ЭДИЙН ЗАСАГ

26 хувьцаат компанийн ханш өсөж, 15 нь буурчээ

2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 211,505,972 төгрөгийн үнийн дүн бүхий 595,006 ширхэг хувьцаа арилжигдсанаас 26 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Үүнээс “Эрчим Баян Өлгий” ХК (BOE+15%), “Хүннү менежмент” ХК (HBZ +14.99%) болон “Хөвсгөл усан зам” ХК (HUZ+14.99%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Ногоон хөгжил үндэсний нэгдэл” ХК (JLT  -8.27%), “Эрдэнэс сольюшинс” ХК (AMT -7.98%) болон “Дархан гурил тэжээл” ХК (DAR -6.54%)-ийн хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 65,066 ширхэг нэгж эрх 37,777,385 төгрөгөөр арилжигдсан байна. Компанийн бондын арилжаагаар 3 ширхэг Лэнд бонд нь 289,200 төгрөгөөр  арилжаалаагдсан байна.

ТOP-20 индекс 0.34 хувиар өсч, 40,281.14 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,851,834,979,076.48 төгрөг боллоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button