Рояаль Олон Улсын Их Сургууль “Манлайлал-100” төслийг дэмжиж ажиллана

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны санаачлагаар хэрэгжүүлж буй "Манлайлал 100” төслийг Рояаль Олон Улсын Их Сургууль дэмжиж хамтран ажиллахаар боллоо. Төслийн хүрээнд 21 аймаг 9 дүүргийн НАМЗХ-ны УЗ-ийн гишүүд, идэвхтэн залуус Их Британид болон Монгол улсад магадлан итгэмжлэгдсэн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах юм.

Сургалтын хөтөлбөр цахим болон танхимын гэсэн хоёр төрлөөр явагдах ба тэтгэлэгт хамрагдаж буй бүхий л суралцагсдыг орон зай үл хамааран сурах орчин нөхцлөөр ханган ажиллана. Тус хамтын ажиллагааны хуралд РОУИС-ийн Ерөнхий захирал Ч.Сэлэнгэ, Стратеги хөгжүүлэлт хариуцсан захирал Жосеф Сапианза, Сургалт, Гадаад харилцаа хариуцсан захирал Б.Дөлгөөн, Рояаль Олон Улсын Их Сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн Доктор Phd Д.Төмөрчөдөр, Рояаль Олон улсын Их сургуулийн багш Мартин Хүүс, Ананд Син нар оролцлоо.

Хамтран ажиллах гэрээнд НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Оргил, Рояаль Олон Улсын Их Сургуулийн Стратеги хөгжүүлэлт хариуцсан захирал Жосеф Сапианза нар гарын үсэг зурлаа. Рояаль Олон Улсын Их Сургуульд АНУ, Их Британи, БНЭУ, Нигери, ХБНГУ, ОХУ, Монгол улсын шилдэг мэргэшсэн сургагч багш нар эрдэм мэдлэгээ түгээн ажиллаж байна. 2010 оноос АНУ, Их Британи, ХБНГУ-ын сургуулиудтай хамтын ажиллагааны хүрээнд сургагч багш нарыг урьж байгууллагын дээд, дунд анхан шатны менежерүүдэд зориулсан богино хэмжээний сургалтуудыг улирал тутам зохион байгуулсаар ирсэн.
Рояаль Олон Улсын их сургуулийн сургагч багш нар туршлагадаа суурилсан, салбарын хэрэгцээнд үндэслэн шинэлэг хөтөлбөр, эрэлт бүхий сургалтуудыг явуулдаг.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.