ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Д.Муратов: Нобелийн Энхтайвны шагнал авсан нь надад таагүй санагдсан

Нобелийн Энхтайвны шагналыг хүртсэн Оросын “Новая газета” сонины ерөнхий редактор Дмитрий Муратов шагналыг өөрт нь биш харин сонины редакцид нь өгөх байх гэж найдаж байсан хэмээн германы “Шпиигел” /Spiegel/ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлжээ.

“Новая газета” сонины редакци өмнө нь Нобелийн шагналд хэд хэдэн удаа нэр дэвшиж байсныг тэр мөн дурсаад, “Рёйтерз” агентлагаас Нобелийн шагналын эздийг зарлах мөчийг бидэнтэй хуваалцахаар бүр манай сонины редакци дээр хүрэлцэн ирсэн гэв.

Түүний хэлснээр энэ удаагийн Нобелийн шагналыг гардуулах үеэр нэг их санаа зовоогүй гэнэ. Гэсэн ч шагналыг манай сонины редакцийнханд өгнө гэж найдаж байсан. Гэтэл надад ганцааранд минь олгосон нь үнэнийг хэлэхэд маш таагүй санагдсан гэжээ.

Муратов мөн Нобелийн шагналыг зарлах үеэр гайхсан, учир нь тэр үед нэг сэтгүүлчтэйгээ нэгэн бичвэрийн талаар маргалдаж байжээ. “Яг тэр үед миний утсанд Осло хотоос гурван ч дуудлага ирсэн. Би түүнийг спам дуудлага гэж бодсон” гэжээ.

Муратов хэлэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргын орлогч Сергей Кириенко болон бусад нөлөө бүхий хэд хэдэн албаны хүмүүс  түүнд Нобелийн Энхтайвны шагнал хүртсэнд баяр хүргэсэнд цочирдсон гэнэ.

Нобелийн Энхтайвны шагналыг аравдугаар сарын 8-нд Дмитрий Муратов, Филиппиний сэтгүүлч Мария Ресса нарт “ардчилал, тогтвортой энх тайвны урьдчилсан нөхцөл болсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хамгаалахын төлөө хүчин чармайлт гаргасных нь төлөө” олгосон.

Муратов шагналын талаар тайлбар өгөхдөө “Энэ бол “Новая газета” сонины редакци болон Оросын ард түмний үг хэлэх эрх чөлөөг хамгаалахын төлөө амиа алдсан сэтгүүлчдийн гавьяа” гэв.

Тэрбээр мөн Нобелийн шагналтай дагалдаж ирсэн мөнгөн шагнал болох ойролцоогоор 1,14 сая америк долларын нэг хэсгийг архаг хүнд хэлбэрийн тэр дундаа ховор төрлийн өвчин туссан хүүхдүүдийн санд хандивлана хэмээв.

Тус санг 2021 оны нэгдүгээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зарлигаар үүсгэн байгуулсан билээ. Ерөнхийлөгч В.Путин хэлэхдээ таван сая рублиас дээш орлоготой хүмүүсийн Хувь Хүний ​​Орлогын Албан Татвар /ХХОАТ/-ын хувь хэмжээ нэмэгдсэнээр татварын мөнгийг сан руу шилжүүлж эхэлсэн аж. Санд төвлөрсөн мөнгийг өвчтэй хүүхдүүдийн эмчилгээний зардалд зарцуулна.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2021-10-11 21:53

ТЭНЭГ ИВАНУУДЫН ТЭНЭГЛЭЛ

Холбоотой мэдээ

Back to top button