Нийгмийн

С.Эрдэнэ, Х.Баттулга нарын тэмцэл хурц хэлбэрт шилжсэнийг Д.Ганбат ИЛЧИЛЖ, АН шалдаа буулаа

Нөхөн сонгуулийн өмнө эвлэлдэн нэгдэж буйгаа зарласан АН албан тушаалын төлөө дахин хагарлаа. Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийснээр энэ бүхнийг ил болгож, юу тэднийг ийн хагаралдуулах болсныг илтгэв.

Тэрбээр "Монгол төрийн хоёр багана болсон МАН, АН хоёр намын дүрэмтэй. АН-аас надад албан бичиг ирсэн. АН-ын Үндэсний дүрмийн хорооны тогтоолоор АН-ын гишүүн Ц.Туваан нь намын гишүүний үүргээ биелүүлээгүй тул намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хасаж, сахилгын шийтгэл оноосон байна. УИХ-ын тухай хуульд намын бүлэгт тухайн бүлэг, нам эвслээс сонгогдсон гишүүн орно гэсэн байдаг. Тиймээс бие даан дэвшиж УИХ-д сонгогдсон гишүүд бүлгийн хуралдаанд оролцох боломжгүй. Тэгэхээр бие даан УИХ-д орж ирсэн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар АН-ын бүлэгт байх боломжгүй болж байна. Энэ шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг чиглэл болгосон байна” хэмээсэн юм.

Эх сурвалжийн мэдээллээр Ц.Туваан Х.Баттулгынхаа эрх ашгийг шингээсэн заалтыг намын дүрэмд нууцаар тусгаад сануулах заалт авсан байсан гэх. Ингээд сүүлдээ байдал хурдцаж ирэнгүүт ийн хөөгдөв бололтой.

Түүний мэдэгдлээс харахад АН-ын бүлгийн дарга Д.Ганбат С.Эрдэнийн “халаасанд оржээ”. Учир нь Х.Баттулгын талын АН-аас бүлгийн даргад Ц.Тувааныг зүтгүүлж буй талаар хэвлэлүүдээр мэдээлэл гарсан. Тэгвэл Д.Ганбат бүлгийн даргын төлөөх эл зодоон албан ёсоор эхлэхээс өмнө ийн урьдчилан сэрийгэх арга хэмжээ авч, С.Эрдэнээр Ц.Тувааныг хөөлгөх албан бичиг үйлдүүлж, түүнийгээ олон нийтэд уншиж өгөв бололтой.

Түүнчлэн тэрбээр бие даан УИХ-д сонгогдож орж ирсэн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарыг бүлгээсээ хасах болсноо дуулгав. Мөн л бүлгийн даргын албан тушаалаа хамгаалсан, өөрийнх нь эсрэг ажиллаж мэдэх нөхдийг жийж буй үйлдэл мөнөөс мөн.

С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарыг намын бүлгээсээ хасах болсноо тайлбарлаж буй нь инээдэм. Тэрбээр "Өөр нам эвслээс, эсвэл бие даан гарч ирсэн гишүүд өөр намын бүлэгт орж болдоггүй юм байна. Саяхан л хуулийг нь мэдлээ” хэмээн ичих ч үгүй хэлж зогсох юм. АН-ын бүлгийнхэн өдгөөгөөс таван сарын өмнө тэр хоёрыг бүлэгтээ элсүүлж, улмаар намын даргын албан тушаалын төлөө талбай дээр арваад хоног өлсөж байв. Тэр үедээ хуулиа огт мэдээгүй элсүүлсэн байсан юм байх.

Д.Ганбатыг хэн, яагаад ийн уурсуулсан нь мөн л сонин. Тэгвэл үүний ард Х.Баттулгын улс төрийн явуулгууд бий. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг АН-ын даргаар, Ц.Тувааныг АН-ын бүлгийн дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижирийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, тус газрын дэд дарга асан Саруулыг АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга болгохоор Ерөнхийлөгч асан Х.Баттулгын талынхан ажиллаж эхэлсэн талаар хэвлэлүүд бичиж эхлээд байв. Өөрөөр хэлбэл АН бол ердөө л Х.Баттулга, С.Эрдэнэ нарын улс төрийн тоглоом, утсан хүүхэлдэй төдий болсон нь энэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
AN gishvvn
AN gishvvn
2021-10-14 18:37

Ene JENKO VAN 2 dald orwol AN arwàn tsagaan buyanihaa zamaar oroh geed baidag yahyy

эргэлт
эргэлт
2021-10-15 18:28

үүнийг бичмэглсэн чи их хур�##�д суугаад �##�ь нэг намын бүлгийн дарга хийгээд явж чадахуу???!!! чи хойд насандаа ч буян амлаж бурхан бүтээгээд ч чадахгүй.тийм байж зүгээр л хүний ажилыг хийлг

Зочин
Зочин
2021-11-01 16:39

Хоёр гурван хүн.хэрэлдэхээр ш�##�даа буучихдөн нам гэж байхгүй. БУРМАА цаана нь 180000 гишүүн байгааг сана.Монголчуудад үнэт зүйл / үг хэлэх эрх , сонгох сонгогдох эрх өмчтэй байх эрх эрх , сайхан хөдөлмөрлөвөл сайхан амьдрах эрх хэлмэгдүүлэхгүй байх эрх өгсөн нам/ ш�##�даа буудаг гэж хаашаа харсан юм байдаг юм.1990 онорё өмнө ямар байсныг мэддэггүй энэ байд�##�аараа байсан гэвэл худлаа.

Холбоотой мэдээ

Back to top button