УЛС ТӨР

Ц.Борхүүгийн биед халдсан этгээдүүдийг шалгаж эхэлжээ

-Ц.БОРХҮҮГ АЖИЛДАА ЯВАХААР ГЭРЭЭС ГАРАХ ҮЕД НЬ ХОЁР ЭТГЭЭД ГЭНЭТ ДАЙРЧЭЭ-

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх үеэр чуулганы танхимд техникийн саатал үүссэн. Технологийн саатал үүсэх үеэр УИХ-ын Тамгын газрын Техникийн хэлтсийн дарга Ц.Борхүүгийн утас салгаатай, ямар ч сураггүй байсан нь хардлага үүсгэсэн юм.

Технологийн саатал үүсэх боломжгүй үед гэнэт гацалт гарсан тул уг асуудлыг Тагнуулын байгууллага шалгаж эхэлсэн байдаг. Төрийн ордны аюулгүй байдал, бусад нууцад хамаарах асуудлыг Тагнуулын Ерөнхий Газар хариуцан ажилладаг. Тиймээс ч Тагнуулын байгууллагаас УИХ-ын Тамгын газрын Техникийн хэлтсийн дарга Ц.Борхүүг яагаад гэнэт алга болов гэдгийг нягталж үзсэн аж.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, УИХ-ын Тамгын газрын Техникийн хэлтсийн дарга Ц.Борхүүг өглөө ажилдаа явахаар гарах үед нь гэнэт хоёр этгээд дайрчээ. Түүнийг орцонд нь зодсон бөгөөд Төрийн ордонд техникийн саатал үүсэх үед ГССҮТ-д эмчлүүлж байсан аж.

-Ц.БОРХҮҮГ ЗОДСОН ЭТГЭЭДҮҮДИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАЖ БАЙНА-

Одоогоор УИХ-ын Тамгын газрын техникийн хэлтсийн дарга Ц.Борхүүг зодсон этгээдүүдийг Баянзүрх дүүргийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.

Харин УИХ-ын Тамгын газрын техникийн хэлтсийн дарга Ц.Борхүүгийн хувьд ГССҮТ-д эмчлүүлэнгээ холбогдох асуудлаар мэдүүлэг өгч байгаа аж.

Мэргэжлийн хүрээнийнхэн чуулганы танхимд технологийн саатал үүсэх боломжгүй гэж үзэж буй юм. Тиймээс гадны эх үүсвэртэйгээр зориуд гацаасан гэж хардаж байгаагаа нуухгүй байна. Одоогоор Ц.Борхүүгийн биед зориудаар халдсан уу, ахуйн хүрээний үл ойлголцол байсан уу гэдгийг эцэслэн тогтоогоогүй байна.

Бид уг асуудлаар УИХ-ын Тамгын газрын техникийн хэлтсийн дарга Ц.Борхүүгээс тодруулга авах гэсэн боловч "Энэ дугаарыг зарсан" гэсэн юм. Гэвч эх сурвалжууд түүнийг зараагүй. Байнгын холбоотой байх үүрэг хүлээж байгаа гэх мэдээллийг өгсөн юм.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
8 сар 30, 2019 10:46

их но сэжигтэй этгээд байна энэ нөхөр.ш�##�гах зөв.

A
A
8 сар 30, 2019 22:18

Uls turjuuleed bgaan bish uu? Uuj yvaal pogo hiisen biz

Холбоотой мэдээ

Back to top button