Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

ХАРЬЦУУЛАЛТ: У.Хүрэлсүх сайд огцруулж, оноо авдаг бол Л.Оюун-Эрдэнэ гүрийж, өөрөө галыг үүрнэ

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг эргэн дурсвал хэд хэдэн сайд хариуцлага хүлээн огцорч байсан үйл явдал санаанд орно. Харин Л.Оюун-Эрдэнэ “Нэг ч сайд огцруулахгүй, багаараа ажиллана” гэж ил тунхаглаад, нам доторх түлхэлтийг ч сөрж яваа дүр зурагтай.

У.ХҮРЭЛСҮХИЙН ТАНХИМААС ГУРВАН САЙД ОГЦОРЧ БАЙВ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2017 онд Ерөнхий сайдаар сонгогдож, танхимдаа Н.Энхболд, Ц.Нямдорж, Ц.Даваасүрэн, Д.Цогтбаатар гээд улс төрийн урт настай улсыг ажиллуулсан. Шадар сайдаар нь Ө.Энхтүвшин, ЗГХЭГ-ын даргаар нь Г.Занданшатар сонгогдож байв.

“Сэлэм” эргүүлсэн, хариуцлага тооцсон, хэвлэлүүдийн өмнө ил тод хатуу үг хэлсэн маркаар тэр ажилласан. Тэр нь массаас алга ташилт авчирч, У.Хүрэлсүхийн өөрийнх нь улс төрийн карьерыг дээш шидсэн билээ. Түүний ид засаглах үед цар тахал гарч, эдийн засаг элгээрээ хэвтэж, гадаад худалдаа шаварт суугаагүй. Харин улс төрчдөөс шалтгаалсан дотоодын шинжтэй дуулиан, шуугиан дунд тэр өөрөө тоглодог байв.

Ингэхдээ хэцүүхэн галыг Ө.Энхтүвшин, Г.Занданшатар нар үүрэлцэж, сайд нар нь өөрсдийн хүслээр огцрох зэргээр түүнд хань дэм болж байсан гэлтэй.

ЖДҮХС-гийн хэрэгт холбогдсон Б.Батзориг өөрөө өргөдлөө өгч, ХХААХҮ-ийн сайдын ажлаас бууж байв. БШУ-ны сайд Ц.Цогзолмаа гадаад, дотоод ахуйн шинжтэй дайралтуудад өртөж, У.Хүрэлсүхийн танхимыг хар харагдуулахдаа төдийлөн удаагүй, ажлаа өгөөд буусан. Харин Ж.Бат-Эрдэнийг ЗТХ-ийн сайдаар ажиллаж байхад Б.Махбалын гэгддэг хүн амины хэрэг гарч, нийгмийг цочроосон. Тэр бушуу хариуцлага хүлээж, өөрийн хүслээр ажлаа өгсөн.

Энэ бүхний нь ард Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн чиглүүлэг байсан нь мэдээж. Ингэж тэр сайд нараа явуулсан нь олон нийтэд илүү хариуцлагатай, шударга дүр зургаар харагдсан.

Л.ОЮУН-ЭРДЭНЭД ХЭД ХЭДЭН САЙДЫГ ОГЦРУУЛАХ ШАХАЛТ МАН-ААС ИРСЭН

Түүний танхимд бас ч гэж ажлаа мэддэг егзөрүүд олон байлаа л даа. Харин Л.Оюун-Эрдэнэ яг цар тахалд дайруулж, эдийн засгаа цөлмүүлсэн үед У.Хүрэлсүхийн орыг залгаж аваад, ерөнхийдөө залуу хүмүүсээр танхимаа бүрдүүлсэн. Түүнд нь У.Хүрэлсүхийн найз нөхөр гэх улс ч шахаагаар багтсан. Тэгээд ажлаа хийдэггүй.

Л.Оюун-Эрдэнийн танхимд чадваргүй сайд олон. Олон нийтийн зүгээс огцрох шаардлагыг хөндөж тавьсан нь ч цөөнгүй. Ийм яриа улс төрийн хүрээнд өрнөсөн нь ч хэд хэд. Гэвч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Үгүй ээ, хүмүүсийн ажлыг хийлгэ. Тулбал надтай тул. Энэ Засгийн газраас нэг ч сайд огцрохгүй” гэж ил шулуун мэдэгдсэн.

Ингэхдээ ихэнх галыг өөр дээрээ аваад л зүтгээд байна. Шатахуун хомсдоход тэр өөрөө шатахуун импортлогчидтой уулзав. Хилийн боомтын асуудал хүндрэхэд тэр өөрөө л Замын-Үүдэд очиж, ажиллав. Сүүлд, нүүрс тээврээ тавиад туудгийн даваан дээр тэр бас л өөрөө орж ирэв.

Шатахуунгүй болоход Г.Ёндон, тээвэр саатахад Л.Халтар, халдварыг тавиад туухад С.Энхболд, цэргүүдэд холбогдох сэтгэл сэртхийлгэм олон хэрэг дараалаад гарахад Г.Сайханбаяр ер хариуцлага хүлээсэнгүй. Тэр бүү хэл Шадар сайд С.Амарсайхан нь ч Ерөнхий сайдынхаа ажлаас хуваалцаж, үүрэлцэж, ханцуй шамласангүй. Өөрөө огцрох шаардлагатай хүмүүсийн тоонд орчихсон.

МАН дотор ч эл асуудал яригдаж, Л.Оюун-Эрдэнийг хэд хэдэн сайдыг огцруулаадах гэж шахсан гэгдээд буй. Харин тэр залуу хүний итгэл үнэмшлээр ч үү, зөрүүд мугуйд зангаар ч уу, танхимаа задлах хүсэлгүй урагшилж байна.

Ингээд Х.Нямбаатар энэ танхимын хамаг галыг үүрнэ, Б.Жавхлан үүрэлцэнэ, Л.Энх-Амгалан өнгөлнө. Бусдаар гавих гайхуулах зүйлгүй хүмүүстэй Л.Оюун-Эрдэнэ цар тахлыг давна, эдийн засагт үүр цайлгана гээд “хашгирч” явна.

Үүнээс дуртай үедээ өөрөө ч ажлаа өгөөд гүйчихдэг У.Хүрэлсүхийнхээс тэс өөр, популист бус арга барил ажиглагдаж байгаа юм. Хэрэв Л.Оюун-Эрдэнэ бусдаас оноо авах, өөрийн улс төрийн амьдралаа уртасгахыг хүссэн бол хэдий нь зарим сайдаа ил загнаад, хөөгөөд явуулчихна гэлтэй. Гэвч хүнд үеийг нэгдсэн бодлогоор, тогтвортой багаар давна гэж тэр өөртөө зорьсон бол түүнийг нь цаг хугацаа шүүх биз.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дорж
Дорж
2021-10-15 08:08

Цогзолмаа шийртэй огцорч байсан. Одоо энэ эмэгтэй сайдууд тэгж сайн дураараа огцроосой.

Халтар аа
Халтар аа
2021-10-15 08:13

Х�##�тар би ер нь чадахгүй юм байна гээд огцрооч.

Зочин
Зочин
2021-10-15 08:19

юу гэхэв дээ? бичээч та асуулт бүү тавьж т�##�цуул. Өөрөө бос. Өглөө босоод иддэг т�##�х чинь т�##� нь �##�га болсон байгаа биз? Өөрөө л хай

Зочин
Зочин
2021-10-15 08:40

З�##�уу хүн зөв байна. Хуучин аргаараа дарлах гэж байгаа юм. Битгий шантар улам гял�##�заад дайраад гар

Зочин
Зочин
2021-10-15 11:10

Гүрийж г�##� үүрээд гүйж харайж гэнэ.

Уншигч
Уншигч
2021-10-15 11:12

Танхимаа задлахгүй гэж гүрийгээд яахав дээ, аждаа хийхгүй байгаа сууд�##� бөглөгчдийг явуулах хэрэгтэй. Хувь хүний амбицаас илүү улсын ажил явах ёстой.

Гадаад харилцааны сайд маш муу байгааг дээ
Гадаад харилцааны сайд маш муу байгааг дээ
2021-10-15 11:14

Ёндон, Х�##�тар нарыг бол ажлаа хийж чадахгүй байгааг нь харж л байна. Тэр Гадаад хэргийн сайд Батцэцэгийг яагаад дурьдсангүй вэ. Улс оронд нь гадаад харилцааны асууд�##� тулгарч байхад тэр Батцэцэг хайччихваа. Үнэхээр гайхсан асууд�##� тэр байлаа.

Асуудлаа шийд
Асуудлаа шийд
2021-10-15 11:17

Бүх асууд�##� дээр нь Ерөнхий сайд гуйлга гуйгаад л гүйгээд байдаг. Хэдэн сайд нэртэй нөхдүүд нь хараад сууж байдаг наасан хаха. Яаж ажлаа хийхээ мэдэхгүй ангайгаад л . . .

За үа
За үа
2021-10-15 11:19

Оюун-Эрдэнэ бол ажлаа сайн хийж байгаа юм шиг харагдаж байгаа боловч. Яаг үнэндээ Хийж чадахгүй байгаа.

Хахахаха
Хахахаха
2021-10-15 11:20

Ерөнхий сайд ах нараасаа айгаад юу ч хэлж чадахгүй байгаа.

Хэцүү
Хэцүү
2021-10-15 11:32

Хүрэлсүх ч өвчиннөж өвчиннөж ерөнхийлөгч болсон одоо ч Оюун-Эрдэнэ хөөрхий хэдэн ах нарыг яахаа мэдэхгүй. Хүрэлсүх шиг попрох гэхээр урьд нь нэг нөхөр тийм зан гаргасан болохоор зовоод чангарч чадахгүй л байршиг. Яана даа Оюук минь

Зочин
Зочин
2021-10-15 13:04

Хариуцлага �##�даад байгааг нь монгол даяараа хараад, ажилдаа тэнцэх хүнээр чадваргүй хүмүүсээ сольж, хариуцлага тооц гэж шаардаад байхад Оюун-Эрдэнэ би үхэхээр, засаг унаснаас ард түмэн үхэж үрэгдэж байг гээд дэндүү амиа бодож байгаа нь муухай.

Зочин
Зочин
2021-10-15 13:34

Ehelsen ajilaa duusgaarai Oyunerdenee. Hurelsuh shig l buu ajillaarai

иргэн
иргэн
2021-10-15 21:27

30 жил бохирлогдсон нийгэмд хүн чанарын үнэр үнэртүүлж ажиллахыг хүсч байгаа боловч угаасаа хүнийрхүү, хувийн сонирхолтой Ми-ийн бүлэглэлийн увайгүй сэтгэлтэй Амарсайхан, Сумъяабазар нар мөрөөрөө ажиллаж байгаа чин сэтгэлтэй Х�##�тар, Ёндон нарыг дэр авч "үхэх"-ийг санаархаж байгаа бололтой гэлцэж байх юм. Тусгаар улс шиг бие даасан бодлого явуулах гэж байгааг мэдэрсэн 2 хөрш санаатайгаар Засгийн газрыг маань чадах комбинац явуулахад дээрх ноход д�##�имдуулан ташуурдаж байгаа гэнэ. Үнэн бол арай л юмаа

иргэн
иргэн
2021-10-15 21:28

30 жил бохирлогдсон нийгэмд хүн чанарын үнэр үнэртүүлж ажиллахыг хүсч байгаа боловч угаасаа хүнийрхүү, хувийн сонирхолтой Ми-ийн бүлэглэлийн увайгүй сэтгэлтэй ноход мөрөөрөө ажиллаж байгаа чин сэтгэлтэй зарим сайд нарыг дэр авч "үхэх"-ийг санаархаж байгаа бололтой гэлцэж байх юм. Тусгаар улс шиг бие даасан бодлого явуулах гэж байгааг мэдэрсэн 2 хөрш санаатайгаар Засгийн газрыг маань чадах комбинац явуулахад дээрх ноход д�##�имдуулан ташуурдаж байгаа гэнэ. Үнэн бол арай л юмаа

Энхбат
Энхбат
2021-10-15 22:10

Засаг тогтвортой ажлаа мэдэж барилаа олсон сайд нь ажиллах нь зөв. Гэхдээ үнэхээр болохгүй байгаа шахааны сайд байв�##� солих нь зөв

Зочин
Зочин
2021-10-15 22:14

Шадар сайд хаа очсон газраа дээд дунд доод түвшиний ажилруу ханцуй шамлан орж бүх түвшиний ялзарлыг илрүүлж тэр хэмжээгээрээ тухайн с�##�барын хүмүүст загинуулж яваа байх. Харин ийм зоригтой эдээ бээгийг шахаж, хариуцлагын шинэ түвшин тогтоож яваа гэж ойлгодог шүү.

Өолио боль бүгд дэлхийгээс зайл.
Өолио боль бүгд дэлхийгээс зайл.
2021-10-16 06:33

Маш чадваргүй, хоосон толгойлсон попорсон засгийн газар. Бүгд явсан нь дээр. Оюунэрдэнэ өөрөө хамгийн боловсролгүй сайд ч�##�чдаг банььди

Зочин
Зочин
2021-10-16 09:32

Ажлаа муу хийх нь хувь хүний асууд�##� биш МОНГОЛ УЛСЫН тухай асууд�##� тийм болохоор ажлаа мэддэг ажлаа сайн хийдэг хүмүүс засаг төрд ажиллах нь хамгаас чух�##� түүнд хүн чанар чин зориг таььсан зорилт ердөөч хамаагүй Харин ард иргэдийн амжиргаа дордож улсын төсөв сууж байгаа нь сайд нарт тавьсан дүн юм

Зочин
Зочин
2021-10-16 09:33

Ажлаа муу хийх нь хувь хүний асууд�##� биш МОНГОЛ УЛСЫН тухай асууд�##� тийм болохоор ажлаа мэддэг ажлаа сайн хийдэг хүмүүс засаг төрд ажиллах нь хамгаас чух�##� түүнд хүн чанар чин зориг таььсан зорилт ердөөч хамаагүй Харин ард иргэдийн амжиргаа дордож улсын төсөв сууж байгаа нь сайд нарт тавьдаг

Иргэн
Иргэн
2021-10-18 10:30

Хамгийн муу засгийн газар . Оюунэрдэнэ өөрөө боловсрол, чадвар муутай.Сайдуудад нь олигтой хүн тун цөөхөн.Боловсролын сайд Энх-Амг�##�ангаас өөр гайгүй гээд нэрлэчих сайд бараг �##�га. Тэр соёлын сайд мэтийн юмыг хамгийн түрүүнд огцруулмаар ..Хүрэлсүхийн үеийн гашилсан толгойтой сайд нэртэй чадвар сэтгэлгүй юмнуудыг �######�ужлмаар байна л даа.

Зочин
Зочин
2021-10-22 12:12

Л.Оюун-Эрдэнэ хэр зэрэг гүрийхийг, өөр дээрээ хэр зэрэг г�##� үүрэхийг цаг хугацаа харуулна даа.

Зочин
Зочин
2021-10-30 12:10

ХХААХҮЯ сайд гэж жинхэн дүнхүү нөхөр байгаа м�##�ын гоц х�##�дварт өвчин бүх айиагт гараад байхад Засгын газарт х�##�дварт өвчин гараагүй гэж 2 жил танилцуулж одоо байгаа байдлыг хардаа . Тэгээд болоогүй Засгийн газрын тогтоол, захирамж гархаар энэ тогтоол хэрэгжихгүй гээд ЗГ-ынхаа бодлого шийдвэрийн эсрэг хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн явж байгаа нөхдөөс с�##�ж хуулийн байгууллагад нь өгөхгүй бол бүрэлдхүүнээрээ сэнтийгээсээ мултарч болохгү зүйл хийж ЗГ эсрэг байгаа сайдууд чинь өөр сууд�##�д суух болоод байгаа шүү

Холбоотой мэдээ

Back to top button