НийгмийнУЛС ТӨР

Ахынхаа “самраа”-нд уучлал гуйж чадахгүй нуугдагч

“Бүх амьтан тэгш эрхтэй, гахай бүр илүү эрхтэй”. Ковид дэлгэрснээс хойш манайд сонгодог зохиолын хэд хэдэн үзэгдэл тоглогдов. Коронавирусээр далимдуулсан дарга нарын ковидизм хэрээс хэтэрлээ. Жирийн иргэд арвуулаа зогсоод жагсаал тэмцэл хийхээр халдвар хамгааллын дэглэм зөрчсөн хэргээр хоригддог ачигддаг. Дарга нар шоу, цэнгээн зохион байгуулахаар бүхнийг нээж, эдийн засгаа сэргээдэг мандуулдаг.

Энэ утгаараа "бүх хүмүүс тэгш эрхтэй, Шадар сайд С.Амарсайхан бүр илүү эрхтэй” болчихлоо. “Камертон” хамтлагийн тоглолтыг зохион байгуулсан “Zaisan Hill” түүнтэй холбоотой. Амралтын хоёд өдөр “Камертон” хамтлаг болоод “Zaisan Hill”-д үйл ажиллагаа явуулдаг "Собт Трейд” ХХК-ийн талаарх шүүмжлэл газар авав. Улмаар тоглолтын асуудлаар Хотын дарга Д.Сумъяабазар болон Шадар сайд С.Амарсайхан нар мэдээлэл хийнэ гэж зар тараасан ч, С.Амарсайхан гарч ирэлгүй "нуугдсан” юм. Арга ч үгүй. Түүнд хэлэх үг байхгүй.

Тодруулбал, уг компанийн албан ёсны хаяг нь Оюуны ундраа группийн байранд байрладаг. Үүсгэн байгуулагч нь Сайнбуянгийн Ганбат. С.Амарсайханы ах. Түүний хувьд нэлээд хэдэн компанийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч бөгөөд "Собт трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд нэр нь бүртгэлтэй. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл ийм байна. Асуудал таригч "Собт трейд” ХХК нь Зайсан толгойн эргэн тойронд хэд хэдэн газар эзэмшдэг.

Ийм байхад УОК-ийн дарга бөгөөд Шадар сайд С.Амарсайхан гарч ирээд юу ярина гэж. Юу ярина гэж хүлээнэ гэж. "Манай ахын компани халдвар хамгааллын дэглэм зөрчөөд тоглолт зохион байгуулжээ” гэлтэй биш. Уг нь ёс зүйтэй удирдагч бол аль хэдийн гарч ирээд уучлал гуйгаад мэхийчихээд албан тушаалаасаа огцорсон байх биз. Харин манайд бол эсрэгээрээ. Гүрийж, гүлдийгээд л "улстөрийн зорилготой миний нэр хүндийг харлуулж байна” гэж арьсан дээрээ арьс нөмөрч, өөрийгөө хамгаалдаг үгтэй болчихсон билээ л.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дуугүй суугаад байх эвгүй санагдсан гэлтэй жижигхэн жараахайнуудаар туг тахих мэдэгдэл хийсэн. Тэрбээр, НОК-ын дарга Д.Сумъяабазар, УОК-ын дарга Шадар сайд С.Амарсайхан нарт хариуцлага алдсан албан тушаалтнуудад “хариуцлага тооц” гэж үүрэгдсэн.

Тэгэхээр онцгой нөхцөл байдалд УОК, НОК-ийг удирдаж буй Д.Сумъабазар, С.Амарсайхан нар биш хурган дарга нараар туг тахиад өнгөрнө гэсэн мессеж уншигдаж байна. Тэгвээс тэгш эрх гэдэг үг жинхэнэ утгаараа алдагдана.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-18 09:20

Х�##�аас нэгтэй ах нь шүү

Зочин
Зочин
2021-10-18 10:35

Монголд уучл�##�т гуйгаад огцордог ёсыг бий болгооч МАН ынхаан!

Зочин
Зочин
2021-10-18 10:37

Амарсайхан одоо ахыгаа аврах гэж наагуур цаагуур ярьж завгүй байгаа. юун гарч ирж мэдээлэл хийх

Зочин
Зочин
2021-10-18 10:39

Нөгөө ямар сүх билээ тэрийгөэ дууриагаад огцорооч .монгол сайн жишиг тогтоолоо гээд байсан ш дээ

Зочин
Зочин
2021-10-18 11:43

Гахай бүр илүү эрхтэй-Амарсайхан. Мэгж бүр ч илүү эрхтэй-Болор-Эрдэнэ

Зочин
Зочин
2021-10-18 20:50

ажлаас нь чөлөөлөх хэрэгтэй мөнгөтэй нь дан�##�заж байх ёсгүй

Unshigch
Unshigch
2021-10-19 19:23

Яасан их сүржин бичдэг сэтгүүлч вэ хүмүүсийг хатгасан маягийн юм бичээд өөрийнхөө бодлыг бичээд байна цаг наргүй ажиллаж байгаа төрийхөн аав ээжтэйгээ ч уулзах завгүй ах дүү бол бүр яамай амьдр�##� ту�####�а болохоор эрүүл саруул явцгааж байв�##� болох нь тэр гэж бодно хэтэрхий туйлшраад байна шүү

Зочин
Зочин
2021-10-27 10:25

Zss Yun syrtein Yum bolgonoos ortsroogood bval darga hiih oligtoi hun yldehgyin Amarsaikhan sain ajillaj bgaa shuu

Холбоотой мэдээ

Back to top button