НИЙГЭМ

Д.Сумъяабазар: Хотын даргын хувьд хариуцлага алдсан “Zaisan Hill”-д хатуу арга хэмжээ авна

 “Камертон” хамтлаг “Zaisan Hill Event Hall”-д тоглолтоо хийсэн нь олны шүүмжлэл дагуулж буй. Тус тоглолт НОК-ын зөвшөөрөлгүйгээр зохион байгуулсан, цаашлаад УОК-ын дарга С.Амарсайханы эзэмшлийн газар ийн тоглолт зохион байгуулсан нь асуудал дагуулаад буй.

 Улмаар халдвар хамгааллын дэглэм сахих боломжгүй нөхцөл бий болгосон шалтгаанаар “Zaisan Hill Event Hall”-д Зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн тухай бид өмнө мэдээлсэн.

“Камертон” хамтлагийн тоглолтын асуудлаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д. Сумъяабазар нар мэдээлэл хийж байна.

"УОК, НОК-ын тогтоосон журмын дагуу ААН-үүдтэй хамтарч ажиллаж буй. Хариуцлагын гэрээ байгуулсан ААН-үүдийн үйл ажиллагаа, хяналт шалгалтыг хийсээр хэвшмэл болсон. Камертон хамтлагийн тоглолттой холбоотой асуудал нийгмийн сүлжээгээр явж, иргэдийг бухимдуулж байна. Зайсан Хилл цогцолбор нь гурван удаагийн зөрчил гарсан. Мөн түүнээс гадна тус газарт үйл ажиллагаа явуулж байсан Собт Трейд ХХК нь арав гаруй удаагийн зөрчил гаргасан нь түрээсэлж буй олон ААН-үүдтэй холбоотой. Бид энэ дагуу зөвшилцөх олон уулзалтыг хийсэн. Улмаар хариуцлагын гэрээг шинээр байгуулахаар болсон. Урлаг соёлын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулах, аль болох торгохгүйгээр дэмжиж туслах зарчмаар ажилласан. Гэвч зарим ААН-үүд үүнд хайхрамжгүй хандсан асуудлууд гарч байна. Камертон хамтлагийн тоглолт УОК, НОК-т албан ёсны зөвшөөрөл гараагүй. Мөн удаа дараа байцаагчийн үгийг зөрчсөн учир шаардлагатай арга хэмжээг авах нь зөв. Шалгалтууд ч хийгдээд эхэлсэн” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Данзан
Данзан
2021-10-17 14:33

᠎Амарсайхан гээд дайсаныг огцруулаач ээ эргүү күүр ээ. Арай дэндүү бн ш дээ. Тэр данх гээд эргүү �####�тай нь хамтад нь бсн ч яадын. Дэлхийн даг шившиг гэдэгээ батлахад тун ойрхон очлоо бид.

УОК ыг шударга хүнээр удирдуулаач
УОК ыг шударга хүнээр удирдуулаач
2021-10-17 14:50

Шаардлага тавихаар биелүүлдэггүй юм бол яагаад хаадаггүй юм вэ? С. Амарсайханы өмч болохоор хааж чадахгүй байгаа нь үнэн. Амарсайхан УОК ын даргаар ажлах ёсгүй хүн байна.

Камертон өлөн
Камертон өлөн
2021-10-17 15:17

Самарсайханы гэр бүл новш

Saddam
Saddam
2021-10-17 16:50

Камертончууд тоглолт хийж хэдэн төгрөг олж л байв�##� хүний амь нас тэдэнд падгү юм байх даа.

Зочин
Зочин
2021-10-17 18:25

Хотын орлогч Гантөмөр гэж хог хаягдлаар бизнэс хийж сурсан нөхөр байна.Арга хэмжээ ч авдаггүй

Зочин
Зочин
2021-10-17 18:52

Hantsui dotoroo tohiroo naizuudaa...ugch avaad tohirohgui yu daa.

Холбоотой мэдээ

Back to top button