж байгаа тухай мэдээллийг бид өмнө нь хүргэсэн билээ.


Тэдний эл үйлдлийг эсэргүүцсэн нутгийн иргэдийн тэмцэл улам хурцдаж төрийн бус байгууллага хүртэл байгуулжээ. Тэд нутаг орноо хамгаалахаар хөлөө хүрэх газарт явж, хэлээ хүрэх газарт зарга хүргүүлж байгаа аж.

-ХАЙГУУЛЫН ЗӨВШӨӨРӨЛ АВСНЫХАА ДАРАА МАК УЛСАД 100 САЯ ТӨГРӨГ ТӨЛЖЭЭ-

Завхан аймгийн Шилүүстэй сумын нутагт МАК компани 12 жилийн хугацаатай хайгуулын лицензийг 2020.10.06-ны өдөр АМГТГ-ын даргын захирамжаар авчээ. Тодруулбал, тухайн үед АМГТГ-ын дарга Х.Хэрлэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалт зарласан болж, өгчихсөн байгаа юм.

Ингэж Говь-Алтай аймгийн Тайшир, Завхан аймгийн Шилүүстэй сумын нутгийн заагт орших “Хамар булаг” нэртэй 2213 гектар талбайд хайгуул хийх зөвшөөрөл авсныхаа дараа МАК улсын төсөвт 100 сая төгрөг төлсөн аж.

-АМГТГ-ЫН ДАРГА Х.ХЭРЛЭН ЗАВХАНЫ ГАЗРЫГ МАК-Т ДЭЭРЭМДЭХ ШАХУУ ӨГСӨН “УЛАЙРАЛ”-

Тухайн газрыг дээрэмдэх шахуу авахын өмнө 2018 оны тавдугаар сарын 17-нд тухайн үеийн аймгийн Засаг дарга Даймаагийн Батсайхан руу Ашигт малтмал газрын тосны газраас бичиг явуулж санал авчээ. Харин Д.Батсайхан хайгуулын лиценз олгохыг ДЭМЖИХГҮЙ учир нь “Шилүүстэй сумын тухайн газрыг сумын ИТХ-ын хурлаар орон нутгийн хамгаалалтад авсан” гэж тайлбар явуулсан байна.

Гэтэл АМГТГ-аас “Танай орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар чинь манай нэгдсэн санд орон нутгийн хамгаалалтад авсан гэж бүртгэгдээгүй байна. Тиймээс Засгийн газраас гаргасан журмын дагуу шууд хайгуулын лиценз МАК-д олгосон” гэжээ.

Түүнчлэн дараа нь аймаг, сумын Засаг дарга нь тухайн газарт хайгуул хийхийг цуцалж өгөх хүсэлтийг УУХҮ-ийн сайд Г.Ёндонд хүргүүлсэн ч, “МАК-т олгосон зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдээгүй” гэх утгатай албан бичиг чулуудаж мөн л гүрийж суугаа юм.

-АМГТГ “ЗАВХАНД ХАЙГУУЛ ХИЙХ ГАЗРЫГ БИД БИШ ЗАСГИЙН ГАЗАР ТОГТООЛ ГАРГАЖ ОЛГОСОН” ГЭВ

АМГТГ-аас тухайн газрыг олгосон учраа “Улсын тусгай хамгаалалтад авсан газартай давхцалгүй учраас олгосон” гэх утгатай тайлбарыг хэлж байгаа аж. Өөрөөр хэлбэл өмнөх Засаг дарга Д.Батсайхан ямар учраас тухайн газарт хайгуулын зөвшөөрөл өгөхгүй байх үндэслэлээ тайлбарлаж чадаагүй.

Улмаар үүн дээр үндэслэн АМГТГ нь Засаг дарга нараас нь саналыг авч, өөрсдөө бус Засгийн газраас тогтоол гаргуулж, засгийн газраас тогтоосон газарт нь тусгай зөвшөөрөл олгосон гэж буй. Өөрөөр хэлбэл Засгийн газар олгосон болж таарах нь.

-ЗАВХАНЫ ИРГЭД Н.ЦЭЛМҮҮНД БИЧИГ ЯВУУЛСАНД ҮЛ ТООЖ, ГЭДИЙЖ СУУНА-

Иргэдийн 100 хувь саналаар дэмжээд орон нутгийн тусгай хамгаалалтанд авах хүсэлт гаргажээ. Гэхдээ энэ хүсэлт хаана гацсан нь тодорхойгүйгээр замхарсан байна. Ийн замхрах зуур хайгуулын лицензийн асуудал гарч ирсэн байдаг аж. Одоо нутгийн иргэд нь дахин санал гаргаж удирдлагууд нь тусгай хамгаалалтад авах саналаа дахин хүргүүлнэ гэх мэдээлэл байна.

Одоогоор Шилүүстэй сумын Иргэдийн хурлын төлөөлөгч, орлогч асан зэрэг сумын удирдлагууд нь МАК-ын Н.Цэлмүүнд хандаж бичиг сэлтээ илгээжээ. Сум орныг нь ухахгүй байх тухай. Гэвч хариу ирээгүй бөгөөд ирэх ч үгүй байх гэсэн байр суурьтай байгаа юм.

-МАК “УУХҮЯ ЦУЦАЛЧИХВАЛ ЗАВХАНААР ЭРГЭЛДЭЭД БАЙХ ШААРДЛАГАГҮЙ” ГЭЖЭЭ

МАК-аас хэсэг хүмүүс зунаар ухах, хайгуул хийх газраа нилээдгүй очиж эргэлдсэн гэх нутгийн иргэдийн мэдээлэл байна.

Ингэхдээ тэд “Уул уурхайн яам лицензээ цуцалчихвал бид нар энүүгээр эргэлдэх шаардлага үгүй” гэсэн юм ярьж явжээ. Ямартай аргальтай видео хийгээд нэг хэсэг хүмүүс нь явсан аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

24 Сэтгэгдэл

  1. менежмент сайтай дотоодын компанидаа лиценз өгөхөд болохгүй юм байхгүй, тэгээд ч хайгуул л юм байна ш дээ, хэрэвээ үйлдвэрлэлийн ашигтай нөөц тогтоогдохгүй бол хайгуулд зарсан хөрөнгө оруул####тын эрсдэлээ өөрснөө хариуца#### гарна ш дээ

  2. Зүгээр байгаа газрыг зүгээр л байлгаарай. Баярцогт шиг үнээтэй зүйрлүүлж, “Арчилгаа м####лагаа гээд бөөн зард####, хөгширөхөөс нь өмнө хүнээр махлуулаад хуваагаад авъя.” гэж Монголчуудыг сайхан м####ласан.

  3. Ямар нэг түүхий эд олоод МАК блок үйлдвэртэй адил барьчихв#### нутгийн хэд ажилтай, улс татвар авна, бид байшингаа барина бодох асууд####. Мөнгө босгож, эрсдэл үүрч, магадгүй үйлдвэр барина гэдэг амаргүй. Эзэн гэж Монгол хэн байх надад падгүй дээ.

  4. Хэрлэн авилга авчихаад зүтгээд байгаа юм байна.Монгол орон маань ч авилгын хэрээсэнд хүлэгдэж дээ.

  5. Mak odoo bolnoo. 30 jil uhlaa zarlaa bayejlaa odoo bolno shu dee. Ta nar bur offshor ntrtei ch bolloo. Eh nutgiig min taiwan orhioroi. Yasan idej hanadaggui ger bul we?

  6. Oron mutgiin udirdlaga ni ch irged ni ###tai adilhan uu MAK s mungu saaya gej bodson uu zasag togtool gargaad ulsin tusvt mungiig ni tuluud haiguulin erh l avsan bna sum baitugai ainag tysgai hamgaalalttai Tur eznii huvid gazrig ergeltend oruulj tusuvt mungu tuvluruuleh yostoi amaa angaaigaad tataas halamj tetgemj avaad suudag ###nuud tusuvt yu tuldug ve

  7. Газар ус шиншилж явж байгаад буудуулав даа Шилүүстэйгийнхэн буудна гээд шийдцэн хүмүүс байна лэ.

  8. Газар нутгаа нутгын иргэд хамга####ахгуй бол оор харж хандах эзэн байхгуйг хатуу ойлго ! Амжилт

  9. МУ-ын компанид өгөх хэрэгтэй улсад хэрэгтэй ажил л хийдэг хамгийн сүүлийн үеийн технологитой үйлдвэр уурхай байгуулж ажлын байр гаргадаг байг####ь орчныг онцгой хамга####ж нөхөн сэргээлт хийдэг МУ ын цөөхөн компаний нэг шүү дээ
    хятад болон гадаадын хөрөнгө оруул####тай компанитай л уг нь тэмцэх ёстой юм шигээ

  10. 100 сая төгрөг өгчихөөд яаж ч болно гэж бодож байгаа юм байх даа…Тэгэж ярив#### энэ олсон мөнгө нь хууль бусаар авсан орднуудаасаа хууль бусаар олсон мөнгө шүү дээ. Өөрөөр хэлбэл газрын баялгаас олсон ард түмний мөнгө .

  11. Завхан Архангай Хевсгел Дархан Сэлэнгэ еверхангай гээд эд нарын урт савар эх орныг минь ухаж егч байнаа ‼

  12. Нөхөн сэргээлтээ хийж бүрэн чадах нийгмийн хариуцлагатай ул######а уул нь. Хүмүүс шун####тай гэж ярих юм үүнийг л бизнес гэдэг юм шүүдээ, олон нийтийн болж бж хүмүүс шун####тай гэж хэлэхээ болих бхдаа, гадаадын том том компаниуд шун####тай болохоор томордог юм бол уу гайхаад л, хүн хүний харах өнцөг мэдэх мэдлэг өөр юмда

  13. Дотоодын компани ашиглана л бмздээ яах гээд тэр доорх юмыг харамлаад үхэх гээд байдаг юм. Татвараа төлж байна уу гэдэг дээр хян####т тавь

  14. 2000 хүрэхгүй хүн амтай сумдыг татан буулгая т#### нь ажилгүй архичид газар нутагаа хамга####ах нэрээр хэдэн төгрөг зүгээр авчих гээд л байгаа биз

  15. Энэ урд насандаа бирд байсан гэр бүл байхаа. Ханаж цадахаа мэдэхгүй шун####тай хогнууд юм

  16. Энэ сэтгүүлч лиценз яаж олгодог, орон нутгийн тусгай хэрэгцээнд яаж авдаг хуулийн за####туудыг нь сайн ойлгох хэрэгтэй. Бас тэр лиценз олгосон огноо, сонгон ш####гаруулахлт зарласан огноо, иргэдийн хурлын шийдвэрийн огноог харьцуулаад харахад л маш ойлгомжтой байна.
    Эцэст нь сэтгүүлчид минь, зөвхөн нэг т####ын эх сурв####жид бүрэн дүүрэн битгий итгэж бай л даа. Таануусын ####тан дүрэм байдаг биз дээ, олон т####ын эх сурв####жаар нотолно гээд. Огцорсон, хусагдсан нутгийн хурган дарга нар одоо юм л бол уул уурхай руу ноцдпог болсон. өөрсдөө ухчих гээд л новшроод, тэрэндээ нутгийн энгийн хэлдэн иргэнийг турхирдаг маш том технологи бий болчихсон гэдгийг ойлгооч ээ.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button