Нийгмийн

ЦЕГ: Шатахууны хомсдол үүснэ гэх худал мэдээлэл тараасан хэргийг шалгаж байна

Цахим орчинд шатахууны хомсдол дахин үүссэн тул түлш нөөцөлж аваарай гэх мэдээлэл тархсантай холбоотойгоор ЦЕГ-аас мэдээлэл өглөө. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мэдээлэхдээ:

"Өнөөдөр цахим сүлжээнд шатахууны хомсдол үүссэн тул иргэдийг нөөцлөөрэй гэх агуулга бүхий хуурамч мэдээллүүд цацагдсан. Тухайн мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад 27 хаягнаас уг мэдээллийг тараасан байсан. Уг хаягуудыг шалгахад 21 нь хуурамч хаяг байсан. Харин зургаан хаягт шалгалт хийж, эзнийг тогтоосон. Тэдгээр хүмүүс дээрх хуурамч хаягаас тараасан мэдээлэлд итгэж, мэдээллийг өөрийн хаягт тавих, түгээсэн байсан. Иймд иргэд албан бус эх сурвалжийн мэдээлэлд итгэхгүй байхыг сэрэмжлүүлж байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-17 14:45

Саяхан бас цуу тарааж хамаг колонкийг 2 хоног ача�##�ж хүмүүсийг олон цагаар дугаарлуулж бөөн чирэгдэл үүсгэсэн хүмүүст арга хэмжээ авсан юмуу.Худ�##� мэдээлэл тарааж нийгэмд бужигнаан үүсгэж хүмүүсийг бөөн очер дугаар болгож бужигнуулаад байгаа хүмүүсийг олж тогтоож арга хэмжээ авч чадахгүй бол кибер гэмт хэрэгтэй тэмыэх тасаг гэж байгаад хэрэг байна уу.

Холбоотой мэдээ

Back to top button