Нийгмийн

“Халдварын гуравдугаар давлагааны оргил үе нь аравдугаар сарын дундаас буурна”

Эрүүл мэндийн яамнаас баасан гараг бүрийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр гуравдугаар тунгийн идэвхжилийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, “ХӨСҮТ-өөс долоо хоног тутмын тайлан мэдээ гаргаж байгаа. Энэ тайлангаар цар тахлын гуравдугаар давлагаа ямар байгааг хэлмээр байна. Одоогийн байдлаар гуравдугаар давлагааны оргил үед ирсэн байна. Есдүгээр сарын сүүлийн долоо хоног болон аравдугаар сарын эхний хоёр долоо хоногт давлагаа үүсэж халдвар хамгийн өндөр бүртгэгдэх төлөвтэй байсан. Үүнийг хэд хэдэн үзүүлэлтээр дүгнэдэг. ПСР шинжилгээ, нас баралт, шинжилгээний эерэг илэрц зэргийг харьцуулан үзэж уг тархалтыг үнэлдэг. Тиймээс аравдугаар сарын дунд үеэс эхлэн халдварын тохиолдол буурах ерөнхий төлөвтэй байгаа” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button