НИЙГЭМ

Эрдэнэт хотод шинэ ховор номууд 60 хүртэл хувь хямдарчээ

“Соёлыг түгээе” сарын аяны хүрээнд Эрдэнэт хотын иргэд энэ сарын 11, 12-нд “Номын баяр” тэмдэглэсэн байна.

Уг өдөрлөгийг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Номын төв, “Номын соёлт ертөнц” ТББ-тай хамтран зохион байгуулсан бөгөөд Улаанбаатар хотоос 60 гаруй зохиолч, уран бүтээлч, номын худалдаа эрхлэгч, хэвлэн нийтлэгч компани оролцсон байна. Түүнчлэн номууд 50-60 хувь хямдарснаас гадна шинэ болон олдоц муутай ховор номыг ч нэг дороос авах боломжбүрдсэн аж.

Дараагийн номын баярыг Өмнөговь аймагт энэ жилдээ багтаан зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа аж. Түүнчлэн номын баяр тэмдэглэхэд хамтран ажиллах хүсэлтэй аймгууд “Номын соёлт ертөнц” ТББ-тай холбогдож хүсэлт гаргах боломжтой аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button