НИЙГЭМУЛС ТӨР

СОНГУУЛИЙН ИРЦ: Сонгогчдын ирц хүрэхэд 6339 хүний санал дутуу байна

УИХ-ын 18, 28-р тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт явуулж өнөөдөр 07:00 цагаас эхэлсэн.

Энэ удаагийн нэмэлт санал хураалтад Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 хороо (7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо)-ны сонгогчид саналаа өгч байна.

Нэмэлт санал хураалтын ирц 13:00 цагийн байдлаар Хэнтий аймагт 39.46 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 42.76 хувьтай байсан.

Сонгогчдын ирц 50 хувиас их болж байж санал хураалтыг хүчинтэйд тооцдог. 28-р тойргийн ирц хүрэхэд 6339 хүн саналаа өгөх шаардлагатай байгаа юм.

Харин 18-р тойрогт ирц хүрэхэд 9 хувь дутуу буюу 4234 хүн саналаа өгөх шаардлагатай байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button