ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

БНХАУ Тайвань руу бөмбөгдөгч онгоц илгээснээр дайны эхлэл болох уу

Хятадын Ардын Чөлөөлөх Арми /ХАЧА/-ийн байлдааны нисэх онгоц Тайванийн өмнөд хэсэг рүү даваа гарагт дөрөв дэх өдрөө дараалан орж иржээ. Тайванийн Батлан ​​хамгаалах хэлтсээс гаргасан мэдэгдэлд дурьдсанаар 52 нисэх онгоц илгээсэн нь шинэ дээд амжилт боллоо.

Түүний хэлснээр, олон зориулалттай “J-16” сөнөөгч онгоц 36, “Су-30” онгоц 2, “Y-8” шумбагч онгоц эсэргүүцэгч хоёр, “KJ-500” нисэх онгоц болон “H-6” стратегийн бөмбөгдөгч онгоц 12-ыг Тайванийн хоолой руу илгээжээ.

Энэ бол 2020 оны есдүгээр сарын 17-ны өдрөөс хойш хийгдсэн хамгийн том ажиллагаа. БНХАУ-ын цэргийн нисэх хүчний ийм том хэмжээний даалгаврыг ийнхүү дөрөв дэх өдрөө дараалан гүйцэтгэлээ. Аравдугаар сарын 1-нд Ардын Чөлөөлөх армийн 38 онгоц, харин 2-нд нь 39, сүүлд аравдугаар сарын 3-нд 16 онгоц илгээжээ.

Тайванийн Батлан ​​Хамгаалах Яамны мэдэгдэлд дурьдсанаар үүний хариуд Тайвань ХАЧА-ийн онгоцнуудыг агаарын орон зайг нэн даруй орхих шаардлагыг радио холбоогоор илгээж, агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн нислэгийг хянажээ.

Тайванийг Хятадын иргэний дайнд ялагдсаны дараа Чан Кайши тэргүүтэй Гоминьданы хүчний /1887-1975/ үлдэгдэл 1949 оноос хойш өөрийн гэсэн засаг захиргаатай болсон. Түүнээс хойш Тайвань нь коммунистууд Засгийн эрхэнд гарахаас өмнө эх газарт байсан БНХАУ-ын туг болон бусад зарим билэг тэмдэгүүдийг хадгалсаар ирсэн. Бээжингийн хувьд Тайваний арлыг БНХАУ-ын нэг муж хэмээн тооцсоор ирсэн юм.

ХАЧА Тайванийн ойролцоо цэргийн сургуулилалт хийнэ хэмээн өмнө нь мэдээлж байсан. Энэ талаар Зүүн бүсийн байлдааны ажиллагааны командлалын албан ёсны төлөөлөгч Ши И мэдэгдэж байв.

Цэргийн сургуулилал нь Тайванийн Засаг захиргаа болон Вашингтоны өдөөн хатгалгын хариу гэгдэж байна.  

Тус цэргийн сургуулилалтад оролцох байлдааны хөлөг онгоцууд, шумбагч эсэргүүцэгч нисэх онгоцууд болон сөнөөгч бөмбөгдөгч онгоцуудыг наймдугаар сард Тайванийн баруун урагш болон зүүн урагш зүгт илгээж байсан удаатай.

Бээжин “Сүүлийн үед  АНУ, Тайвань “удаа дараа өдөөн хатгалга явуулж, Тайванийн тусгаар тогтнолын талаар ноцтой худал ташаа мэдээлэл тарааж, Хятадын бүрэн эрхэд ноцтой халдаж, Тайванийн хоолой дахь энх тайванч, тогтвортой байдлыг алдагдуулсан” гэж мэдэгдэж байв.

Хятадын хэрэгжүүлж эхлэсэн цэргийн сургуулилт нь Тайванийн арлын тусгаар тогтнолыг дэмжигчдийн явуулж буй өдөөн хатгалга, суртал ухуулгаас гадна Америк зэрэг улсуудын Хятад, Тайванийн дотоодын асуудалд хөндлөнгөөс оролцож байгаад өгч буй шударга сөрөг арга хэмжээ гэдгийг онцлов.  

Наймдугаар сарын 11-нд АНУ, Тайванийн төлөөллүүд Далайн эргүүлийн салбарт хамтран ажиллах санамж бичгийг үндэслэн уулзалт зохион байгуулсан. Энэ нь Хятадын эрх баригчдын дургүй, зэвүү хоёрыг зэрэг хүргэсэн үйлдэл гэгдэж байгаа юм. Санамж бичгийг энэ оны гуравдугаар сард байгуулсан билээ.

Улс орны дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцох нь эцэстээ бүр зэвсэгт мөргөлдөөнийг бий болгож, цус асгаруулсан дайн болтол нь өргөжүүлдэг гэдгийг Дэлхийн олон орны жишээ бидэнд сануулсаар байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button