Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

ХӨШИГНИЙ АРД: УБТЗ-ын Ерөнхий хорооны хуралд Оросын тал “тас гэдийж”, монголчуудыг хаяад гарчээ

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хороо Эрхүү хотод аравдугаар сарын 11-12-ны хоёр өдөр хуралдав. Сонирхолтой нь, үүгээр УБТЗ-ын удирдлагыг томилж чадаагүй бөгөөд уур амьсгал ширүүсэж, Оросын тал хуралдааныг уурсан орхиж гарсан гэх мэдээлэл байна.

ДАХИАД Л УЛС ТӨРИЙН ТОМИЛГООГОО ЗҮТГҮҮЛЖЭЭ

Эндээс ЗТХЯ-ны Дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, тус яамны газрын дарга Б.Артур, ЗГХЭГ-ын ахлах референт Н.Буяндэлгэр болон “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн нэгдүгээр орлогч И.Милостных нарын хүмүүс Ерөнхий хорооны хуралд оролцохоор явсан. Тэд УБТЗ-ын Ерөнхий хорооны гишүүд бөгөөд эл чиг үүргээрээ удирдлагын томилгоонд шууд оролцдог.

Д.Жигжиднямаа өнгөрөгч долдугаар сард тэнгэрт дэвшиж, УБТЗ-ын даргын суудал хоосорсон. Ийн асар их эрх ашиг, том мөнгө эргэлддэг эл суудалд томилуулах дараагийн хүнээ Монгол талаас захидалд дурдан илгээж байв.

Үүнд нь Г.Сэрээнэндорж, Б.Даваасүрэн, Ц.Хүрэлбаатар нар нэрлэгдсэн. Оросын тал энэ гуравт “Үгүй” гэсэн. Манай талаас улс төрийн эрх ашигтай улсыг зүтгүүлж буй нь нууц биш.

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүн гэгдэх Г.Сэрээнэндорж АТГ-т шалгуулж, анхан шатны шүүхээс нэг жилийн хорих ял сонсож байв. Тэр УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр 2012 оноос ажиллаж байна. Б.Даваасүрэн, Ц.Хүрэлбаатарын хувьд ч энд ажилласан удаан түүхтэй, өдгөө даргынх нь суудалд сууж авах гэсэн унал,  шуналтай л улс юм.

Тэгвэл, Эрхүүд болсон хурлаар манай талаас дахиад л энэ хүмүүсээ санал болгосон байна. Өмнө нь зөвшилцөхгүй гэдгээ мэдэгдсээр байхад багагүй цаг алдчихаад дахиад нөгөөдүүлийнхээ нэрийг хэлээд ороод ирэхэд нь Оросын тал уурлаж, хуралдааныг орхиж гарсан гэх мэдээлэл байна. Улмаар уур амьсгал нэлээд эвгүйдэж иржээ.

ОРОСЫН ТАЛ БОГДХАН ТӨМӨР ЗАМД ХОЛБОГДОХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ ХҮСЖЭЭ

Ерөнхий хорооны хурлаар 10 орчим асуудал хэлэлцэх төлөвлөгөөтэй байсан гэх. Гэвч дээр дурдсан уур амьсгалаар, хэлэлцэх асуудлаа ч дуусгаж чадаагүй байна. Харин ярилцсан нэг сэдэв нь Богдхан төмөр зам.

Тодруулбал, Оросын талаас Богдхан төмөр замын төсөл хэрхэн хэрэгжихээр болж буйг ихээхэн сонирхож, дэлгэрэнгүй мэдээлэл хүсжээ. Харин манай улс эл сэдвийг улсын нууцад оруулсан. Иймд эндээс явсан хүмүүс Эрхүүд ам нээж чадаагүй гэх. Улмаар “Ах нар”-ын хандлага тавгүйтсэн нь уулзалт амжилтгүй болох бас нэг шалтгаан болжээ.

Богдхан төмөр замын төслийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс тодорхой хэмжээнд тойруулж, “Голомт”-ын Д.Баясгалангаар бариулах төлөвлөгөө ерөнхий зургаар хийгдсэн. Үүнийг нь Оросын тал гадарлаж буй тул тус төслөөс өрөм хүртэхгүй үлдчих вий гэж болгоомжилж буй.


Хамгийн товчоор хэлэхэд манай талаас явсан улс Эрхүүд очоод хөгөө чиржээ. Эл хариуцлагатай салбар дарга удирдлагагүй дахиад хэчнээн удахыг таашгүй. Оросын талаас сүүлдээ өөрсдөө удирдлагаа хариуцаад явъя гэх агуулга илэрхийлсэн ч гэгдэв. Түүнчлэн монголчууд УБТЗ-ын Нэгдүгээр орлогч дарга И.Милостныхыг зүтгүүлэхгүй гэдэг байр суурь илэрхийлсэнд Оросын тал дургүйцэж, зарим асуудалд хаалт тавьсан ч гэх мэдээлэл байна.

Дарга, суудлын асуудалд нэг тийм үжирмэл, юм үзээгүй хандлага удаа дараа үзүүлж, бид Оросуудын дургүйг нэлээд хүргэв бололтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
муу тантан
муу тантан
2021-10-14 08:19

Нааад Батзандангийн ах нь гээд нэгмуу зуулэг хогийн тантан шаар луйварчинг �######�уулах болоогуй юу??????

Зочин
Зочин
2021-10-14 08:34

2 хөрштэйгээ таагүй харьцаатай байв�##� хол явахгүй дээ

Зочин
Зочин
2021-10-14 08:42

Монгол дарга нарын шунлаас з�##�хаж дээ

Зочин
Зочин
2021-10-14 08:44

Назарбаев шиг оросын учрыг олоод юмаа хийлгээд байв�##� уг нь. Хятад европыг холбосон авто болон төмөр зам казакстан дайрч хийхээр болоод ажлаа эхэлсэн юм шиг бн лээ. Зурагтаар нь гарч бн лээ

Зочин
Зочин
2021-10-14 09:18

Хаа бсан Зөвлөлтийн үеийн гэрээ...өр төлбөрийг энэ улаан оросууд авдаг хэрэгжүүлдэг нь ч юу билээ.

Зочин
Зочин
2021-10-14 09:31

Ah nar ch gj bh shig henii ah yum be tsag tsagaaraa bdggui orosuud daam chigeeree vrglj bh uu

Зочин
Зочин
2021-10-14 09:35

МАН ын шун�##�аас болоод Оросууд дургүй нь хүрч. Одоо яая гэхэв.

иргэн
иргэн
2021-10-14 09:55

одоо �##�ь ч Улс орнууд манайхтай Гэрээ хэлэлцээ, Бизнесийн хамтрагч байхыг зөвшөөрөхгүй ээ, Гэрээ хэлэлцээ хийх гэхээр манай Авилгачи төрийн түшээд Хувийн Эрх ашгаа бодоод, дээр нь Мэдлэг мэргэжил нь хүрэхгүй Томилгооны нөхддүүд энэ Улс орныг ч ганц б�##�лаж байна дөө

Зочин
Зочин
2021-10-14 10:17

Орос хэл мэдэхгүй Бат-Эрдэнэ, Артур, зөнөсөн Буяндэлгэр гэсэн хүмүүс оросуудтай ярилцаж тохиролцож чадах уу.
ЕС ямар хүний зөвөлгөө сонсож, ямар ухаанаар Богд хан төмөр замыг Голомтын Баясг�##�анд өгөх шийд гаргаж чаддаг байна аа. Засгийн газраа унагах нүхийг өөрөө л ухаж дээ

Зочин
Зочин
2021-10-14 10:18

Хаа бсан Зөвлөлтийн үеийн гэрээ…өр төлбөрийг энэ улаан оросууд авдаг хэрэгжүүлдэг нь ч юу билээ.

зочин
зочин
2021-10-14 10:46

Оросуудтай яриа хэлцэл хийж төмөр замаа 100 хувь авмаар юм даа. Алийн болгон оросуудын царайг харах вэ чёрт возми.

Дорж
Дорж
2021-10-14 11:08

Оросууд монголчуудын шун�##� ба тэнэглэлийг сайн мэднэ дээ.

.....
.....
2021-10-14 12:56

Ene Sereenendorjiin hereg shuuher heregsgui bolson gd ner ni yavsan gj bsan sh dee. Shuuhees neg jil horih yaltai, orshooliin huuliar tsagaatgagdsan ene ter gd hudlaa medeelel bichij, hooloo olj ideh gsn heden setguulch nar bolimoor yum!

popdolt
popdolt
2021-10-14 22:46

Манай төрийн хүүхдүүд их сонин. Энд болсон болж байгаа нийгмийн тэндэхийн эрээвэр хураарвар үзэгдлийн мэдээ харчихаад сайхан юм эх орондоо нэвтрүүлж биднийгээ жаргаах юм ярьж дэвэцгээх. Гэтэл мод,ургам�##� хүртэл гоё сайхан цэцэгмод байлаа ч дурын хөрсөнд ургахгүйн адил тэр сайн сайхан юмсыг хүлээж авах хөрс нь манайдаа байна уу? гэх нь өөр асууд�##�.Ямарч байсан бэлтгэл хэрэгтэй бололтой. Дуртай ул�####�а очиж сонихрохсон эд бараагаа ганзаглаад ирэхээр өөр бололтой

ҮНЭН
ҮНЭН
2021-10-15 04:24

ОРОСУУДТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХАА Л БОЛЬЧИХ Л ДОО

Zochin
Zochin
2021-10-15 09:00

Bid ah narinhaa sugan doroos hezee ch garch chadahguigees hoish evlerch amidrah n olziitei

mongolchuud
mongolchuud
2021-10-15 13:32

Yam l bol uursdiiguu muulj orosuudiig umuurch tednii tald orood baidag booliin setgelgeegee boliochee,oros ah narch geh shig usen hatsanii ni ah baidag yam,kommunistuud ter orosuud ruugaa z##laad mongolchuudad sadaa bolohgui baival sain bn shuu,mongoliinhoo nutag devsger deer buteen baiguulalt hiih geheer l erguu orosuud bainga sadaa boloh yam,orosuudiin shunal gej diildehgui,uursdiin bodlogoo hamgaalah ni zuitei shuu,naad ivanuud chini 1921 ond mongoliin tusgaar togtnoliig huleen zuvshuursun gechiheed 1924 ond gadaad mongol bol tanai salshgui neg heseg geed hyataduudad bichig hiigeed ugchihsun baidag hogiin erguunuud shuu

Милостных
Милостных
2021-10-16 07:08

Одоо 1- ээр дарга хийж байгаа Милостных бол оросдоо 75 сая рублийн хэрэгт ороод шоронд орох гэж байсан хулгайч шүү! Хам хэрэгтэн болох 2 орос нь шоронд орчихсон. Энэ хулгайчийг �######�уулах хэрэгтэй!

Зочин
Зочин
2021-10-17 11:07

tumur zamaa 100 huwi ezemshmeer bhiin aliin bolgon gadnii ulsiig harah ve

Холбоотой мэдээ

Back to top button