Нийгмийн

АНУ-ын Засгийн газраас 1.1 сая тун “Файзер” вакцин хүлээн авлаа

АНУ-ын Засгийн газраас КОВИД-19 халдварын эсрэг 899,730 тун “Файзер” вакцин хүлээлгэн өгчээ. Тус улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй тусламжийн хүрээнд 899,730 тун “Файзер” вакциныг Олон улсын вакцин хангамжийн КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан 2021 оны аравдугаар сарын 6-ны өдөр хүлээн авсанаар нийт 1,100,000 тун “Файзер” вакциныг АНУ-ын Засгийн газраас хүлээн авлаа.

Дээрх арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески болон ЭМЯ, АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл оролцов. Энэхүү тусламжийг хүлээн авах үеэрээ Эрүүл мэндийн сайд С.Энхболд КОВИД-19 халдварын цар тахлын эхэн үеэс АНУ-ын Засгийн газар Монгол Улсад КОВИД-19 халдвартай тэмцэх, сэргийлэх, эрүүл мэндийн байгууллагын хариу арга хэмжээг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэж, талархал илэрхийлэв.

Тэрээр КОВИД-19 халдварын эсрэг 899,730 тун “Файзер” вакцин хандивлаж байгаа нь цаг үеэ олсон нэн чухал арга хэмжээ болж байгаа бөгөөд эдгээр нь хүн амыг вакцинжуулах ажлыг эрчимжүүлэн нийт хүн амыг КОВИД-19-ын халдвараас хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулахыг онцлон тэмдэглэлээ.

Элчин сайд Майкл Клечески хэлсэн үгэндээ КОВИД-19 халдварын цар тахлын хүнд сорилтыг даван туулахад улс орнуудын нягт хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, дэмжлэг туслалцаа нэн чухал болохыг онцлоод АНУ-ын Засгийн газраас гуравдагч хөрш, дотны анд нөхрийн хувьд цаашид ч Монгол Улсын КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаа, хүчин чармайлтыг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: ЭМЯ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button