Нийгмийн

Б.Батцэцэг сайд Киргиз улсын Гадаад хэргийн сайдтай уулзлаа

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Нур-Султан хотноо зохион байгуулагдаж буй Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ)-ын Гадаад хэргийн сайд нарын 6 дугаар уулзалтад оролцох үеэрээ Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Р.А.Казакбаевтай ажлын уулзалт хийв.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол, Киргизийн уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг нотолж, Монгол, Киргизийн дипломат харилцааны 30 жилийн ойн босгон дээр Р.А.Казакбаев сайдыг Монгол Улсад айлчлахыг урив.

Талууд КОВИД-19 цар тахлын нөхцөл байдалд хамтын ажиллагааг хэрхэн сэргээн хөгжүүлэх талаар ярилцаж, Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын ээлжит 4 дүгээр хуралдааныг энэ онд багтаан Улаанбаатар хотноо зохион байгуулж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлуудыг дэлгэрэнгүй хэлэлцэхээр тогтов.

Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Р.А.Казакбаев ирэх онд тохиох дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан дээд түвшний айлчлал хэрэгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлж, иргэдийн солилцоог дэмжих үүднээс шууд нислэг үйлдэх боломжийг хоёр талдаа судалж үзэхийг санал болгов. Тэрбээр мөн энэ оны арваннэгдүгээр сард болох Киргизийн парламент – Жокорку Кенешийн сонгуулийг ажиглахыг урив. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button