Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

ХААЛТТАЙ УУЛЗАЛТ: Казино байгуулж, хар тамхи тариалах хуулийн төсөлд ТЭД ЭРХ АШГАА оруулсан уу

Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх агуулгатай хуулийн төсөл боловсруулж буй тухай ил мэдээлэгдээд сар гаруйн хугацаа өнгөрч байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг хуулийн төсөлд салбар, салбарынхны саналыг авахаар хэд хэдэн уулзалт хийсэн. Тэгвэл хөшигний ард ч томоохон бизнес магнатуудтай уулзжээ.

Тодруулбал, “MCS”-ийн Ж.Оджаргал, “Голомт”-ын Д.Баясгалан, “Сахал” Д.Эрдэнэбилэг, “АПУ”-гийн Ц.Батсайхан нарын найман хүн Засгийн газрын төлөөлөлтэй уулзаж, тус хуулийн төсөлд холбогдуулж санал солилцох хүрээнд ярилцсан байна. Харин хуулийн төслийг УИХ-д өргөн барих субъект нь чиг үүргээрээ Сангийн сайд Б.Жавхланд ногджээ.

Хуулийн төсөл хараахан УИХ-д өргөн баригдаагүй ч эх нь зарим хэсгээрээ ил болсон. Үүнд онц анхаарал татах нэжгээд зүйл, заалтууд туссаны дотор хар тамхины ургамлыг экспортын зорилгоор тариалах, казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгодог болох зэргийг нэрлэж болно.

Юун түрүүнд бүтэн нэр нь “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай” гэсэн эл хуулийн төслийн агуулгуудаас сонирхуулъя.

-БУСАД ХУУЛЬТАЙ ЗӨРЧИЛДВӨЛ ДАВУУ ЭРХТЭЙГЭЭР 2024 ОНЫГ ДУУСТАЛ ХЭРЭГЖИНЭ-

Тус хууль батлагдвал 2024 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл хэрэгжинэ. Ингэхдээ бусад хууль, тогтоомжуудтай агуулгын хувьд зөрчилдвөл давуу эрхтэй үйлчлэх зохицуулалттай. Харин “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”, “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх” тухай хууль үүнд хамаарахгүй аж.

Ингээд цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг дэмжих хүрээнд төрийн үйлчилгээг ил тод, шуурхай болгохоос гадна экспортыг дэмжиж, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх тухай агуулгуудыг дурдсан байгаа юм. Тодруулбал, гадаадын жуулчдыг элдэв хүнд сурталгүйгээр нэвтрүүлэх, экспортын зарим бүтээгдэхүүнд тарифын бус хязгаарлалт олгохгүй байх зэргээр зааж өгсөн.

Нөгөө талд импортыг орлох дотоодын үйлдвэрлэлүүдэд Хөгжлийн банкнаас санхүүжилт олгох, баталгаа гаргах тухай зүйл заалт оржээ. Мөн “Ногоон” агуулгатай төслүүдэд Засгийн газар ч баталгаа гаргах заалт багтсан байна. Хэдхэн өгүүлбэрээр шигтгэсэн мэт боловч Хөгжлийн банк, Засгийн газар баталгаа гаргана гэдэг нэлээд анхаарал татах агуулга болно.

-ЗАСГИЙН ГАЗАР ХАР ТАМХИ, КАЗИНО, АН АГНУУРЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОНО-

Эдийн засгийг сэргээх хүрээнд хуулийн төсөл боловсруулагчид хар тамхи тариалж, казино үйлчилгээг нээж, ан агнуурын тусгай зөвшөөрлийн тоог нэмэх санаа сэджээ.

Тодруулбал, хуулийн төслийн 13-р зүйл, “Экспортыг дэмжих” хүрээнд:  Эмийн найрлагад ордог мансууруулах ургамлыг зөвхөн экспортлох зорилгоор тарьж, ургуулж болно гэж заажээ. Тариалах тусгай зөвшөөрлийг Засгийн газар олгоно. Эдийн засагт дэм болохоос илүү хэн хэн хар тамхины ургамал тариалах тусгай зөвшөөрөл авах вэ, энэ чиглэлд мөнгө хийх вэ гэдэг нь анхаарал татна.

Цаашлаад казиногийн үйл ажиллагаа эрхлэгчдэд 10 жилийн хугацаатай тусгай зөвшөөрөл олгоно гэж тусгасан байх юм. Энэ хуулийн хэрэгжих хугацаа дууссан ч тусгай зөвшөөрөл авагсад нь казино ажиллуулсаар үлдэх нь. Гэхдээ аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой хоёр л бүс нутагт зөвшөөрөл олгох бөгөөд, монгол  иргэнд үйлчлэх хориотой байх аж. Өөрөөр хэлбэл зөвхөн гадаадын жуулчид орж тоглох бөгөөд долоо хоног бүр нийт орлогынхоо 25 хувийг татвар болгож төлөх аж.

Мөн дээр дурдсанчлан агнуурын тусгай зөвшөөрлийг нэмнэ. Ингэхдээ 2020 онд Засгийн газрын олгосноос даруй хоёр дахин нэмэгдүүлэхээр заажээ. Үүнд нь аргаль, янгир, идлэг шонхор багтах аж. Мөн эл хуулийн дагуух тусгай зөвшөөрлийг олгохдоо дуудлага худалдаа зохион байгуулах бөгөөд гуравдагч этгээдэд худалдах хориотой байх юм байна.

-ХӨШИГНИЙ АРД: АГУУЛГЫГ ЕРӨНХИЙ САЙД ДЭЭР ЗАНГИДАЖ, САНГИЙН ЯАМ ӨРГӨН БАРИНА-

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөх Э.Болормаа тус хуулийн төслийг санаачлах, боловсруулахад холбогдсон “гал тогоо”-ны ажлыг гардан гүйцэтгэсэн гэдэг мэдээлэл байна. Ерөнхийдөө гол агуулга нь Ерөнхий сайд дээр анхлан зангидагдсан бөгөөд УИХ-д өргөн барих чиг үүргийнхээ хувьд Сангийн яам “Боловсруулсан” нэрээр оролцож байгаа дүр зурагтай.

Мөн нийтлэлийн эхэнд дурдсанчлан, “MCS”-ийн Ж.Оджаргал тэргүүтэй бизнесийн салбарын магнатууд хаалттай хийсэн уулзалтдаа ямар санал тусгасан нь анхаарал татаж байгаа юм. Тухайлбал, Ж.Оджаргалын хувьд тодорхой төслүүд дээр Засгийн газраар баталгаа гаргуулахыг хүссэн гэх. Харин “Сахал” Д.Эрдэнэбилэг гадаад бондуудын нөхцөлийг сайжруулж, энэ чиглэл дэх санхүүгийн орчныг дэмжих агуулгыг ярьсан гэдэг мэдээлэл байна.

Тэдний оруулсан саналуудын зарим нь бичгэн хэлбэрээр МҮХАҮТ-д очсон бөгөөд Танхимын Ерөнхийлөгч Д.Амартүвшин танилцаж, хуулийн төсөл боловсруулахад оролцсон гэгдэнэ.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Монголчууддаа хаалттай, зөвхөн жуулчдад үйлчлэх казиногийн асуудал л гэхэд 1999 оноос хойш яригдаж ирсэн ч УИХ дээр орж ирээд унадаг. Хууль дахь бусад зүйл заалтуудад ч эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмэр талаас нь толгой дохиж болох. Гэвч шинэ тутам шийдэл бүрийн цаана хэний эрх ашиг үйлчлэх вэ гэдэг л асуулт юм.

Өөрөөр хэлбэл 2025 он хүртэл хэрэгжих хуульд хаалттай уулзалтад орсон дээрх найман эрхмийн казино байгуулах, хар тамхины ургамал тариалах, Засгийн газраар баталгаа гаргуулж томоохон төслүүдийг эхлүүлэх зэрэг эрх ашиг багтсан уу хэмээн таамаглах боломж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-06 08:33

ИХ ыг яар�##�тай таарахгүй бол ямарч хорлон сүйтгэх ажилагаа явуулж магадгүй юм бна

Зочин
Зочин
2021-10-06 08:34

Яагаад ийм байдгийн болоо

Зочин
Зочин
2021-10-06 08:50

Монголчууд сул дорой номхон болохоор луйварчид, авилгачид ингэж давардаг юм. Гадны орнуудад ард түмэн нь тэмцдэг, авилга авсан ерөнхийлөгч нь амьдрах аргагүй болж, хадан дээрээс үсрэх хүртэл нь хариуцлага шаарддаг, болохгүй бол эхнэртэй нь буудчихдаг. Гэтэл Монголд их л бодож тaлбай дээр цуглаж жагсаад тараад явна. Ийм болохоор улс төрч нэртэй гэмт хэрэгтнүүд юу дуртайгаа хийж, хуульчилдаг болсон. Удахгүй охид эмэгтэйчүүдийн биеийг нь үнэлүүлж, ард түмнээ хар тамхинд живүүлж, газар нутгаа хятадуудад хүн мaлтай нь зарж, Монгол улсыг сөнөөгөөд Сайханбилэг шиг гадагш зугтах биз. Түүнээс нь өмнө ард түмэн энэ олигархуудыг усттгах ёстой.

зочин
зочин
2021-10-06 09:12

Энэ хуулийг дэмжиж байгаа нөхдүүд Монголыг хар тамхи казиногийн үүр уурхай болгох гэсэндээ үеийн үед цээрлэл хүртэх болно

Зочин
Зочин
2021-10-06 09:35

Яг үнэндээ бол тэр дээд т�##�ын 4 зураг дээрх хэд л Монголыг удирддаг, бидний эзэд биз

Зочин
Зочин
2021-10-06 09:41

Ямар ч намын хэн ч гарсан бай цаана нь энэ хэд л удирдсаар ирсэн. Наад т�##�ын хэдэн банди нар бол тэдний үгийг л дагагсад

Иргэн
Иргэн
2021-10-06 10:43

Монгол улс маань мөхлийн зам руугаа явах юм бна, ямар хорон санаатай хачин сонин бизнесийн санаанууд вэ. Эх орон, ард түмнээсээ урвасан ёстой адгийн муу ёртой бизнес эрхлэх гэдэг яасан хачин юм бэ.....архиар угжлаа, одоо хар тамхи, мөрийтэй тоглоомоор угжиж, Монгол хэмээх үндэстэнг устгах гээ юу. Тэнгэр ниргэг энэ санаа гаргагчдыг.....

Зэв
Зэв
2021-10-06 11:25

Монголын түүхэн дэх хамгийн эрх мэдэлтэй мөртлөө хамгийн муу Ерөнхий сайдтай Засгийн газар. Ард иргэдээ доромжилж ханахгүй ямар хүмүүсийг бид толгой дээрээ гаргачихваа.

Зочин
Зочин
2021-10-06 14:21

Мөхлийн замдаа шуударчээ ... хүн төр барьж чаддаггүй гэж юутай үнэн

Зочин
Зочин
2021-10-06 16:37

Хөөрхий хөөихий

Зочин
Зочин
2021-10-06 16:39

Чөлөөт бүс гээд л хужаагаа зөөх хууль хийж байгаа юмуу

Zochin
Zochin
2021-10-06 16:40

yu hutsaad bgan be

Зочин
Зочин
2021-10-06 19:41

mongol hun kazinod orj bolku gj bn. end yu n buruu bn

Uu
Uu
2021-10-07 01:18

Hemp buyu har tamhi gd bgaa shariljiig tariad export hiiwel maniad uul uurhai geheesee ilui ashigtai shuu. Ene urgam#liig gadaadad bolowsruulad buh uwching anagaaj bna. Bid nar bas yum unshij sudlah heregtei bna. Haytad 1toniig 2500 dollar zarj bna. Bid gazar nutagdaa tarihad ail urh bur asuudalgui amidrahaar. Ene urgam#laar 200 turliin buteegdehuun gargaj bna. Tsaas, daawuu, dulaalgiin material, tejeel, eko huwantsar, beer, omego, tulsh, kalits geed nerlej barashgui yum bilee. Googledeed translate hiigeed hemp geed uzeerei mongolchuudaa. Bid arai l hotsrood bh shig.

mongolchuud
mongolchuud
2021-10-07 11:02

Har tamhinaas busad ni bolno,harin mongolchuudiig oruulahgui dan gadniihniig oruulj toglono gej baigaa chini buruu bn bas sotsializmiin uzleesee salaaguig haruulj bn mun ard irgediin buhimdlaas aij iimerhuu zaalt oruulj baigaa chini tun ih ineedtei bn,ene chini estoi ard irgedee dord uzdeg uursduusuu dor gej uzdegiig chini batalj bn bas gadnii irgediig ch yalgavarlaj baigaa chini taalagdahgui bn, aival buu hii,hiivel buu ai gedeg ug baidag,gadniihand tiimch taatai sanagdahgui l bh mulguugaa haruulah hereggui geh meteer olon yam araasaa daguulana shuu

ZOCHIN
ZOCHIN
2021-10-08 16:04

BOLIOCHEE, BOLIOCH! YAMAR BUZARIIN HUMUUS VE?!

Эргэлзэгч
Эргэлзэгч
2021-10-09 21:39

Үнэн болов уу? Үнэн бол өнгөрчээ

сонгогч
сонгогч
2021-10-11 13:55

Казино бол монголчуудыг оруулахгүй бол болно. жуулчдыг татна. Харин хар тамхины ургам�##� монголд тари�##�ахад монгол з�##�уус ажиллана, тариад хураах явцдаа ажил дээрээ л тэр өвсийг чинь долоогоод бүх монгол з�##�уучууд хар тамхинд донтоно гэж бодож байна.

Guest
Guest
2021-10-11 19:07

Har tamhi = Afghanistan

Холбоотой мэдээ

Back to top button