НИЙГЭМХУУЛЬ

КЭЙСҮҮД: Иргэд тодорхойгүй шалтгаанаар өдөрт олноор нас барж байна

Халдвар авсан ч PCR шинжилгээ өгч, өвчилснөө баталж чадахгүй ядруухан иргэд нь гэртээ эмнэлгийн тусламж авч чадахгүй хүндэрч, амиа алдсаар байж болзошгүйг дараах кэйсүүд харуулна. Эмнэлгийн байгууллагын эх сурвалжуудын мэдээлж буйгаар өдөрт хамгийн багадаа 4-5 ил харагдах гэмтэл шархгүй, учир битүүлэг шалтгаанаар амиа алдсан иргэд буйг онцлов. Талийгаачдын мэдээллийг харахад ихэнх нь амиа алдахаасаа өмнө сүүлийн 4-5 өдөрт бие нь огцом муудаж, суурь өвчин нь хөдөлсөн шалтгаантай байсныг ч хэлэв.

Ийнхүү шинжилгээ ч үгүй, эмчилгээ ч үгүй халдвар авсан эсэх нь тодорхойгүй, өөрөө мэдээгүй иргэд гэртээ хүндрэх, нас барах эрсдлүүд нэмэгдсээр…

Эх сурвалжийн мэдээллээр ил харагдах гэмтэлгүй, цаашлаад коронавирусээр өвчилсөн гэх түүхгүй дараах иргэд гэртээ болон эмнэлэгт очоод нас барсан байна.

КЭЙС НЭГ: Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хороонд байрлах дугаар бүхий байранд, 68 настай эмэгтэй, ил харагдах шарх, гэмтэлгүй нас барсан байжээ. Эх сурвалжийн хэлж буйгаар талийгаач нь гүрээний судасны харвалт, чихрийн шижин гэсэн өвчний оноштой, эмнэлгийн хяналтад эмчлүүлж байсан байна.

КЭЙС ХОЁР: Төв аймагт 32 настай эрэгтэй ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан гэх хэрэг гарчээ. Эх сурвалжийн хэлж буйгаар талийгаач зүрхний шигдээс өвчний улмаас нас барсан байж болзошгүй аж. Хэргийг өдгөө Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байна.

КЭЙС ГУРАВ: Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд 44 настай эрэгтэй нас баржээ. Эх сурвалжийн хэлж буйгаар талийгаач нь ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан бөгөөд элэгний хатуурал өвчний улмаас амь алдсан байж болзошгүй байна. Хэргийг өдгөө Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хэлтэст шалгаж байна.

КЭЙС ДӨРӨВ: Баянзүрх дүүргийн 26-р хороо, Дүнжингарав захаас Нарантуул зах руу явах зам дагуу гүүрэн гарцны өвсөн дунд, 54 настай эрэгтэй ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан байна. Талийгаач нь архины хамааралтай байсан гэх бөгөөд хэргийг өдгөө харъяаллын дагуу шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

КЭЙС ТАВ: Сонгинохайрхан дүүргийн 10-р хороонд оршин суух 67 настай эрэгтэй О нь ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан байна. Талийгаач нь даралт ихсэх өвчтэй, архины хамааралтай байсан тухай эх сурвалж мэдээлэв. Хэргийг өдгөө Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хэлтэст шалгаж байна.

КЭЙС ЗУРГАА: Сэлэнгэ аймагт оршин суух 62 настай эрэгтэй Б нь ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан гэх хэрэг гарчээ. Талийгаачийн үхлийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд хэргийг Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.

КЭЙС ДОЛОО: Дорноговь аймаг дахь Замын-Үүд суманд 44 настай эрэгтэй А нь ажлын байрандаа ухаан алдаж унасан байдалтай нас баржээ. Хэргийг өдгөө Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Замын-Yүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

5 Сэтгэгдэл

  1. хардах эрх хүн бүрт бий. Ковидгүй үед ч гэсэн гэртээ хаа нэг газарт хүн нас барах кейсүүд зөндөө байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтэд суурилж нийтлэл бичвэл яасын. Нийгмийг улам айдаст автуулаад байхын.

  2. эмээ авчих, дуудлага дуудаад хэвтчих чад####тай өчнөөн хүмүүс ч эмнэлэгт хэвтэж чадахгүй нас барж бна, амьдр####ын боломж тааруу гэр хорооллынхонд бол зөндөө л нас бар####т бгаа

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button