Нийгмийн
ТОДРУУЛГА: Хоёр дахь тунгийн дараа ковидоор өвдсөн иргэн томуугийн вакцин хийлгэж болно

Коронавирусийн эсрэг вакцины нэг, хоёрдугаар тундаа хамрагдсан ч халдвар авч, эдгэрсэн хүнд гуравдугаар тун хийхгүй байгаа. Харин улирлын томуугийн эсрэг вакцин хийлгэж болох эсэхийг Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяраас тодрууллаа.
Тэрбээр “Хоёрдугаар тунгаа хийлгэчхээд халдвар аваад эдгэрээд 21 хонож буй иргэн томуугийн вакцин хийлгэж болно. Мөн гуравдугаар тунгаа хийлгэсэн иргэд сарын дараа томуугийн вакцин хийлгэж болно. Томуугийн вакциныг одоо хувийн эмнэлгүүд 50 мянган төгрөгөөр хийж байгаа. Улсаас зорилтот бүлгийн иргэддээ хийгээд дууссан” хэмээв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.