Нийгмийн

Б.Буянтогтох: Хэвтэн эмчлүүлж байгаа халдвартай иргэдийн 1.8 хувь нь нэн хүнд байна

Өнөөдөр Эрүүл Мэндийн Яамнаас баасан гараг бүрийн 11.00 цагаас хийдэг. Энэ үеэр Эрүүл мэндийн Яамны эмнэлгийн тусламжийн газрын дарга Б.Буянтогтох хэвтэн эмчлүүлж  нөхцөл байдлын талаар мэдээлсэн юм.

Тэрбээр “ЭМЯ болон НЭМГ-тай хамтраад ор зохицуулалтын баг ажиллаад 10 гаран өдөр өнгөрлөө. Нэгдсэн орны зохион байгуулалтад орж, эрэмбэлсэн өвчтөнүүд хэвтэх боломж нэмэгдсэн. Сүүлийн өдрүүдэд нэн хүнд хэлбэртэй иргэдээ хэвтүүлэн эмчлэх хүч энэ зохицуулалтыг хийснээр бүрдсэн. Өнөөдрийн байдлаар 20 гаруй мянган иргэн хэвтэн эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн 1.8 хувь нь нэн хүнд хүмүүс байна. 11 орчим хувь нь хүнд ангиллын хүмүүс байна. Дэлхий нийтээр хүнд хэлбэрийн хүмүүсээ хэвтүүлж байгаа. Өнөөдрөөс халдварын тоо буурах хандлагатай байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button