НийгмийнУЛС ТӨР

М.Энхболдод өгсөн сэрэмжлүүлэг ба “Хаянхярваа ажиллагаа”

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваагийн албан өрөөнд гэнэт нэгжлэг хийж, ажиллагааны үеэр илэрсэн бэлэн мөнгө сэлтийн зургийг нээлттэй цацав. Уг нь АТГ-ын гэнэтийн ажиллагаа ингэж явагдаггүй баймаар. Хөшигний ард улс төрийн ямар нюанс байж болох талаарх логикийг хүргэж байна.

-Д.ХАЯНХЯРВАА АЖЛАА АРВАНХОЁРДУГААР САРД ӨГӨХӨӨР БОЛСОН БАЙЖЭЭ-

УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярвааг 2020 оны сонгуульд нэр дэвших мандатыг нь У.Хүрэлсүх олгохоос татгалзаж байв. Ингэхдээ тэрбээр “Д.Хаянхярвааг сайд болгоно” гэж Дарханд ажиллах үеэрээ олон нийтийн уулзалт дээр зарласан. Гэвч сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүх танхимаа бүрдүүлэхдээ Д.Хаянхярвааг “мурьсан” юм. Эл өрөө цайлгахаар “Эрдэнэс Монгол”-ын захирлаар томилсон.

Эл томилгоонд мэдээж М.Энхболдын нөлөөлөл ч өндөр байв. Учир нь Д.Хаянхярваа бол М.Энхболдоос олон хүн урваж шарвах үеэр ганцаар шахам ил хамгаалсан хүн юм. Ингэж Д.Хаянхярваа “Эрдэнэс Монгол”-ын захирлаар ажиллах болж, нэгэн үес түнжин муутайхан явсан У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн захиргаанд багтсан.

Эх сурвалжуудын мэдээллээр, Д.Хаянхярваа энэ оны сүүлээр ажлаа өгөх тохироогоо У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нартай хийгээд байсан аж. Энэ нь хоёр талтай.

Нэгт, Д.Хаянхярваа Засгийн газар ганхах дүйвээнээр дараачийн танхимд сайд болох амбицтай.

Хоёрт, Ц.Нямдорж тэргүүтэй Увсын фракцийнхан “Эрдэнэс Монгол”-ын захирлыг Н.Батнасанд өгөх асуудлаар Л.Оюун-Эрдэнийг удаа дараа шахсан явдал. Тиймээс ч Д.Хаянхярваагийн зүгээс “Ажлаа он дөхүүлээд өгье” гэж ил цагаан амлаж, үүнийгээ намын нөхдөдөө ч ярьж явжээ.

“Д.ХАЯНХЯРВАА АЖИЛЛАГАА”-Г Ц.НЯМДОРЖ, Х.НЯМБААТАР ХОЁРЫН ХЭН НЬ НАЙРУУЛАВ

Хэвлэлийнхэнд үүд хаалгаа бүр мөсөн цоожилсон манай алдарт АТГ гүйцэтгэх ажиллагааны зургаа нээлттэй шидэж, бэлэг барьжээ. Өрөөнөөс нь олдсон бэлэн мөнгөний зургаар тэд Д.Хаянхярвааг шуудхан олон нийтээр яллуулчихав. Эл зураг цацагдсан нь магад Д.Хаянхярвааг саатуулахад чухал нэрмээс болох биз ээ. Эндээс уг ажиллагааг цэвэр улстөрийн зорилгоор хийсэн гэх логик нэвт үнэртэнэ.

Дээр дурдсанчлан, саяхан Нийслэлийн прокурорт өөрийн хүмүүсээ томилуулсан Ц.Нямдорж захиалав уу. Аль ч намд ямар ч улстөр хийсэн Увсын фракц ямагт нэгдмэл эрх ашигтай байдаг. Тэд өвгөн сайдаа шингээснийг эс тооцвол үндсэндээ Л.Оюун-Эрдэнийн танхимаас жийгдсэн. Хэрэвзээ засгаа ганхааж чадвал Ч.Хүрэлбаатар тэргүүтний Сангийн сайдын амбиц Засгийн тэргүүн болтлоо өргөгдөнө гэх яриа ч хөшигний ард явж буй. Ц.Нямдорж сайд зунаас “Эвтэйхэн байхгүй бол Засгаа дотроос нь задална” гэх сэрэмжлүүлгийг танхимдаа өгсөн гэгдсэн.

Харин Х.Нямбаатар сайдын хувьд Засгийн галыг өөр дээрээ авч, танхим задлах санаархалтай хэн бүхний эргэн тойрныхныг авлигын хэргээр саатуулах ажиллагаа явуулдаг болоод нэлээд удаж байна. Д.Хаянхярваа “Ажлаа өгөөд, дараачийн танхимд сайд болно” гэж ярьсан нь үнэн бол Х.Нямбаатар нар үүнд шууд эгдүүцэх юм.

НЭГТГЭВЭЛ: Дээрх бүх логикийг нэгтгэж харвал Д.Хаянхярваа ажиллагаа үндсэндээ М.Энхболдод өгсөн сэрэмжлүүлэг гэлтэй. Ц.Нямдорж тэргүүтэй Увсынхан сэдсэн байх аваас “Дараачийн засгаа тантай хуваах бодолгүй байна. Эсвэл хүчтэйхэн ил тод нэгдэе” гэсэн мессеж. Нөгөө талд Х.Нямбаатарын “Таны их санаатнуудыг бид шууд авлана” гэх сануулга ч байж мэдэхээр. Спикерийн суудлаа өгснөөс хойш Төрийн ордны дөрвөн давхарт чимээгүйхэн сууж байгаад, У.Хүрэлсүх нь мандат өгөхгүй болонгуут мөн л чимээгүй гараад явчихсан хүн бол М.Энхболд. Тэр дуугүй, хүлцэнгүй, чимээгүй байдлаараа сагсалзсан залуу үеийнхэнтэй жишигдэж, үнэ хүнд нь өссөөр буй. Эл эрчим хүчээ тэр энэ Засгийн газрыг унагах, шинээр байгуулах хөөсөрсөн үед зарцуулах нь юу л бол. Гэхдээ л нөхөд нь айжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
35 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Самбуу
Самбуу
2021-10-19 09:18

Х.Нямбаатар АТГ-д хүнгүй шүү. Бусад нь яг шаажээ

Зочин
Зочин
2021-10-19 09:35

М.Эниболдоос юунаас нь айдаг �####�кууд вэ

Zochin
Zochin
2021-10-19 09:40

Энэ Нямдорж гэж б�##�иар юм одоо болимоор юм. Угаасаа тавилттай нь ойлгомжтой л байна л даа. Засгийн газрын муу муухай асууд�##�, иргэдийн бухимдлыг өөр тийш нь хандуулах гэсэн л оролдлого биз. Энэ угаасаа Нямдоржийн тактик шүү дээ. Одоо энэ тактик чинь хол явахгүй ээ. Угаасаа улс орон бүүр хямр�##�ын доод цэгтээ хүрчихээд байна. Ийм үед Та нар шиг хогийн юмнууд улс орныг авч явдаггүй юм. Угаасаа энэ "Эрдэнэс Монгол"-д нь идэж уугаад байх мөнгө ч байхгүй. Байгуулсан зорилго нь сангийн менежмент хийх зориул�##�таар байгуулагдсан компани шүү дээ. Үлй ажиллагаа явуулдаггүй болохоор хөрөнгөггүй, охин компаниудаасаа багахан юм авч л амьдардаг газар доо.

Zochin
Zochin
2021-10-19 09:45

ATG ch ingej l ajillaad baigaa um daa. Ene khynd ter khemjeenii mungu baikh bailgyi dee. Neekh syrtei ch ikh mungu kharagdakhgyi l bna lee sh dee z##luul. Yostoi l ter umkhii shunalt Nyamdorjiin khiin bgaa ajil bz dee.

Уншигч
Уншигч
2021-10-19 09:45

З�##�уу үеийнхэн Нямдоржийн өгөөшинд оржээ

эр
эр
2021-10-19 09:52

Энхболд гэж хүн төрд хэрэгтэй хүнлэг хүн одооны эрчүүд хүнээ больжээ сүртэй юм болжээ 6 сая төгрөг 10,0 доллар зургыг нь тавьж

Zev
Zev
2021-10-19 10:13

Засгийн газар ажлаа сайжруулахын оронд үг дуугарсан хүн болгоныг барьж хориод хэрэгт хутгаад байв�##� жинхэнэ мөхөлрүүгээ явж байна. Монголыг түүхэн дэх хамгийн дампуу чадваргүй засаг. Өвөг дээдэс минь зүгээр хараад суухгүй байлгүй.

Зочин
Зочин
2021-10-19 11:33

Оюунэрдэнийн дэмжигсэдийг хоёр хуваах МАНАН ажиллагаа Нямк эхлүүлэв.

Зочин
Зочин
2021-10-19 12:00

Мигийн фракци тэр чигт нь устга

Халх жураму
Халх жураму
2021-10-19 12:55

Увсын муу дүрвээкүүд хүн чанаргүй �####�куудад �######�оо хөхүүлж байв�##� таарна

Иргэг
Иргэг
2021-10-19 12:56

Ман гээч АН энэнд ямар хамаатай юм

Иргэн
Иргэн
2021-10-19 12:57

10 мянга биш 20 мянган доллар байна

Зочин
Зочин
2021-10-19 14:20

Нянгарууд хярваслажээ хө

Уншигч
Уншигч
2021-10-19 14:34

М.Энхболд эргээд үнэ хүнд дээшилсэн гэж үнэн хэлжээ

Зочин
Зочин
2021-10-19 16:15

Улс төрчид гэх улсаа сүйрүүлдэг луйварчдын явуулга. Улс эх орны ашгийг бодож ажиллаж бгаа Оюунэрдэнэ нарын з�##�уусыг бүү хагар�##�дуул.

Ган
Ган
2021-10-19 16:53

Энхболд гэж өөрөө гэмгүй царайчихаад �##�бан туша�##� найма�##�аад, газрын �##�быг муу муухай с�##�шгүй нэр хүндгүй болгосон. Энхболдод мөнгө өгч дарга болсон новшнууд с�##�бар с�##�барыг самарч шороотой нь утгасаар байгаа.
Энхболд, нямдорж 2-ыг бурхан дуудаасай.
Хаян бол хөөрхий, миеэгийн гөлөг.

Зочин
Зочин
2021-10-19 18:14

Төрийн мэдэлийн том уурхайнууд болох бор өндөр, шивээ говьд увсынхан дарга болж увсуудаа дүүргэж байгаа мэдээлэл их бна даа. Увсчуудаа хэт их нутгархаг байдлаа больчоочээ. Өөрсдөө л дарга болдогын байгаа биз. Олон жил ажилсан хүмүүсийг х�##�ж нутаг ж�##�гынханаа дүүргэхээ больцгооё

Батнасан
Батнасан
2021-10-19 21:59

Энэ хазгай пи�####�нууд арай дэндэж байна. Бяц дэвсэх цаг иржээ новшнуудыг

Зочин
Зочин
2021-10-19 22:06

Энхболд, Элбэгдорж, Хаянхярваа нар дахин төрд ажиллахгүй байхаа. Ичих булчирхай байдаг байлгүй дээ

Сүржин юм бэ
Сүржин юм бэ
2021-10-19 22:36

Хулгайч нь үнэн нэг хөгшин хулгайчыг нөгөө з�##�уу хулгайчууд нухдаг нь хуульшүү дээ..

ард
ард
2021-10-20 05:17

Улсын хөрөнгнөөс луйвардан идэж уухаа булаац�##�дан байгаа хүмүүс дээ... тэрнийгээ цайруулах гэж ядацгааж байгаа арчаагүй улс төрчид хэлэх юм �##�га.

Зочин
Зочин
2021-10-20 05:39

Монгол төрөөс өмхий бага ястнуудыг �######�уулахсан даа.Төрийн хутгуурууд

Зочин
Зочин
2021-10-20 06:20

Энэ хүмүүсийг хаг�##�ан бутаргах гэсэн зохиол байна.

Зочин
Зочин
2021-10-20 07:18

20,000 доллар, 6 сая төгрөг гар цайлгах хэмжээний жоохон мөнгө үү? Ажил дээрээ ийм их хэмжээний мөнгө хадг�##�ж байгаа нь ямар учиртай юм бол! Хулгайчуудад бол цайны мөнгө, өдрийн орлого нь байх даа. Иймхэн юмыг юун сүртэй юм гэж бичиж суугаа хүн өөрөө ямар юм хийдэг бол????????????

Иргэн
Иргэн
2021-10-20 10:00

Өмхий урвагч х�##�хууд.Үе үедээ хятадад хүүхнүүдээ дэвсч өгч амьдарч ирсэн,улсаа тонохоос өөр амьдрах чадваргүй новшнууд..Х�##�хууд хаанаасаа ч урвана,төрөөрөө ч тоглоно..Нэгнээсээ урваж нэг нэгээрээ манж хятад руу гүйж хов зөөж хоол олж идэж ирсэн түзхтэй юм

irgen
irgen
2021-10-20 10:16

odoo tegeed evii mine halag mine uls tur orchloo geh geed bgamu harinch esergeeree toliholtsood uguh heregtei

Зочин
Зочин
2021-10-20 11:08

Х�##�х хүн төр барьж чаддаггүй гэж юутай үнэн

Zochin
Zochin
2021-10-20 16:31

Ene er ni yatsan erd tumen baidiin neg ch gesen avilgach deelee tolgoi deeguuree numurch l baig sain l bizdee ajil hiihgui avilga shudarga yos yrihgui and buleglel dundaa idej uugaad baihad helgui nudgui chihgui l yum shig baidag baisan idsen uusan offshordson eh ornoo zarsan ilt luivraar uul uurhaitai bolson gent gent bayjsan hulgaichuudiig ni barih tavih bolhoor l bugdeeree pii paa bolood yvchhiin yostoi neg yoroolgui teneg boltsiimuu ted iim olon troltoi boltson yumuu

зочин
зочин
2021-10-20 16:43

арай ч дээ ард түмэн элгээрээ мөлхөж хоногийн хоолоо яая гэж байхад МАН-ы нэг хүнээс ингэж их мөнгө гарч байгаа юм чинь бусад нь ойлгомжтой ард түмэн эх орон газар нутгаа хэн нь хамга�##�ах юм бэ бид бүгдийгээ хамга�##�аад явна гэж итгэж сонгосон улсууд нь ийм байхаар хэцүү байна даа

Зочин
Зочин
2021-10-20 20:01

Хохичинь шүү

Зочин
Зочин
2021-10-21 14:31

Нэг төрийн нэрээр шимэгч хув�##�зыг бариад авч. Олон хавар нэгэн дээ гэж.

зочин
зочин
2021-10-21 17:22

Улс орны чух�##� гэгдэх компанийг урагшлуулан авч явах ёстой ат�##�, авилгач ахан дүүсээ урьдын явд�##�ыг санан өшөө авч улсынх нь тэргүүлэгч компанийг нь нэр төртэйгөөр дампууруулж чадсанаа та нартаа зарлаж байна хэмээн улс орны хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр бүх орон даяар зарлаж байдаг нь арай даварсан юм шиг. Мие -гийн лайг засах гэж Сумьяа болон түүний багийнхан УБ хотод багагүй юм хийж байна ш дээ. Мие бас сэргэлэн гар аа.. Буухдаа бас хэдэн Манзувширыг мандаах болноо гээд хачин хүүхэлдэйн зураг шиг юм хийсэн болж 1,4в төг чимээгүй цохичихоод буусан байх юм. Мэдэгдэхгүй зөндөө л юм байдаг байх л даа

Мо
Мо
2021-10-22 19:55

Занданшатарыг сумлаад засаг огцруулах гээд идэвхтэй гүйгээд бга шдэ Хаянхярваа чинь авилгад авсан мөнгөөрөө жагса�##� торолл санхүүжүүлээд ардаас нь Ми.Энхболд нь зааварчилаад бга нөхдүүдийг сануулга өгч бна

зочин
зочин
2021-10-25 11:25

Увсын фракци гэж ер гь юу бдгийн. Хазгай мухар хэлтэй, хамгийн муу санаатай, хгний мөсгүй адгийн шаарнууд бол увсынхан. хоорондоо ч хонзон санадаг хогнууд юун фракци бдгийн битгий худлаа дэгсдүүлж өсгөж бичээд бгайраа

Галаа
Галаа
2021-10-25 11:27

Увсын фракци гэж ер гь юу бдгийн. Хазгай мухар хэлтэй, хамгийн муу санаатай, хгний мөсгүй адгийн шаарнууд бол увсынхан. хоорондоо ч хонзон санадаг хогнууд юун фракци бдгийн битгий худлаа дэгсдүүлж өсгөж бичээд бгайраа

Холбоотой мэдээ

Back to top button