Хүйтэнд машины цонх цантахаас хэрхэн сэргийлэх вэ

Цаг агаарын тааламжгүй нөхцөлд автомашины цонх цантсанаас үзэгдэх орчин хязгаарлагдмал болж эхэлдэг. Тэгвэл машины цонх цантахаас сэргийлэх арга замыг мэдэцгээе.
Автомашины доторх агаар гадаах агаараас илүү чийглэг байдаг. Иймд температур буурахад конденсаци явагдаж, хийнээс шингэн төлөв рүү ордог. Агаарт хүнд жинтэй болсон усан уур тогтохгүй учраас шилэн дээр очиж буудаг байна. Энэ нь ЦАН юм.

Цанг арчих хэрэггүй. Хамгийн зөв арга нь машины эйр кондишнийг ажиллуулах юм.
Гадна агаарыг ашиглах дээр тавиад, цонх руугаа үлээлгэх үед шилэн дээр тогтсон усан кондесацыг хуурайшуулах замаар арилгадаг.
Алхам бүрээр хийж сурцгаая:
- Эхлээд сэнсийг асаана: Ингэснээр хөдөлгүүрийн халуун агаарыг салонд оруулдаг.
- Одоо АС-ээ асаана: Энэ нь салон дахин чийглэгийг бууруулна. Цонх, шил дээрх цанг арилгана
- Доторх агаар сэлгэлтийн горимд тавих: Хуурайшилт хийгдээд дууссан бол, доторх агаараас ашиглах горим дээр тохируулна. Ингэснээр гаднаас чийглэг агаарыг дахин авахгүй төдийгүй, доторх агаарыг зохицуулахад илүү хурдаг болдог.
- Шил рүү үлээлгэх: Ингэснээр цанг илүү түргэн арилгадаг. Хажуу шилийг үлээгчээ тийш нь чиглүүлэхэд л болно.
- Температур барих горим (climate control): Салоны температурыг нэг төвшинд барих горимтой бол түүнийг ашиглаарай. Илүү амар байх болно.
Санаж яваарай, хэрвээ зогсож зорчигч авах болвол эйр кондишнийг бага зэрэг хүчтэй ажиллуулаарай. Харин АС тань ажилдаггүй бол гадна болон доторх агаарыг нэг төвшинд аваачихын тулд цонхоо нээж болно. Мөн цонх цантахаас сэргийлэхийн тулд машинаа унтраахаас өмнө кондишн унтрааж, цонхуудаа сайтар нээн машиндаа хүйтэн агаар оруулсны дараа машинаа унтраагаарай.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.