НИЙГЭМ

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд 120 мод тарьжээ

Баянгол дүүргийн ЗДТГ, “Улаанбаатар Төмөр зам” ХНН-тэй хамтран “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн 2.2 га талбайд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Тухайн орчинд иргэд, оршин суугчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ая тухтай байдлыг хангах зорилгоор явган хүн болон гүйлтийн замыг шинээр байгуулж байгаа юм.

Түүнчлэн цэцэрлэгт хүрээлэнгийн 16,000 ам метр талбайн хөрсийг бүрэн эрүүлжүүлж, зүлэгжүүлэх ажил дууссан талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ. Мөн нарс, агч мод, голт бор зэрэг 660 мод тарихаар төлөвлөснөөс 120 мод тарьсан бөгөөд цацарч усалдаг усалгааны системийг суурилуулаад байгаа аж.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-17 14:44

Угаасаа тэнд олон жил ургасан том моднуудыг хуу авч хаячихаад одоо мод тариад байхдаа яахав дээ

зочин
зочин
2021-10-18 09:31

зөв л газраа тарисан байна. 2 т�##�ын засм�##� нь дэндүү нарийхан шүү дээ. тэр замыг өргөсгөөд, үлдсэн зайнд нь мод тарив�##� гоё доо

Холбоотой мэдээ

Back to top button