НИЙГЭМ

Б.Баатархүү: Жорлонгоос олдсон цогцос иргэн О-гийнх мөн эсэхийг баталгаажуулна

Налайх дүүргийн зургаадугаар хороо “Тэнгэрийн энерги бясалгалын төв” орчмоос Хан-Уул дүүргийн харьяат, иргэн О сураггүй болсон тухай дуудлага өнгөрөгч оны долдугаар сарын 31-ний өдрийн 22:35 цагт ОБЕГ-т ирснээр, эрэн хайх ажиллагааг эхэлсэн байдаг.

Тэгвэл тус эмэгтэйн цогцсыг өчигдөр шөнө /2021.10.11/ Налайх дүүрэгт байрлах хоёр метрийн гүн ухсан жорлонгийн нүхнээс гарган авч, баталгаажуулжээ.

Цогцсыг шүүхийн шинжилгээний хүрээлэнд хүргүүлж, үхлийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа ба талийгаач нас бараад удсан гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн байна.

Уг асуудлаар ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү:

“Цогцост задлан шинжилгээ хийсний сураггүй алга болсон эмэгтэй мөн эсэхийг тогтооно. Одоогоор баталгаажсан зүйл байхгүй. Яг одоо талийгаачийн нас барсан шалтгааныг тогтоох ажил үргэлжилж байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button