Нийгмийн

Ковидын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарт дэмжлэг, хяналтыг хийжээ

Монгол улсын хэмжээнд 2021 оны 10 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар коронавируст халдвар (КОВИД-19)-ын 420,650 тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хотод тохиолдлын тоо 225,428 буюу 53.5%-д хүрч, бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал нэмэгдэж, хүний нөөц, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хүрэлцээгүй байдал үүсч байна.

Төрийн нарийн бичгийн даргын 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/149 "Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд чанарын хяналт, үнэлгээ хийх тухай" тушаал батлагдан гарч коронавируст халдвар (КОВИД-19)-тай иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллагуудын эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бэлэн байдал,  хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний чанарт дэмжлэгт хяналт хийн, мэргэжил арга зүйгээр хангах ажлын хэсэг, хяналт үнэлгээний багийн бүрэлдэхүүн томилогдон эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд хяналт, үнэлгээ хийж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж эхэллээ.

Дэмжлэгт хяналтыг нийслэлийн хэмжээнд коронавируст халдвар (КОВИД-19)-тай иргэдэд хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагуудад нийслэлийн эрүүл мэндийн газар, эрүүл мэндийн хөгжлийн төв, лавлагаа шатлалын эмнэлгүүдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албатай хамтран зохион байгуулав.

Ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд Эрүүл мэндийн сайдын тушаалын хэрэгжилт, өвчтөн хүлээн авах, хэвтүүлэн эмчлэх, эмнэлэг хооронд шилжүүлэх, тээвэрлэлт, тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын албаны үйл ажиллагаа, хүний нөөц, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн бэлэн байдалд хяналт хийн, тулгамдаж буй асуудлыг судалж, Эрүүл мэндийн яамны удирдлагад танилцуулан шаардлагатай арга хэмжээг авч шийдвэрлүүлж ажиллах юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button