Монголд нас барсан АНУ-ын тагнуулын тусгай ажилтны хэрэг хаагджээ
АНУ-ын иргэн зочид буудлын өрөөнд амиа алдсан хэрэг өнгөрөгч 2018 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр гарсан байдаг.
Тодруулбал, нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Шангрилла” олон улсын сүлжээ зочид буудлын ... тоот өрөөнд байрлаж байсан АНУ-ын иргэн хоолойгоо боомилсон байдалтай, ил харагдах шархгүй нас барсан байсан гэх мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаж байв.
Нас барсан иргэн нь АНУ-ын иргэншилтэй, 34 настай, эрэгтэй М.К.Стюьарт гэгч байсан бөгөөд тэрээр АНУ-ын тагнуулын тусгай ажилтан, цэргийн командлагч учир прокуророос хэргийн харьяаллыг Тагнуулын ерөнхий газарт тогтоогоод байсан. Тэгвэл энэ хэргийн шалгалтын ажиллагаа дуусаж, АНУ-ын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт амь насаа алдсан гэх хэргийг албан ёсоор гаднын нөлөө тогтоогдоогүй тул хаажээ.
Б.ТОГТУУН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.