НийгмийнУЛС ТӨР

Ж.Эрдэнэбатын ЗГ-ыг унагаасан концессууд: Тэд 2022 онд 214 тэрбумыг авахаар төсөвт тусгагджээ

Цагтаа Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг МАН-ынхан дотроосоо “Тонгорч” унагахдаа сайд нартаа хуваарилсан гэх долоон концессоор нь голлон шалтаглаж байв. Инээдтэй нь, аль 2017 оны төсвийн тодотголд сууж байсан долоон концессын ТАВЫНХ нь төлбөр 2022 оны төсвийн төсөлд бас тусгагджээ.

Засгийн газраас сүүлийн жилүүдэд “Нэгэнт баригдчихсан, баригдаж буй концессуудыг үргэлжлүүлэхээс өөр аргагүй” гэх шалтгаанаар эдгээр ажлуудыг төсөвт суулгадаг. Гол анхаарах өнцөг нь, эдгээр концессуудын анхны төсөвт өртөг жил тутам өссөөр байна. Хар ухаанаар тайлбарлахад, иргэн Дорж Дулмаад 500 талх нэг бүрийг нь 1000 төгрөгөөр нийлүүлнэ гэж гэрээлснээ суурь үнээ жил бүр өсгөж, зөрүүгээр нь хөөрхөн баяжаад байгаатай утга нэг ойлголт юм.

Ингээд аль 2017 онд шүүмжлэлд өртөж байсан концессуудыг төсөвт өртөг хэрхэн өсч, 2022 оны төсвийн төсөлд суутгагдсантай танилцая. Мөн эдгээрийн улс төрийн хамаарлыг нь бид мартаж болохгүй юм. Ирэх онд нийтдээ 303.6 тэрбумын концесс суулгагдсанаас 214 тэрбум нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагахад нөлөөлж байсан концессуудад зарцуулагдах юм. Үүн дээр 89.2 тэрбумын дүнгээр хоёр төрлийн концессыг л нэмж санхүүжүүлэхээр ирэх оны төсөвт суулгасан байна.

Зураг: 2020 оны төсвийн төсөлд тусгагдсан концессууд

Нэг. Н.НОМТОЙБАЯРЫН "МАК-Т ХОЛБОГДОХ КОНЦЕСС

2016 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар батлагдаж байсан “Оюу толгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц”-ын төсөвт өртөг 2017 онд 87 тэрбум байв. Эл кноцесст 2019, 2020 онуудад 2.5-7 тэрбум төгрөг олгохоор төсөвт суулгаж, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр шүүмжлэлд өртдөг байв.

Гэвч эл санхүүжилтүүд улсын комисс ороогүй гэх шалтгаанаар хойшилсоор, ирэх онд 25 тэрбумыг олгохоор суулгаж өгчээ. Уг концессын төсөвт өртөг 85 тэрбум буйг дээрх хүснэгтээс харж болно.

Хоёр. Ж.МӨНХБАТТАЙ ХОЛБОГДДОГ КОНЦЕССТ 22.9 ТЭРБУМЫГ ӨГНӨ

Ж.Мөнхбатыг ЗГХЭГ-ын дарга байхдаа дэмжүүлсэн гэгддэг “Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын “Шар тээг”-ийн уулзвараас Цогц цэций сумын төв хүртэлх 59.6 км хатуу хучилттай автозамын төсөл”-ийн төсөвт өртөг нь 35.9 сая ам.доллар байв. Харин ирэх оны төсөвт 102 тэрбумаар тусгаж, 22.9 тэрбумыг нь өгөхөөр суулгажээ.

Гурав. АНХНЫ ӨРТГӨӨСӨӨ 36 ТЭРБУМААР ӨССӨН УВСЫН КОНЦЕСС

Завхан аймгийн Сонгино сумаас Увс аймгийн Хяргас Зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто замын төсөл. Төсөвт өртөг нь тухайн үедээ уг ажил 211.3 тэрбум байсан бол 2020 онд 231 тэрбум, 2022 онд 235 тэрбум болж өсөөд байна. Уг концесст ирэх онд 62.7 тэрбумыг өгөхөөр суулгажээ.

Дөрөв. Ж.ЭРДЭНЭБАТЫН ЗГ-ЫГ УНАГАХАД НӨЛӨӨЛЖ БАЙСАН КОНЦЕССУУДЫН НЭГ

Завхан аймгийн Тосонцэнгэлийн дөрвөн замын уулзвараас Нөмрөг, Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай автозамын төлийн анхны төсөвт өртөг нь 660 сая, 17 мянган юань байжээ. Харин ирэх онд 264 тэрбумаар төсөвт өртгийг нь тооцож, 94 тэрбумыг нь олгохоор суулгасан байна.

Тав: Ж.ЭРДЭНЭБАТЫН ТОЙРОГТОО СУУЛГАСАН ГЭГДДЭГ КОНЦЕСС

Дархан-Эрдэнэтийн автозамаас Сэлэнгэ аймгийн Сант, Орхон сумын замыг зураг төслийг нь боловсруулах-барих-шилжүүлэх нөхцөлтэй 22.2 км авто зам. Анхны төсөвт өртөг нь 26 тэрбум 640 сая төгрөг байв. Эл дүн хөдлөөгүй бөгөөд ирэх онд 9 тэрбумыг өгөхөөр суулгажээ.

ТАЙЛБАР: Эдгээр нь 2017 оны төсвийн тодотголд суутгагдаж, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагах гол шалтгаанаар нэрлэгдэж байсан концессууд юм. Тухайн үед тус концессуудын асуудлаас үүдэж, БАРИХ-ШИЛЖҮҮЛЭХ хэлбэрийг төсөвт суулгахаар хуульчилж байв.


Зургаа. МАКСЫН Д.ГАНБААТАР ГОВЬ-АЛТАЙН ЗАМЫН КОНЦЕССООР 87 ТЭРБУМЫГ АВНА

Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн замыг “Макс” групп тавьсан. Ерөнхийлөгч асан Х.Баттулга эл бүтээн байгуулалтыг үнэлж, Д.Ганбаатарт Хөдөлмөрийн баатар цол олгож байв. Уг концессын төсөвт өртөг 218 тэрбум бөгөөд ирэх онд 87 тэрбумыг нь олгохоор суулгаж өгчээ.

Долоо. ЧИНГИСИЙН ХҮРЭЭ ЖУУЛЧНЫ БААЗЫН АВТОЗОГСООЛД 1.7 ТЭРБУМЫГ ӨГНӨ

Яармагийн товчооноос Жаргалантын ам хүртэлх 3.4 км хатуу хучилттай автозам, Чингисийн хүрээ жуулчны баазад 400 автомашины зогсоолын концесст 1.7 тэрбумыг өгөхөөр суулгасан байна.

Дээрх хоёр концесс нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахаас хойших тул тусад нь бичив.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Хувийн хэвшил мөнгөө гаргаад, бүтээн байгуулалтаа хийчхээд байхад төр санхүүжилтийг нь олгохгүй байж болохгүй. Гэвч эдгээр концессууд сүүлийн жилүүд тутам төсөвт өртгөө өсгөсөөр буйг уншигчид анзаараарай. Энд мэдээж хувийн хэвшлийн арилжааны банк тэргүүтнээс авсан зээлийн хүү, алданги, бараа материалын үнэ зэрэг нөлөөлнө. Нөгөө талд улстөрд хамааралтай этгээдүүд төсөвт өртөг нэмэх замаар хий мөнгө халааслах технологи хэрэгжиж буй нь үнэн юм. Тендерт оролцож зам тавьдаг компани 1 км тутмаа 1 тэрбумаар үнэлж байхад концесс 1.6 тэрбум орчим болоод өсчихдөг жишгийг дээрх шалтгаантай уялаа ч хэт хөөсөрсөн дүн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-05 08:48

Бүгд концесс авах юм аа

Зочин
Зочин
2021-10-05 09:28

Зам тавьдаг компани 1 км замыг 1тэрбумаар үнэлдэг байхад концесст 1,6 тэрбумаар үнэлдэг гэнэ үү.Тэгэхээр тэр тендерийг булаац�##�дах нь аргагүй л юм байна даа

МАН
МАН
2021-10-05 09:33

Засгаа унагасан концессуудаа одоог хүртэл санхүүжүүлээд явж бгаа юм уу

Зочин
Зочин
2021-10-05 11:41

Энэ чиньтбаахан уурхайд ах дүүтэйгээ идсэн

Сүрэн
Сүрэн
2021-10-05 11:42

Зам тавьдаг компани 1 км замыг 1тэрбумаар үнэлдэг байхад концесст 1,6 тэрбумаар үнэлдэг гэнэ үү.Тэгэхээр тэр тендерийг булаац�##�дах нь аргагүй л юм байна даа

Зочин
Зочин
2021-10-05 11:44

Эрдэнэбатаас хойш гурван ЗГ солигдсон. Таван жил дара�##�ж төсөвт сууж байгаа юм уу

Zochin
Zochin
2021-10-06 11:33

2017 ond heregjuulj ehelsen bol ur duntei baih baij ee ER ne ene uls tur ch diin zolisond uls oron dampuuraad baigaa yum bish uu

tumen
tumen
2021-10-06 11:47

kotsess gedeg chin ajilaa duusch huleegen uguud ug gereend zaagdsan munguu avdag ym gej oilgood bsn . harin manaid bl tiim bish avsan humuus n ajilaa hiihgui jil bur ulsaas terbumaar n avdag iim gereeg kontsess gej oilgood mun ch saihan tuntiideg luivarchidiin zali ym bn ! iim luivarchid ter munguuruu bn bn gishuun bolj bainga ulsiin tusuv luivarddag argatai bolood ulsiin hugjil urgshilj uguhgui bgaa n argagui ym . tegeed bas sn idsnii shand baatar bolood avdag gajig manaihaas uur ulsad bh uu?

suka
suka
2021-10-06 21:16

uul shugmandaa bol ene hun chin shorond yalaa edleed baij baih yostoi yaltan shuu dee.daanch mongold huuli shuuh gej yum baihgui yum daa.

Зочин
Зочин
2021-10-08 15:03

Эд нарыг хуулийнхан хянаж ш�##�гаачээ

Холбоотой мэдээ

Back to top button