НИЙГЭМСурвалжилга, НийтлэлЭРҮҮЛ МЭНД

СУРВАЛЖИЛГА: “Арын хаалга”-аар эмнэлэгт хэвтэх иргэд ихэссэнээс ор хуваарилалтыг УОК-д шилжүүлжээ

Хүссэн хүсээгүй ч бид ковид 19-ын цар тахалтай нүүр тулгараад хэдийн хоёр жил гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд алдаа оноотой ч, олон зүйлийн ард гарав. Энхийн манаанд үүрэг хүлээсэн эмч мэргэжилтнүүд л хамгийн их зүдэрлээ. Гэвч бидний бэлтгэл, хангалтгүй байдал 1000 гаруй иргэний амийг авч одсон гэхэд харамсмаар...

-ТАНИЛЫН ХҮНЭЭ ЭМНЭЛЭГТ ХЭВТҮҮЛЭХ ШУДАРГА БУС БАЙДЛЫГ ХАЛАХ ҮҮДНЭЭС ОР ХУВААРИЛАЛТЫГ УОК РУУ ШИЛЖҮҮЛЖЭЭ-

Эмнэлгийн тусламж үйлчилгээ дутмагаас өдөрт л 20 гаруй хүн ковидын халдвараар нас барж буй. Цаашлаад эмч мэргэжилтнүүд танилын хүнээ эмнэлэгт авах, хүнд бус хөнгөн хүмүүс ар өврийн хаалгаар эмчилгээ авч, хүнд хүмүүс гэртээ нас барах нь ихэссэн зэрэг шалтгаанаар эмнэлгийн орны хуваарилалтыг УОК-ын шуурхай штаб руу шилжүүлсэн тухай эх сурвалж хэлсэн юм.

Иймд бид бодитоор нөхцөл байдал ямар байгаа тухай сурвалжлахаар Сүхбаатар болон Чингэлтэй дүүргүүдийн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар болон НТТТ эмнэлгийг зорилоо. УОК-ын Шуурхай штабт удирдлага, бүтцийн өөрчлөлт орох асуудлаар хуралдаж байгаа гэх шалтгаанаар мэдээлэл өгөх боломжгүйгээ учирлав.

Сүхбаатар дүүргийн 12-р хорооны "Конвер” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч М.Нямсүрэн:

-"Ковидын тусламж, үйлчилгээнд хоёр эмч ажиллаж байна. Есдүгээр сараас эхлэн ачаалал эрс нэмэгдсэн. Одоогоор 300 гаруй хүн байгаа. Батлагдсан хүмүүсээ өдөр бүр очиж үзэхэд хүрэлцээний хувьд хэцүү. Тиймээс аль болох боломжоороо утсаар яриад, шаардлагатай нөхцөлд гэрээр очиж тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. 10 хүн ковидын халдвараар батлагдлаа гэхэд 2-3 нь хүнд шинж тэмдэгтэй байдаг.

-НЯМСҮРЭН: ОРНЫ ЗАХИАЛГААС ШАЛТГААЛАН ХҮНД ХҮНЭЭ 1-2 ӨДӨРТ ЭМНЭЛЭГТ ХЭВТҮҮЛЖ БАЙГАА-

Хүнд хүнээ хугацаа алдахгүйгээр ярих, очих, шаардлагатай нөхцөлд дүүрэг рүү мэдээлэл өгөөд, УОК-ын Шуурхай штаб руу ярьдаг. УОК-оос ор хуваарилах арга хэмжээг авч байгаа юм билээ. Ингэж мэдээллээ илгээн, шуурхай арга хэмжээ авснаас хойш орны хүлээлт харьцангуй багассан. Урьд нь орны хүлээлт их байсан. Хүнд хүнээ дүүрэг харгалзахгүй эмнэлэгт хэвтүүлж байгаа юм билээ.

Хүний байдал /бага насны хүүхэд, жирэмсэн, архаг хууч өвчтэй эсэх, амин үзүүлэлт ямар байгаа\-аас шалтгаалан орны захиалгаас шалтгаалан 1-2 өдөр болж байгаа. Зарим хүмүүс батлагдсан өдрөө хэвтэж байхад, маргааш нь ч хэвтэж байгаа тохиолдол бий. Манай эмнэлэгт ковидын хүндрэл харьцангуй бага болсон гэж хараад байгаа. Хүнд хүмүүсийнхээ мэдээллийг илгээж, аль болох шуурхай арга хэмжээ авахыг хичээж байна” гэв.

Чингэлтэй дүүргийн 11-р хорооны "Цэнгэл жаргал хайрхан” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Б.Сарантунгалаг:

"Хүн амын төвлөрлөөс шалтгаалан дүүргүүдийн өрхийн эмнэлгүүдийн ачаалал харьцангуй өөр өөр байгаа болов уу. Манай эмнэлгийн хувьд ковидын батлагдсан тохиолдлын тоо харьцангуй ихэссэн. Манай эмнэлгээс нэг эмч халдвараар өвчилсөн учир хоёр эмч л ээлжлээд гэр эргэлтүүдээ хийгээд, хүмүүс рүүгээ яриад ажиллаж байгаа. Гэрээр хянагдаж байгаа хүмүүсийн байдал хүндрэх нь их байна. Архаг суурь өвчтэй, хүндэвтэр хүмүүсээ эмнэлэгт хэвтүүлж, шуурхай арга хэмжээг авч байгаа. Орны хүлээгдэл 1-2 өдөр болж байна.

Манай эмнэлгийн хувьд дүүргийн шуурхай штаб руу хэвтүүлэх хүнийхээ мэдээллийг өгдөг. Ингээд Шуурхай штабаас цааш УОК руу хэлснээр тухайн өвчтөнөө хэвтүүлэх хүмүүсийн жагсаалтад оруулж байгаа. Архаг суурь өвчтэй хүмүүсээ зөв эрэмбэлэн ангилж чадвал ямар нэг хүндрэл үүсэх нь бага. Эмнэлэгт хэвтэх хүртэлх арга хэмжээг өрхийн эмнэлгээс нь хянадаг. Эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай хүмүүсийн мэдээллийг өрхийн эмнэлгээс нь авч байгаа.

Тэгэхээр иргэд батлагдсан өдрөө өрхийн эмнэлэгтээ шууд хэлж, баталгаажуулах хэрэгтэй. Эс бөгөөс хугацаа алдах нь их байгаа. Хуучин зөвхөн харьяа дүүргийнхээ эмнэлэгт хэвтдэг байсан бол одоо дүүрэг харгалзахгүй суларсан оронд өвчтөн шууд авч байна. Өрхийн эмнэлгүүдийн хувьд долоо хоногийн эхний хоёр өдөр маш их ачаалалтай ажилладаг. Амралтын өдрүүдэд хэдийгээр ажиллах шаардлагагүй ч, амарчихвал ирэх хоёр өдрийнхөө ачааллыг дийлдэггүй учир ажиллаж л таардаг.

-Б. САРАНТУНГАЛАГ: УОК-ООС ОР ХУВААРИЛЖ ЭХЛЭЭД УДААГҮЙ Ч, ОДООГООР ХҮЛЭЭГДЭЛ ЧИРЭГДЭЛ ҮҮССЭН ЗҮЙЛ АЛГА-

ЭМЯ, ажилчид өвдөөд хоёр хүн л ажиллаж байгаа учир иргэдээс ирэх санал хүсэлт, хэл ам гарна. Гэвч манай эмнэлгийн хувьд харьцангуй гайгүй болж байгаа. Өрхийн эмнэлгийн 160,000 төгрөгийн багц их хэл ам дагуулдаг. Энэ маань гадаа машины шатахуун, эмчийн цалин, эм тариа, үзлэг, утсаар ярих мөнгө зэргүүд багтдаг. Гэтэл иргэд үүнийг сайн ойлгохгүй байх нь бий. Үүнээс л санал гомдол ирж байгаа. УОК-оос ор хуваарилдаг болоод удаагүй байгаа ч, манайд хүндрэл үүсгэсэн зүйл харьцангуй бага байна” гэв.

НТТТ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Н.Содбилэг:

-Сүүлийн үед ковидтой холбоотой дуудлагууд ихэссэн. Манай эмнэлгийн зүгээс дүүргийн эмнэлгүүдэд болон 145, 300 орт руу ковидын тээврийг хариуцан хийдэг байсан. Өдөрт 50-60 өвчтөн тогтмол хүргэдэг байсан. Ойрын өдрүүдэд ковидтой дуудлага ихэссэн.

Ковид оношлогдоогүй, гэртээ арга хэмжээ авалгүй хүндрүүлсэн иргэд 103 дуудаж, хэвтүүлэх заалттай хүмүүс тааралдаад байгаа учир эмч бүр түргэвчилсэн сорилтой явдаг болсон. Түүгээр шалгаж үзээд, хүний бие муу, эмнэлэгт хэвтэх заалттай нөхцөлд хүргэж өгөх ажлыг хийж байна. Ковид оноштой ч, өрхийн эмнэлэгтээ хандаагүй хүнд оноштой 10 орчим хүн өдөр бүр дуудлагад бүртгэгдэж байна.

Ковид-19 халдварын үед авч хэрэгжүүлэх ажлыг шуурхай болгох, цаашлаад хүн бүрд хүрч ажиллах зорилгоор түргэвчилсэн арга хэмжээг авч ажиллаж байгаа юм билээ. НТТТ-д ковидын тээвэрлэлтийн асуудлыг хийж байгаа. Үзлэгийг өрхийн эмч нар хийж, эмнэлэгт хэвтүүлэх эсэхийг хийж байгаа юм билээ. Гэхдээ оношлогдоогүй, хэвтэх заалттай хүнд хүмүүс дуудлагаар дамжин эмнэлэгт хэвтэх тохиолдлууд байна.

Сүүлийн гурван өдөрт байгууллагын утсаар ковидын тусламж үйлчилгээ үзүүлдэг гэх ташаа ойлголттой иргэд залгаж бухимдах нь их байна” гэв.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын Яаралтай тусламж хариуцсан мэргэжилтэн н.Буджаргалтай холбогдож тодруулга авлаа.

-ГЭРЭЭР МУУДААД БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ЭМНЭЛЭГТ ХЭВТҮҮЛЭХ ЗОРИЛГООР ОР ХУВААРЛИЛТЫГ УОК РУУ ШИЛЖҮҮЛСЭН-

-УОК-иос ор зохицуулалт хуваарилалт хийгдэж байгаа гэсэн мэдээлэл ирсэн юм. Энэ тухай тодорхой мэдээлэл өгөөч?

-Нийслэлүүд дүүрэг дүүрэгтээ тандалтаа хийж байгаа. Ингээд ковидтой иргэдийг эмнэлзүйгээр нь ангилж, мэдээллийг илгээж байгаа. Бид тэндээс хараад хэвтэх нэн шаардлагатай гэсэн хүмүүсээ хэвтүүлж байгаа. Гэрээр муудаад байгаа хүмүүсээ хэвтүүлж байна.

-Нэн шаардлагатай хүмүүсээ ямар үзүүлэлтээр эмнэлэгт хэвтүүлж байгаа вэ. Очиж үзэж байгаа юу?

-Нийслэлийн харьяа дүүргийн эмнэлгүүдээс тандалтын баг нь очиж үзээд биеийн байдлыг үнэлдэг. Архаг суурь өвчтэй, жирэмсэн, хүүхэд гэх мэт нэн шаардлагатай хүмүүсээ үзээд эрэмбэлээд, аль болох гэрээр үлдээхгүйг хичээн ажиллаж байгаа.

-Орны жагсаалтад иргэнийг бүртгэсний дараа хэр хугацааны дараа хэвтүүлж байна вэ?

-Орны захиалга өгснөөс хойш 1-2 өдөрт л хүнээ хэвтүүлж байгаа. Гэртээ үлдээд байгаа хүмүүсээ аль болох хүндрүүлэхгүй, арга хэмжээ түргэн авах үүднээс энэ зохицуулалтыг хийсэн. Гэхдээ захиалга өгсний маргааш нь гэнэт бие нь муудах тохиолдлууд гарч байгаа. Энэ үед захиалгатай хүмүүсээ хойшлуулж, яаралтай өвчтөнг орны урдуур хэвтүүлэх зохицуулалт хийгдэж байгаа” гэв.

"Ковидын халдвар нь батлагдаж, гэрээр эмчилгээ авсан ч уушгины ажиллагаа 70 хувь алдагдсан, архаг хууч өвчтэй иргэн эмнэлэгт хэвтэж чадахгүй байгаа” гэх иргэнээс редакцад ирсэн гомдлын дагуу бид холбогдох эх сурвалжуудаас асуудлыг сонсоход "Эмнэлгийн ажилчид гэрээр тусгаарлагдаж буй хүнээ буруу үнэлэх, цаашлаад ар өврийн хаалгаар танилын хүнээ өрсөж эмнэлэгт хэвтүүлэх, улмаар хүнд хүмүүс эмчилгээ, эмнэлэггүй амиа алдах нь ихэссэн гэх гомдлын дагуу дараах зохицуулалтыг хийсэн гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-06 09:00

10 жил их дээд сургууль цэцэрлэг коллежийн хичээлийн байр, багш нар, оюутны байр үнэндээ голомт болсон.Багш нар нь өөрсдөө коронатай хичээл зааж бна лээ.Хурдхан шиг энэ жилдээ карентилаасай гэж хүсчийн.Эцэг эхийн төлөөлллөөс бичлээ

Зочин
Зочин
2021-10-06 09:43

За болио боль. Иймдээ тулчихаад бас дахиад УОК

Уншигч
Уншигч
2021-10-06 11:16

Эх орондоо ирэх гэж онцгой комиссоос зөвшөөрөл авдаг байлаа, одоо амьдрахын тулд зөвшөөрөл авдаг боллоо, энэ улсын эзэд нь ард түмэн биш юм байна. Эрх мэдлээ сонгуулиар �##�дсан байна.

Зочин
Зочин
2021-10-06 12:17

УОК өөрийнхээ ажлыг хийж чадахгүй байж, ийм жижиг ажил руу орох хэрэггүй. Наад асуудлыг чинь шийдэхэд амархан. Хян�##�таа сайжруул. Тэр арын ха�##�гаар хэвтүүлээд байгаа хүмүүст арга хэмжээ авчих. Энэ Амарсайханы солих хэрэгтэй. Энэ хүн юу ч хийх чадвар �##�га.

ЗОЧИН
ЗОЧИН
2021-10-07 01:06

За больж үз одоо ковидтой нүүр тулахгүй гээд яахын дорой тэнэг м�##� болгох гээд байгаа юмуу наад хүүхдүүдээ.Ам хамар нармайгий нь содтой ,давстай усаар сайн угаагаад хичээл сургуульд нь явуул, багш нар ч гэсэн АМ, ХАМАР НАРМАЙГАА ЕӨӨӨӨР УГААХГҮЙ ХИЧНЭЭН БОЛ ХИЧНЭЭН ХОНОГ ХАМАР УГААХЫГ МЭДЭХГҮЙ ЮМ ЧИНЬ ХАНИАД ТОМУУ КО ТУСАХГҮЙ ЯАХАВДЭЭ БАГШ НАР ӨӨРСДӨӨ АРИУН ЦЭВРИЙГ САЙН САХИХАД Л КО ТУСАХГҮЙ ШҮҮДЭЭ.

Ганбаа
Ганбаа
2021-10-10 12:29

Ардын намын арын ха�##�га авилга-офшор болж Монгол улсаа булшиллаа.

Холбоотой мэдээ

Back to top button