ДЭЛХИЙНИЙГЭМ

Европын Холбоо: Торны цаана тэжээдэг тахианы өндөг зарахыг хориглоно

Европын Холбооноос торны цаана тэжээдэг тахианы өндөг зарахыг хориглох төлөвтэй байна. Энэ санаачлагыг Евро Комисс ч дэмжжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр 2027 он гэхэд фермийн амьтдыг торны цаана тэжээхээс бүрэн татгалзах зорилт тавьсан аж. Энэ санал санаачилга Европын улс орнуудад аль хэдийн хэрэгжиж эхэлжээ.

Тухайлбал, Финляндад тус улсын хамгийн том жижиглэн худалдааны сүлжээ “SOK” болон “Kesko” гэх компаниуд торны цаана тэжээдэг тахианы өндөг худалдаан гаргахыг зогсоохоор болжээ.

Удалгүй хамгийн хямд тахианы өндөг сүлжээ дэлгүүрүүдийн лангуун дээрээс алга болно гэж хэвлэлүүд мэдээлэх болов. Мөн “Lidl” гэх сүлжээ дэлгүүр аль таван жилийн өмнөөс ийм өндөг худалдахаас татгалзсан ажээ.

Энэ санаачлагыг компаниуд гаргасан ч тус асуудлыг Европын Холбоо авч хэлэлцэхээр болсон. Зөвхөн тахианаас гадна хээлтүүлэгт бэлтгэж буй сувай үнээнд ч шинэ хориг хамаарах аж.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button