ДЭЛХИЙНийгмийн

Английн Хатан хаан Элизабетагийн ордноос нууц гарц илрүүлжээ

Их Британийн Хатан хаан II Елизабетагийн эзэмшлийн Хааны ордон нь дотроо нууц хонгилтой бөгөөд хонгилын нөгөө үзүүр нь гудамжинд байрлах тансаг зэрэглэлийн баар руу аваачдаг гэнэ. Энэ талаар “Дэйли Мэйл” /Daily Mail/ мэдээлжээ.

Хатан хааны хамаатан садны нэг, гүнжийн нөхөр Евгении Жек Бруксбэнк нууц хонгилын талаар ам алдсан аж.

Хааны ордон нь Лондон дахь хамгийн эртний орднуудын нэг бөгөөд Гэгээн Жеймсийн ордон гэдгээрээ алдартай. Удаан хугацааны турш энэ нь хааны гэр бүлийн гол оршин суудаг газар хэвээр байгаа юм. Нууц хонгил нь баараас гадна “Dukes” хэмээх зочид буудал руу ч хүргэдэг. Тансаг зэрэглэлийн бааранд нэг хундага мартиниг ердөө 17-хон фунтээр худалддаг гэнэ.

Хатан хааны ордон дахь нууц гарц, хонгилууд байдаг гэдэг нь эртнээс нааш мэддэг байсныг хэвлэлүүд онцолжээ. 2015 онд Букингемийн ордны нэг толины ард бас нэг нууц хонгил байдгийг олж илрүүлж байжээ.

(Эх сурвалж: mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button