ЭДИЙН ЗАСАГ

Өнөөдөр 988 мянган ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны аравдугаар сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 286,714,833төгрөгийн үнийн дүн бүхий 988,419 ширхэг хувьцаа арилжигдсанаас 20 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монголын хөгжил үндэсний нэгдэл" ХК (HAM +8.75%), "Гермес центр" ХК (HRM +4.84%), болон "Махимпекс" ХК (MMX +4.71%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын их дэлгүүр" ХК (UID -13.61%), "Эрдэнэт авто зам" ХК (EAZ -13.73%) болон "Ариг гал" ХК (EER -11.22%) хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 77,151 ширхэг нэгж эрх 37,847,945 төгрөгөөр арилжигдсан байна.

Компанийн бондын арилжаагаар 50 ширхэг Эрдэнэс таван толгой бонд 5000 ам доллараар, 1 ширхэг Эрдэнэс таван толгой бонд 96,000 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.

"Тэнгэрлиг медиа групп" ХК -ийн 93793 ширхэг хувьцаа багцаар арилжаалагдсан байна. 

ТOP-20 индекс 1.49 хувиар буурч 39,444.95 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,828,822,272,403 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button