НИЙГЭМ

ЗАМЫН-ҮҮДИЙН ЖОЛООЧ НАР: Өдөрт Эрээн рүү 25-хан машин орж байна, Шаргын-Овоог татан буулгая

Замын-Үүдэд үүсээд буй нөхцөл байдлын талаар улс хоорондын ачаа тээврийн жолооч нар нэгдэж өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд УОК-т шаардлага хүргүүлсэн юм.

Хэвлэлийн хурлын үеэр “Засгийн газраас Замын-Үүдэд удаа дараа ажилласан. Тухайн үед тодорхой хэмжээгээр нэмэгдсэн, Эрээн рүү 100 гаруй машин гарсан. Гэтэл одоо нөхцөл байдал буцаад хүндэрлээ. Ачааны үнийг жолооч нар өсгөж, хөөрөгдүүлж байна гэсэн андуу мэдээлэл цацагдаад байна.

Өдөрт Замын-Үүдээс Эрээн рүү 25-хан машин гарч байна. Засгийн газрын цохолттой нүүрсний 40 гаруй машин гарч байгаа. Бид Засгийн газрын гэрээний дагуу Эрүүн рүү ордог. Очер их байгаа тул сард нэг удаа л Эрээн рүү гарч байна. Ачааны үнэ хөөрөгдөж, гацаж буй нь өдөрт ердөө 25-хан машин урагшаа гарч буйтай холбоотой. Нүүрс тээврийн асуудлаа л Засгийн газар шийдэж байна. Ачаа тээвэр, очер дугаарлалтын асуудал дээр огт анхаардаггүй.

Өмнөговь аймгийн нүүрсний машин Дорноговь аймгийн хуурамч дугаартай явж байгаад өнөөдөр баригдсан.

Эрээнд Монголын 30 гаруй жолооч бий. Сая 70 жолооч Эрээн рүү явуулсан 10 гаруйгаас нь халдвар илэрсэн, бусдыг нь буцаасан.

Улс хоорондын ачаа тээврийн жолооч нарыг Шаргын-Овоонд тусгаарладаг. Тэнд нөхцөл байдал үнэхээр хүнд. Шаргын-Овооноос цаашаа явах, Замын-Үүд рүү орох эрхийг хориглодог. Том тэрэгний жолооч нар Гурвын хаалтан дээр машинаа бариад очдог болъё. Дундын дамжлага, дундын жолоочийг болиулъя. Олон жолооч нарын гар дамжаад, машин тэрэг эвдрэх, юм хулгайд алдагдах зэрэг олон асуудал үүсдэг. Хавраас хойш ийм нөхцөлд байна, бид туйлдаж байна. Харьяа байгууллагуудад хандахаар хариу огт өгдөггүй.

Ачааны үнийг жолооч нар хэзээ ч нэмдэггүй. Замын-Үүдээс Эрээн рүү машин сар гаруй дугаарлан зогсоод, цаанаас тийм их ачаа овоорохоор гацалгүй, удалгүй яах вэ дээ” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button