Үйл явдал: Иргэн О.Отгонтөгс сүүлийн үеийн жагсаал цуглаануудын талаар баримт дэлгэнэ
Аравдугаар сарын 19-нд болох үйл явдлын тойм:
Нийслэлийн иргэний танхимд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Цар тахлыг хохирол багатай даван туулах арга зүй” онол практикийн бага хурал зохион байгуулна.
11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд иргэн О.Отгонтөгс сүүлийн үед болоод байгаа жагсаал цуглаануудын талаар баримт дэлгэнэ.
12.00 цагт Аялал жуулчлалын хөгжлийн төвд Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлийн “Аюулгүй аяллын шошго”-ын шаардлагыг хангасан “Нью жуулчин турс” ХХК компанид батламж гардуулах ёслол болно. Утас: 99339194
14.00 цагт ГХЯ-нд Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд “Монгол-Оросын харилцаа 100 жилд” эрдэм шинжилгээний хурал болно.
Төрийн ордонд
9.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.
10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдана.
11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болно.
12.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдана.
14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
15.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хороо хуралдана.









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ-ын гишүүн Сарангэрэл ЭМ-ийн сайд байхдаа ковидоор өвдсөн нэг хүнд 8 сая төгрөгийн эмчилгээ хийдэг гэж байсан. Одоо ковидоор өвдөөд эмнэлгийн ор эмч олдохгүй гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст тэр 8 сая төгрөгийг нь өгөөч ээ. Өөрсдөө л үхэлтэй улаан нүүрээрээ тулж зовж байна штээ гэрээр эмчилгээ хийж байгаа хүмүүс.