УЛС ТӨР

Шахмал түлшний асуудлаар ажлын хэсэг байгуулж, Ц.Нямдорж ахална

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.10.06/ 08.00 цагт эхэлсэн. Хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд 14:00 цагт гаргасан шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийх товтой байна.

Хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний асуудлаар ажлын хэсэг байгуулж, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж ахлан ажиллахаар болсон гэх мэдээлэл байна.

Сүүлийн хэд хоног иргэд шатахуунаас гадна шахмал түлшинд оочерлож, олдоц муу байгаад нь бухимдах болсон. Энэ нь борлуулалтын цэгийн тоо цөөн байгаатай холбоотой мөн энэ жилийн хэрэглээ нэлээд өссөн гэх тайлбарыг албаныхан хэлж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ялгуун
Ялгуун
10 сар 6, 2021 13:29

Энэ өвгөн одоо болиоч

Холбоотой мэдээ

Back to top button