ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

Английн Хатан хаан 88 сая төгрөгийн цалинтай ажилд үйлчлэгч авахаар хайж байна

Английн Хатан хаан II Элизабет болон түүний гэр бүл амьдардаг Букингемийн ордонд үйлчлэгч ажилд авахаар хайж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ талаар “Дэйли Мэйл” /Daily Mail/ мэдээлжээ. 

Үйлчлэгч, цэвэрлэгчийн ажлын байранд тавигдах шаардлага нь долоо хоногт 20-40 цаг ажиллах аж. Цалин хөлс нь харин ажилласан цагаасаа хамааран жилд 11,300-22,600 фунт стерлинг буюу монгол мөнгөөр ойролцоогоор 44 сая 200 мянгаас 88 сая 500 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэх юм байна.

Үйлчлэгч, цэвэрлэгч нь ордны зарим нэг байгууламж дахь цэвэрлэгээг хийхээс гадна ордонд зохион байгуулагддаг арга хэмжээнүүдэд туслах ажээ.

Ажлын гол чиг үүрэг нь ордны өрөө, эд зүйлс “хамгийн гоё сайхан” харагдаж байгаа эсэхийг шалгах ажил ба ордны 77 мянган метр квадрат талбайн 775 өрөөг цэвэрлэх юм.

“Ажлын байранд тавигдах хамгийн гол шалгуур нь та ур чадвараа хөгжүүлэн суралцахыг эрмэлзэх ёстой” гэжээ. Түүнчлэн ажил хайгчийн өмнө нь ажиллаж байсан ажлын дадлага туршлага чухал боловч давуу тал нь нарийн ширийн зүйлсийг хүртэл гярхай анзаарч  хамгийн дээд зэргийн стандарт, дэг журмыг эрэлхийлэх хэрэгтэй  гэдгийг ажил олгогчид онцолжээ.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-04-23 19:33

Би очиж цэвэрлэсэн????

Холбоотой мэдээ

Back to top button