УЛС ТӨРУлс төрийн мэдээ
ЭТТ ХК-ийн ТУЗ өнөөдөр хуралдвал ногдол ашиг олгох эсэхийг шийднэ

“Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөл (ТУЗ) өнөөдөр /2025.02.18/ хуралдах чигтэй байна. Хэрэв хуралдвал 1072 хувьцааны ногдол ашиг олгох, эсэхийг шийдэх аж.
Санхүүгийн жил өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болж, жилийн эцсийн тайлан энэ сарын 9-нд гарчээ. Аудитын хороо ч хуралдсан байна. Улмаар ТУЗ хуралдах буюу ногдол ашиг олгох, эсэхийг шийдэх хугацааа маргааш дуусаж буй.
- "Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2022 оны цэвэр ашгаасаа 1072 хувьцаа эзэмшиж буй иргэнд бүрд 104.0 мянган төгрөг,
- 2023 оны цэвэр ашгаас 256.0 мянган төгрөгийн ногдол ашиг тус тус олгосон байдаг.
- 2024 оны хүлээгдэж буй цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тохиолдолд нэгж хувьцаанд ногдох дүн 350 төгрөг буюу албан татвар суутгасны дараах дүнгээр 337.7 мянган төгрөг хуваарилагдаж буй. Эхний ээлжийн 135 мянган төгрөгийг оны өмнө олгосон билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Za ashguidee ogchoosei bilee
Монголын орлого олж байгаа бүгдээс 51 хувийг нь булааж авч (татварын дараахи дүнгээс) улныханд сар бүр тарааж өг. Өгөхгүй бол...
эднүүс сгугууд шшиидхгүй данх шииднэ данх поп өгч л таараа