ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

1072 хувьцааныхаа мөнгөөр хэрхэн хөрөнгө оруулагч болж, орлогоо зөв эргэлдүүлэх вэ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны ногдол ашгаа өнгөрсөн хоёр өдөрт /2024.04.04-05/ тараалаа. Иргэдийн хувьцааны тоо ширхгээс хамаарч 258 мянга хүртэлх төгрөг шилжин орсон. Тус компани өнгөрсөн онд 3,5 их наяд төгрөгийн ашигтай ажилласнаас 760 гаруй тэрбум төгрөгийг 3,4 сая иргэнд хуваарилсан нь энэ юм. Хачирхалтай нь, зах зээлд нэг их наяд төгрөгийн бэлэн мөнгө нийлүүлэгдэхэд инфляц нэг функтээр нэмэгдэж байдаг эдийн засгийн тооцоолол байдаг. Тэгвэл иргэд та бүхэнд уг мөнгөний нийлүүлэлтийг хэрхэн зөв захиран зарцуулж, инфляцад жин дарахгүй байх боломжтойг танилцуулъя.

Ногдол ашгийн мөнгөөр хөрөнгө оруулагч болж, хөрөнгөө улам өсгөхийг эдийн засагчид зөвлөдөг. Тэгвэл эдийн засагчдын зөвлөсөн хамгийн оновчтой зөвлөгөөнүүдээс түүвэрлэн хүргэж байна.

  • Хамгийн өгөөжтэй хувьцаануудыг худалдан авах
  • Хувьцаа худалдан авахдаа багц бүрдүүлэн, эрсдэлээс хамгаалах
  • Санхүүгийн тооцоолол хийж, оновчтой онилох
  • Монголын хөрөнгийн биржийн цахим хуудсан дээр компани болгоны санхүүгийн тайланд үндэслэсэн үндсэн харьцаа үзүүлэлтийг гаргадаг. Үүнд нэгж хувьцаанд ногдох ашгийн хэмжээ, үнэ ашгийн хэмжээ зэрэг голлох үзүүлэлтийг харуулсан байдаг тул хамгийн эхний алхмаа Монголын хөрөнгийн биржийн мэдээллээс харж, унших чухал. 
  • Дээрх харьцаа үзүүлэлтүүдийг хараад уул уурхайн компанийн хувьцаа авах боломжтой юм байна гэдэг дүгнэлтэд хүрье гэж бодъё. Гэтэл маргааш нь БНХАУ хилээ хаах, дэлхийн зах зээл дээрх нүүрсний ханш унах зэрэг мэдээллүүдээс болж хувьцааны ханш хэд дахин унаж болно. Тэгэхээр бүх өндгөө нэг сансанд хийж явж байгаад халтирч унахаас сэргийлэх хэрэгтэй. Хэд хэдэн сагсанд тараан байршуулах ёстой. Үүнийг багц бүрдүүлэх гэж нэрлээд байгаа хэрэг. 
  • Анх хөрөнгө оруулж байгаа хүмүүс 4-5 хувьцаанд хөрөнгө оруулалтаа тараан байршуулах нь маш зөв сонголт байдаг. Хяналтаа тавихад ч амар байдаг.
  • Нийтлэг зарчмаараа хоорондоо хамааралгүй компани сонгох ёстой болдог. 10-15 компанийг сонгочихвол хоорондын хамаарал нь ихсэх эрсдэлтэй. APU-гийн хувьцаа өсөж байхад Говийн хувьцаа өсдөг, APU унахад СҮҮ-гийн хувьцаа унадаг гэх мэтээр хамаарлууд байдаг учраас нийт багцын үр өгөөж буурах эрсдэлтэй.
  • Хамгийн тохиромжтой шийдэл нь 4-5 компаниар багц бүрдүүлэх нь зөв сонголт болно. Харьцангуй эрсдэл багатайгаар өндөр өгөөж хүртэх боломжтой.
  • Хамгийн гол зүйл бол алдахгүй оновчтой байхын тулд мэргэжлийн брокерын газарт хандаарай.
  • Брокероос мэдээлэл авсны үндсэн дээр арилжаанд оролцвол эрсдэлийг бууруулж, өгөөжийг нэмэгдүүлэх боломжтой.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
oogii
oogii
4 сар 7, 2024 11:02

miniix oroogvi .xaana xend xandax ve.

Зочин
Зочин
4 сар 7, 2024 13:13
Reply to  oogii

ETT -н хуудсанд лавлагаа харах хэсэгт регистрээ оруулаад харна. Хэдэн хувьцаа �##�ь брокерын пүүст байгааг харна. Тэр брокэр дээрээ очоод банкныхаа дансыг өгнө. Данс чинь өөрчлөгдөөгүй хэвээр байв�##� данс өөрчлөгдөөгүй гэж хэлээд үз. Уг нь өдөр бүр мэдээлэл шинэчлэгддэг тул зөв дансаа бүртгүүлэнгүүт ороод ирдэг гэсэн.

Зочин
Зочин
4 сар 7, 2024 13:10

Наад мөнгийг чинь тэгэх бодолтой байгаа. Нэг охины видеог үзээд тэгэхээр шийдсэн. Тэр охин давгүй л өсгөсөн байсан. Эхлээд брокероо солеж онлаин харьцахад амар брокер сонгох гэж байна. Гэхдээ үүнийг хэзээ ч мэдлэггүй анхан шат судлаагүй хүн сэтгэлийн хөөрлөөр хийж болохгүй. Мэдлэггүй бол гараа татсан нь дээр. Бага мөнгөн дээр бол боркерын үгэнд орж болно. Их мөнгөн дээр бол брокерт ч итгэхгүй. Өөрөө тооцооллоо сайн хийх хэрэгтэй. Эхлээд сайн судлах.

Зочин
Зочин
4 сар 8, 2024 02:58

Наадах маадхаа тэгээд эртхэн хэлэхгүй яасын глгнүүд чин өдөөд бгнмуу яагаад бгн 200к ямар хувьцаа авах вэ дээ з�##�ьтай луйварчид худлаа компанихаа хувьцааг өсгөх гд маргаашийн махнаас өнөөдрийн уушиг гэгч бийдээ

Холбоотой мэдээ

Back to top button